Алтны ханш өнгөрсөн оны мөн үеэс 31 хувиар өсчээ www.eagle.mn
Шинэ коронавирусийн 2 дахь давлагаа эхэлж болзошгүй эрсдэлд байдал үүсэхтэй зэрэгцэн энэ долоо хоногт алтны ханш өсөж 1,780 ам.долларт хүрсэн нь сүүлийн 7 жилийн дээд үзүүлэлт боллоо.
3 дугаар сарын эхэн үеэс БНХАУ-д вирусийн тархалт буурч, ихэнх улсуудын засгийн газар, төв банкууд КОВИД-19-ийн сөрөг үр нөлөөг бууруулах, эдийн засгаа дэмжих арга хэмжээг шийдэмгий авч эхэлсэнтэй холбоотойгоор алтны ханш 1,500 орчим ам.долларт хүрч огцом буурсан. Гэвч, 4 дүгээр сараас эхлэн дэлхийн улс орнуудад ээлжлэн вирусийн дэлхийн бусад улс орнуудад тархалт эрчимтэй нэмэгдсэн, АНУ болон Хятад улсуудын харилцаа таагүй байгаа зэргээс үүдэн алтны ханш өсч 1,700-1,750 ам.долларт хэлбэлзэж байна.
Энэ нь 2019 оны мөн үетэй харьцуулахад 31 хувиар буюу 400 гаруй ам.доллараар өндөр үзүүлэлт юм.
Нийтэлсэн огноо2020-07-02