1 MONGOLIAN PEACEKEEPERS PROTECT OVER 1,400 CIVILIANS IN SOUTH SUDAN WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/03/03      2 ULAANBAATAR ELECTRICITY DISTRIBUTION NETWORK TO BE EXPANDED WWW.GOGO.MN PUBLISHED:2026/03/02      3 CAPITAL CITY SETS APRIL 15 DEADLINE TO LAUNCH ALL 2026 CONSTRUCTION PROJECTS WWW.GOGO.MN PUBLISHED:2026/03/02      4 FOREIGN MINISTER TO PAY OFFICIAL VISIT TO SWEDEN AND NORWAY WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/03/02      5 PDAC 2026: MONGOLIA’S EXHIBITION BOOTH OFFICIALLY OPENED WWW.EN.MININGINSIGHT.MN PUBLISHED:2026/03/02      6 APPROXIMATELY 281 CITIZENS OF MONGOLIA RESIDE IN THE MIDDLE EAST, 40 OF WHOM ARE IN ISRAEL WWW.OPEN.KG PUBLISHED:2026/03/02      7 MONGOLIA ISSUES ALERT FOR BLIZZARDS, DUST STORMS, STRONG WINDS WWW.XINHUANET.COM PUBLISHED:2026/03/02      8 DRAFT LAW ON RECALLING MEMBER OF PARLIAMENT INITIATED BY PRESIDENT TO BE SUBMITTED TO PARLIAMENT WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/03/01      9 PM ZANDANSHATAR: GOVERNMENT TO IMPLEMENT PHASED POLICY REFORMS WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/03/01      10 MOU SIGNED TO REDUCE MEDICINE SUPPLY DISRUPTIONS WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/03/01      ГУРАВДАГЧ ХӨРШӨӨС ЧАНАГШ: ИХ ГҮРНҮҮДИЙН ӨРСӨЛДӨӨН ДУНДАХ МОНГОЛ-АМЕРИКИЙН ХАРИЛЦАА WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/03/03     МАНАЙ УЛС СТРАТЕГИЙН НӨӨЦӨӨРӨӨ ДЭЛХИЙД ЧУХАЛ БАЙР СУУРЬ ЭЗЛЭХ БОЛОМЖТОЙ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/03/02     ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН 500 БАГШ ХИЙМЭЛ ОЮУНД СУРАЛЦАЖ ЭХЭЛЛЭЭ WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2026/03/02     СЗХ: 47 КОМПАНИ 946.5 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН НОГДОЛ АШИГ ОЛГОНО WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/03/02     ТЕНДЕР ШАЛГАРУУЛАЛТЫГ ШАХАЖ, ЯАРАВЧЛАН ЗАРЛАХ ҮҮРЭГ ӨГЧЭЭ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/03/02     МАК ХХК, ЭХЭМҮТ-ТЭЙ ХАМТРАН “ЭНХ-МЭНД” ХӨТӨЛБӨРИЙГ 330 СУМАНД ХЭРЭГЖҮҮЛНЭ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/03/02     УЛААНБААТАР-МОСКВА ЧИГЛЭЛИЙН НИСЛЭГИЙГ ДӨРӨВДҮГЭЭР САРД ЭХЛҮҮЛЭХЭЭР ЯРИГДАЖ БАЙНА WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2026/03/02     ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Б.БАТЦЭЦЭГ ШВЕД, НОРВЕГИ УЛСАД АЙЛЧИЛНА WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/03/02     Т.АЮУРСАЙХАН: Л.ОЮУН-ЭРДЭНЭ ЗАХИАЛЖ, НАМАЙГ ХИЛСЭЭР ЯЛЛУУЛСАН WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/03/01     ХӨРСНИЙ УС, ҮЕРИЙН ХАМГААЛАЛТ ТӨСЛИЙГ НИЙСЛЭЛИЙН ТӨВИЙН ЗУРГААН ДҮҮРЭГТ ХЭРЭГЖҮҮЛНЭ WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2026/03/01    
Англи амин дэм Монгол улсад албан ёсоор бүртгэгдлээ.

Монголбанк валютын захад 615 сая ам.доллар нийлүүлжээ www.news.mn

Төр засгийн зүгээс төгрөгийн ханшийг хэт сулруулахгүйн үүднээс долларжилтийг багасгах арга хэмжээг авсан хэдий ч өнөөдрийн байдлаар ам.долларын ханш 2844.58 төгрөг, еврогийн ханш 3331.29, юанийн ханш 405.90 төгрөг, рубль 39.51 төгрөгтэй тэнцэж байна. Төгрөг рублийн эсрэг чангарсан ч юань, доллар, еврогийн эсрэг өдөр ирэх тусам суларч байна.
 
Үүний зэрэгцээ, 2020 оны эхний хагас жилийн байдлаар, валютын хадгаламж валютын хадгаламжийн хувьд 4.3 их наяд төгрөгт хүрсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 1.4 их наяд төгрөгөөр нэмэгджээ.
 
Гэдхээ цаашид гадаад валютын ханшийг огцом нэмэгдүүлэхгүй байх арга хэмжээг Монголбанкнаас авч байгаа гэжээ. Тодруулбал, Монголбанкнаас валютын захад цэвэр дүнгээр 615 сая ам.доллар нийлүүлсэн аж. Мөн банкуудын богино хугацааны төлбөр түргэн гүйцэтгэх чадварыг хангахад дэмжлэг үзүүлэх зорилгоор Монголбанк богино хугацаат төгрөг, ам.долларын своп хэлцлийг байгуулан ажиллаж байна талаар Монголбанкны Нөөцийн удирдлага, санхүүгийн зах зээлийн газрын захирал А.Энхжин ярьжээ.
 
Тэрбээр хэлэхдээ "Цаашид Монголбанк валютын ханшид огцом хэлбэлзэл үүсгэхгүй байх зорилгоо баримтлан, бодлогоо үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ. Гадаад валютын улсын нөөц 2020 оны зургадугаар сарын байдлаар 3.6 тэрбум ам.доллар буюу валютын төлбөртэй барааны импортын есөн сарын хэрэгцээг хангах түвшинд байна. Монголбанк Хятадын Ардын банктай байгуулсан төгрөг-юанийн своп хэлцлийг дахин гурван жилээр сунгах тохиролцоонд хүрч чадлаа. Мөн түүнчлэн Худалдаа Хөгжлийн банк өөрийн Олон Улсын зах зээлд гаргасан 500 сая ам.долларын бондыг тавдугаар сард амжилттай төлсөн. Ингэснээр дараа жилийн дөрөвдүгээр сар хүртэл хүлээгдэж буй томоохон гадаад төлбөр байхгүй байгаа нь ханшид эерэгээр нөлөөлнө гэж үзэж байна.
 
Гадаад орчны хувьд эерэг өөрчлөлтүүд гарч байна. Энэ оны эхнээс алдагдалтай явж ирсэн гадаад худалдааны тэнцэл 5,6 дугаар сард ашигтай гарлаа. Экспорт зургадугаар сард өмнөх сараас 188.7 сая ам.доллароор, үүн дотор уул уурхайн салбарын экспорт 148.9 сая ам.доллароор өссөн байна. Цаашид нүүрсний экспорт нэмэгдэж, алт олборлолтыг дэмжих чиглэлээр хийгдэж буй ажлууд гадаад валютын улсын нөөцөд эерэгээр нөлөөлөх дүр зураг харагдаж байна. Ерөнхийд нь дүгнэвэл гадаад валютын зах зээлд огцом өөрчлөлт гарахгүй, валютын ханш тогтвортой байна гэж харж байна.
 
Мөн Covid-19 цар тахлаас шалтгаалан эдийн засгийн хүндрэлтэй нөхцөл байдлыг даван туулахад дэмжлэг үзүүлэх зорилгоор Олон Улсын байгууллагууд, донор улс орнуудаас 700-800 сая ам.долларын санхүүжилт 2020 онд орж ирэхээс эхнээсээ олгогдоод эхэлсэн" гэжээ.


Нийтэлсэн огноо2020-07-30