Нөөцийн мах бэлтгэх ААН-ийн зээлийн хүүг 11 хувиар тооцохоор болжээ www.eagle.mn
Өнөөдөр Засгийн Газрын ээлжит хуралдаан боллоо. Тус хуралдааны үеэр нийслэлийн хүн амын өвөл, хаврын махны хэрэгцээнд зориулан арилжааны банкны зээлээр мал, мах бэлтгэх аж ахуйн нэгжид олгох зээлийн хүүгийн хөнгөлөлтийг 12 хүртэл сарын хугацаатай, 11 хувьтай байхаар тогтов. Мөн энэ жил 20 мянган тонноос багагүй хэмжээний мах нөөцлөх бөгөөд арилжааны банкууд 104 тэрбум гаруй төгрөгийн зээл олгох төлөвтэй байна хэмээн Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.
Нийтэлсэн огноо2020-09-30