Есөн улсын 129 иргэнийг Монгол Улсаас албадан гаргажээ www.eagle.mn
Эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй хөдөлмөр эрхэлж, оршин суух зөвшөөрлийн хугацаа нь дууссан, түр ирэгч визийн хугацааг хэтрүүлсэн зэрэг үндэслэлээр есөн улсын 129 иргэнийг Монгол Улсаас албадан гаргажээ_
Үүнд БНХАУ 110, ОХУ 5, Узбекистан Улсын 4, Вьетнам, Филиппин улсын тус бүр 3, БНСУ, БНЭУ, Сири, Малави улсын тус бүр 1 иргэн байгааг ГИХГ мэдээлэв.
Гадаадын иргэний талаарх хууль тогтоомжийн хэрэгжилтийг хянахаар өнгөрсөн сард 18 удаа шалгалт хийж, 198 аж ахуйн нэгж, байгууллагын 2677 гадаад иргэнийг хамруулсан. Шалгалтаар гадаадын 186 иргэн болон 519 уригч, аж ахуйн нэгж, байгууллагын 2262 иргэнд холбогдох зөрчлийг шийдэж торгожээ. Уригч нь гадаадын иргэн, харьяалалгүй хүний Монгол Улсад оршин суух зөвшөөрлийн хугацааг хэтрүүлсэн зөрчил 46.2, хуульд заасан хугацаанд оршин суух зөвшөөрөл аваагүй зөрчил 41.9 хувийг эзэлжээ.
Нийтэлсэн огноо2026-11-11





