Дэлхийн банк: 2020 оны сүүлч гэхэд Ази тивийн 38 сая иргэн ядуурлын ирмэгт очно www.eagle.mn
Өдөрт 5.5 ам.доллараас бага орлоготой ядуу иргэдийн тоо Ази тивд энэ оны сүүл гэхэд 38 саяар нэмэгдэнэ гэж Дэлхийн банк дүгнэжээ. CNBC агентлаг Дэлхийн банкнаас гаргасан илтгэлээс эх сурвалж аван энэ талаар мэдээлсэн байна.
Илтгэлд “Зүүн Ази, Далайн бүсийн хөгжиж буй орнуудын ядуу иргэдийн тоо сүүлийн 20 жилд анх удаа өсөх магадлалтай байна” хэмээн онцлон тэмдэглээд, хэрвээ цар тахал гарч, эдийн засгийн хүндрэлтэй нөхцөл үүсээгүй бол эсрэгээрээ 33 сая хүн ядуурлаас гарах байсныг сануулсан байна.
Коронавируст цар тахлын үлдээсэн ул мөр энэ бүс нутгийн эдийн засагт удаан хугацаанд ажиглагдана гэдгийг мөн анхааруулжээ
Нийтэлсэн огноо2020-10-01