Есдүгээр сард нийт 1052 зээлдэгчид 77.3 тэрбум төгрөгийн ипотекийн зээл олгожээ www.eagle.mn
Есдүгээр сард банкнууд нийт 1052 зээлдэгчдэд 77.3 тэрбум төгрөгийн ипотекийн зээл олгосон талаар Монголбанк мэдээллээ.
Үүний 30 гаруй хувь нь хөтөлбөрийнх аж. Харин 69.4 хувь нь банкнуудын өөрийн эх үүсвэрээр олгосон зээл эзэлж байна. Ингэснээр ипотекийн зээлийн хөтөлбөрийн зээлийн нийт үлдэгдэл есдүгээр сарын байдлаар 4.8 их наяд төгрөг болжээ. Ипотекийн зээлийг чанарын үзүүлэлтээр нь харвал хугацаа хэтэрсэн зээл 1.6 хувь, чанаргүй зээл 3.1 хувийг эзэлж байна.
Монголбанкнаас энэ оны есдүгээр сараас эхлэн Улсын бүртгэлийн ерөнхий газартай хамтран орон сууцны борлуулалт, шилжилтийн статистик мэдээллийг гаргаж эхэллээ. Энэхүү статистик мэдээллээс харахад жилд дунджаар 31 мянган орон сууц зарагддаг байна. Үүний 30 орчим хувийг ипотекийн зээлээр санхүүжүүлдэг гэж Төв банкнаас мэдээллээ.
Нийтэлсэн огноо2020-10-29