1 KOREA, MONGOLIA DISCUSS WAYS TO ACCELERATE ECONOMIC TIES, TRADE TALKS WWW.KOREATIMES.CO.KR PUBLISHED:2026/06/17      2 CHINA SECTION OF CHINA-MONGOLIA CROSS-BORDER RAILWAY COMPLETES T-BEAM INSTALLATION WWW.CEIC.COM PUBLISHED:2026/06/17      3 BUDGET REVENUE UP BY MNT 2.1 TRILLION IN FIRST FIVE MONTHS WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/06/17      4 NATIONAL MEDICINE TESTING LABORATORY INAUGURATED WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/06/17      5 15,000+ HECTARES OF LAND REHABILITATED OVER PAST FIVE YEARS WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/06/16      6 KAKAO BANK EYES BIGGER ROLE IN MONGOLIA'S DIGITAL BANKING PUSH WWW.KOREAHERALD.COM PUBLISHED:2026/06/16      7 CHINA, MONGOLIA VOW DEEPER TIES, SUPPORT WWW.ASIANEWS.NETWORK PUBLISHED:2026/06/16      8 MONGOLIA, CHINA SHOULD CONTINUE STRENGTHENING TRUST, SUPPORT TO MAINTAIN CORRECT DIRECTION OF BILATERAL TIES: CHINESE FM WWW.XINHUANET.COM PUBLISHED:2026/06/16      9 MONGOLIA INAUGURATES CHINA-AIDED CENTRAL SEWAGE TREATMENT PLANT WWW.XINHUANET.COM PUBLISHED:2026/06/16      10 COAL-RICH MONGOLIA AIMS TO BOOST CHINA TRADE TIES DESPITE DEPENDENCE RISK WWW.JAPANTIMES.CO.JP PUBLISHED:2026/06/16      ЗГ: ЭРДЭНЭС МОНГОЛЫГ "ЧИНГИС ХААН ҮНДЭСНИЙ БАЯЛГИЙН САН" НЭГДЭЛ БОЛГОЖ, 14 ТӨК-ИЙГ ТАТАН БУУЛГАЛАА WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2026/06/17     КСАВЬЕ СЭН МАРТЭН ТИЙЕ: МОНГОЛ УЛС УРАН ҮЙЛДВЭРЛЭГЧ ТОМООХОН ОРНУУДЫН НЭГ БОЛНО WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/06/17     ОЮУ ТОЛГОЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНД СААД УЧРУУЛЖ, ЗАМ ХААСАН ИРГЭДЭД ХАРИУЦЛАГА ТООЦНО WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/06/17     100 МВТ-ЫН ХҮЧИН ЧАДАЛТАЙ “ЭЛДЭВ” САЛХИН ЦАХИЛГААН СТАНЦЫН ШАВЫГ ТАВИЛАА WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2026/06/16     МОНГОЛ УЛС ЭМ, ЭМНЭЛГИЙН ХЭРЭГСЛИЙН ҮНДЭСНИЙ ЛАВЛАГАА ЛАБОРАТОРИТОЙ БОЛЛОО WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2026/06/16     СОНСГОЛ: ТУУЛЫН ХУРДНЫ ЗАМ ТӨСЛИЙН ТӨСӨЛД ЦААСАН ДЭЭР БАЙДАГ ХЯТАД КОМПАНИУДЫГ ШАЛГАРУУЛСАН WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/06/16     Г.ДАМДИННЯМ САЙДЫН ТУШААЛААР ХАЛЗАНБҮРГЭТЭЙ ТӨСЛИЙГ ЗОГСООЖЭЭ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/06/16     ӨНГӨРСӨН ТАВАН ЖИЛД 15 МЯНГА ГАРУЙ ГА ТАЛБАЙГ НӨХӨН СЭРГЭЭЖЭЭ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/06/16     “ХҮҮХДИЙН СПОРТ ЦОГЦОЛБОР”-ЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ ЭХЭЛЛЭЭ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/06/16     ТАНАЙ ЦАХИЛГААНЫ ТӨЛБӨР ЭНЭ САРААС ЭХЛЭН 5 ХУВИАР НЭМЭГДЭНЭ WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2026/06/16    
Англи амин дэм Монгол улсад албан ёсоор бүртгэгдлээ.

Ксавье Сэн Мартэн Тийе: Монгол Улс уран үйлдвэрлэгч томоохон орнуудын нэг болно www.itoim.mn

Дорноговь аймаг, Улаанбадрах суманд зургадугаар сарын 3-нд Бүгд Найрамдах Франц улсын Орано группийн хөрөнгө оруулалттай Зөөвч-Овоо төслийн нээлт болж, бүтээн байгуулалтын ажлаа эхлүүллээ. Тодруулбал, Улаанбадрах суманд 600 сая ам.долларын өртөгтэй газар доор уусган олборлох аргаар уран үйлдвэрлэх иж бүрэн хэмжээний үйлдвэр, Зүүнбаян-Улаанбадрах чиглэлийн 110 км авто зам барих ажлыг эхлүүлсэн юм. Энэхүү бүтээн байгуулалтын ажлуудыг нээхээр Орано группийн ТУЗ-ийн дарга тэргүүтэй өргөн бүрэлдэхүүнтэй баг Монгол Улсад ажиллаад буцсан. Энэ үеэр Орано группийн Уул уурхайн бизнесийн нэгжийн захирал Ксавье Сэн Мартэн Тийетэй Зөөвч-Овоо төслийн үр өгөөжийн талаар ярилцлаа.
-Монгол Улсын Засгийн газар Францын Орано групптэй ураны Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулснаас жил гаруйны дараа Дорноговь аймаг, Улаанбадрах суманд томоохон бүтээн байгуулалтын ажлууд эхэлж байна. Энэ жил болон ирэх жилүүдэд ямар гол ажлууд хийхээр төлөвлөж байна вэ?
-Ойрын сарууд болон энэ жилдээ багтаад олон ажил хийхээр төлөвлөж байна. Өнөөдөр авто зам барих ажлыг эхлүүлсэн бол удахгүй цахилгаан дамжуулах шугамын ажил эхэлнэ. Намраас үйлдвэрийн гол хэсгийн барилгын ажил эхэлнэ. Цооногийн талбайд хамаарах анхны өрөмдлөгөө тавилаа. Энэ бол техникийн ажил. Үүнээс гадна хүнд хамаарах буюу ирээдүйд ажиллах боловсон хүчнээ бэлтгэх нь чухал. Энэ жил гэхэд 100 хүн ажилд авч, мэргэжлийн ур чадварт сургах ажлууд хийгдэнэ. Монгол Улсад шинэ технологи ашиглах учраас энэ технологи дээр ажиллах боловсон хүчнээ сайтар бэлтгэнэ. Үйлдвэр барьж байгуулах ажил нэг л мэдэхэд дуусах учраас бид тэнд ажиллах боловсон хүчнийг бэлтгэхэд онцгой анхаарна.
-Зөөвч-Овоо төслийн хүрээнд хэчнээн ажлын байр бий болох вэ. Ажилчдаа сургах ажил ямар дарааллаар явах вэ?
-Олборлолтын оргил үед "Бадрах Энержи" ХХК-д 800 орчим хүн ажиллана. Мөн төдий тооны ажилчид туслан гүйцэтгэгч компаниудад ажиллана. Ингэхээр шууд болон шууд бусаар 1600 орчим ажлын байр бий болох тооцоо гарсан.
Ажилчдын сургалт маш олон янзаар явагдана. Тухайн ажлын байр нь ямар ур чадвар шаардах, ямар түвшнийх вэ гэдгээс шалтгаалан газар дээрх сургалтууд орно. Дотоодын их, дээд сургуулиудтай хамтарч, лабораторийн сургалтууд явагдана. Мөн "Бадрах Энержи"-ийн ажилчдыг Казахстан болон Францад байдаг Ораногийн үйлдвэрүүдэд бодит туршлага хуримтлуулж, эргээд нөхдөдөө зааж, сургах ажлууд хийгдэнэ.
Манай Зөөвч-Овоо төслийн нийт ажилчдын 95-ааас дээш хувь нь монгол ажилчид байхаар бид Хөрөнгө оруулалтын гэрээгээр тохирсон. Олон улсад мөрдөж байгаа хамгийн өндөр стандартыг барьж ажиллана. Манай группийн хувьд ажилчид маань өндөр ур чадвартай байхаас гадна сурсан, мэдсэнээ бусадтайгаа хуваалцахыг зорилго болгон ажилладаг.
Монгол Улсад ураны хайгуулын ажлаа сэргээх хүсэлтэй байгаа
Ксавье Сэн Мартэн Тийе:
-Хөрөнгө оруулалтын гэрээ зурагдаж байх үед Францын талаас ““Зөөвч-Овоо” орд нь дэлхийн ураны 10 том ордын нэг. Энэ орд нь Монголыг дэлхийн ураны зах зээлд томоохон шинэ тоглогч болгоно” гэж Францын талаас мэдэгдэж байсан. Ер нь Монголчууд энэхүү ураны төслөөс нийгэм, эдийн засгийн ямар үг өгөөж хүртэх вэ гэдгийг Та тодотгож болох уу?
-Монгол уран үйлдвэрлэгч томоохон орнуудын нэг болно гэдэг нь үнэн. Мөн Зөөвч-Овоо ураны төслийн нөлөөгөөр Монгол Улс нүүрсхүчлийн хий ялгаруулдаггүй эрчим хүч үйлдвэрлэхэд томоохон хувь нэмэр оруулагч орон болно.
Хөрөнгө оруулалтын гэрээний дагуу нийт ашгийн талаас доошгүй хувь нь Монгол Улсад ногдохоор хийгдсэн. Бид татвар хураамж, АМНАТ болон бусад нийгмийн төсөл хөтөлбөрийн үр дүнгээр дамжуулан иргэдэд төслийн үр ашгийг хүртээх юм. Зөөвч-Овоо төслийн үндсэн олборлолтын хугацаанд 4-5 тэрбум ам.долларын шууд өгөөжийг улс, орон нутгийн төсөвт төвлөрүүлнэ. Үүнээс гадна Зөөвч-Овоо төслийг дагаж олон зуун ажлын байрны өргөн боломж нээгдэнэ. Их, дээд сургууль, политехникийн коллежуудтай хамтран нарийн мэргэжлийн ур чадвартай боловсон хүчин бэлтгэхэд хамтран ажиллана.  Мөн төслийн бүтээн байгуулалтад олон тооны ханган нийлүүлэгч компаниуд ажиллаж, тэр хэрээр бизнесийн үйл ажиллагаа нь өргөжин тэлж, ажлын байр нэмэгдэж, улсын эдийн засаг энэ хэрээр өснө гэж харж байна.
Орон нутгийн иргэдийн нийгэм, эдийн засагт үр өгөөжөө өгнө. Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулахаас ч өмнө Дорноговь аймаг, Улаанбадрах сумын нийгэм, эдийн засагт хувь нэмрээ оруулж ирсэн. Харин Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулсны дараа орон нутгийн иргэдийн хүртэх өгөөж илүү тодорхой, илүү биет байдлаар очно. Орон нутгийн хөгжилд жил бүр 1 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийнэ.
Газар доор уусган олборлох анхны уурхай болж байгаа учраас шинэлэг технологиуд нэвтрэх, цаашлаад Орано группийн Монгол Улс дахь хамтын ажиллагаа улам өргөжин тэлэх эхлэл болно гэж харж байна. Өнөөдөр төслөө эхлүүлэхэд ажилчид маань ямар их баяр хөөртэй байгааг харлаа. Ирэх жилүүдэд илүү олууллаа болж, энэ төслийн үр өгөөжийг хүртэнэ гэдэгт итгэлтэй байна.
-Зөөвч-Овоо ордоос ураныг газар доор уусган олборлох аргаар 33 жил олборлохоор төлөвлөсөн. Цаашдаа ордын нөөц нэмэгдэх боломжтой юу?
-Бид Монгол Улсад хайгуулын ажлаа сэргээх хүсэлтэй байгаа. Хайгуул бол маш олон жилийн судалгаа шинжилгээ бөгөөд хамгийн багадаа 10 жил зарцуулсны дараа эхний үр дүн гардаг. Цаашдаа бид хайгуулын зөвшөөрлөө авч, ажлаа эрчимжүүлвэл магадгүй 33 жил ашиглах ордын нөөцөө нэмэгдүүлэх боломжтой гэж харж байна. “Бадрах Энежри” компани байгуулагдаад 20 гаруй жил болж байгаа бөгөөд цаашид тасралтгүй 33 жил ажиллах эрхээ баталгаажууллаа. Эрэл хайгуул амжилттай болбол үүнээс ч урт хугацаанд ажиллах боломжтой гэсэн үг.
-Төсөл хэрэгжих хугацаанд үүсэж болох эрсдэлээс хэрхэн хамгаалах, хаалтын менежментийг хэрхэн хийхээр төлөвлөсөн бэ?
-Зөөвч-Овоо ордын ашиглалтын хугацаа дуусах үед бид зохих хэмжээнд нөхөн сэргээлт хийнэ. Ямар байдалтай хүлээж авсан яг тийм байдлаар Монгол Улсад хүлээлгэн өгнө. Мөн хариуцлагатай уул уурхай эрхлэгч гэдгээ харуулна. Манай групп нөхөн сэргээлтийн хувьд ч арвин туршлагатай. Мөн бид нөхөн сэргээлтээ хамгийн сайн түвшинд хийнэ гэдгээ Хөрөнгө оруулалтын гэрээндээ тусгасан, Монголын Засгийн газарт амласан. Тиймээс Зөөвч-Овоо төсөл ажилчдадаа, орон нутгийн иргэддээ, Монгол Улсад, мөн Орано группт үр ашигтайгаар хэрэгжүүлж чадна гэдэгт итгэлтэй байна.
Монгол Улсын Засгийн газрын зүгээс Байгаль орчинд нөлөөлөх цацрагийн нөлөөллийг хараат бусаар хэмжих, хараат бусаар хяналт тавихад шаардлагатай хамгийн орчин үеийн техник технологитой лабораторийг барьж байгуулахад дэмжлэг үзүүлж, Орано групп хамтран ажиллахаар болсныг дуулгая.
-Ярилцсанд баярлалаа.

Энхтайван МӨНХЦЭЦЭГ

Э.Мөнхцэцэг нь iToim агентлагийн хамтран үүсгэн байгуулагч. Сэтгүүлч, орчуулагч мэргэжилтэй, 2017 оноос iToim.mn сайтын Ерөнхий редактораар ажиллаж байна. Сэтгүүл зүйн салбарт 14 дэх жилдээ ажиллаж байна.



Нийтэлсэн огноо2026-06-17