1 REGIONAL INITIATIVE ON DUST STORMS TO BE LAUNCHED DURING COP17 WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/07/31      2 MONGOLIA TO IMPORT 6,000 TONS OF AI-92 AND AI-95 GASOLINE FROM CHINA WWW.GOGO.MN PUBLISHED:2026/07/31      3 MONGOLIA, JAPAN EXPAND ENERGY EDUCATION PARTNERSHIP WWW.MYANMARITV.COM PUBLISHED:2026/07/31      4 SEOUL’S INTEREST IN MONGOLIA’S RARE EARTHS WWW.ASIANEWS.IT PUBLISHED:2026/07/31      5 RUNIC INSCRIPTIONS 1300 YEARS OLD DISCOVERED IN MONGOLIA WWW.OPEN.KG PUBLISHED:2026/07/31      6 S. KOREA HELPS MONGOLIA BUILD CULTURAL HERITAGE CONSERVATION PROGRAM WWW.KOREAHERALD.COM PUBLISHED:2026/07/31      7 THERE ARE SOME REASONS TO SUGGEST THAT MONGOLIA ENERGY'S (HKG:276) EARNINGS ARE A POOR REFLECTION OF PROFITABILITY WWW.SIMPLYWALL.ST PUBLISHED:2026/07/31      8 PROTECTION ZONES TO BE ESTABLISHED FOR CEMETERY COMPLEXES OF THE HUNNU NOBILITY WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/07/30      9 MINISTERS INSTRUCTED TO ADVANCE POWER PLANT PROJECTS AHEAD OF WINTER WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/07/30      10 VEHICLE TRAFFIC TO BE REGULATED BY EVEN, ODD LICENSE PLATE NUMBERS FROM AUGUST 15 TO SEPTEMBER 12 WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/07/30      Б.ДАШПҮРЭВ: МАРГААШААС ШАТАХУУНЫ ТҮГЭЭЛТ НЭМЭГДЭЖ, НӨХЦӨЛ БАЙДАЛ ЗӨӨЛӨРНӨ ГЭЖ ХАРЖ БАЙНА WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/07/31     БҮСЧИЛСЭН ХӨГЖИЛ, ГАМШГИЙН ЭРСДЭЛИЙГ БУУРУУЛАХ ЧИГЛЭЛЭЭР НҮБ-ТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ӨРГӨЖҮҮЛНЭ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/07/31     Н.УЧРАЛ "РОСНЕФТЬ"-ИЙН ЗАХИРАЛ ИГОРЬ СЕЧИНД ШАТАХУУНТАЙ ХОЛБООТОЙ АСУУДЛААР ЗАХИДАЛ ИЛГЭЭЖЭЭ WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2026/07/31     БАГА ОРЛОГОТОЙ ИРГЭДИЙН ОРЛОГОД ТАТВАР НОГДУУЛАХГҮЙ БАЙХ ЭРХ ЗҮЙН ОРЧНЫГ БҮРДҮҮЛЭВ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/07/31     ОЮУ ТОЛГОЙ КОМПАНИ 2026 ОНЫ II УЛИРАЛД УЛСАД 834 ТЭРБУМ ТӨГРӨГ ТӨВЛӨРҮҮЛЖЭЭ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/07/31     ГАЗРЫН ТОСНЫ ХАЙГУУЛЫН НЭЭЛТТЭЙ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ ЗАРЛАЛАА WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2026/07/31     ТАЛУУДЫН 16, 17 ДУГААР БАГА ХУРЛЫН ДАРГА НАР ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ҮРГЭЛЖЛҮҮЛЭХЭЭР САНАЛ НЭГДЛЭЭ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/07/31     ЕВРОПЫН ХОЛБООНЫ САНХҮҮЖИЛТТЭЙ “ДУЛААН ШИЙДЭЛ II” ТӨСӨЛ 2022-2026 ОНЫ ХООРОНД АМЖИЛТТАЙ ХЭРЭГЖИЖ ДУУСЛАА WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/07/30     АМГТГ: УЛСЫН ХЭМЖЭЭНД АИ-92 БЕНЗИНИЙ 17, ДИЗЕЛЬ ТҮЛШНИЙ 23 ХОНОГИЙН НӨӨЦТЭЙ БАЙНА WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/07/30     Б.ПҮРЭВДАГВА: НАЙМДУГААР САРЫН 15-НААС АВТОМАШИНЫГ ТЭГШ, СОНДГОЙ ДУГААРААР ХӨДӨЛГӨӨНД ОРОЛЦУУЛНА WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/07/30    
Англи амин дэм Монгол улсад албан ёсоор бүртгэгдлээ.

SXCOAL: Ганцмодны агуулах дахь нүүрс ердийн үеийнхээс эрс багасав www.bloombergtv.mn

Монголоос БНХАУ-д экспортолж буй нүүрсний хэмжээ эрс буураад байна. Үүнтэй холбоотойгоор Гашуунсухайтын БНХАУ-ын талын Ганцмод боомтын агуулах дахь нүүрсний хэмжээ нэг сая тонн болж ердийн үеийнхээс эрс буурсныг “SXCoal” мэдээллээ.
Мөн тээврийн зардал өссөн байна. Цагаан хаднаас Ганцмод боомт хүртэлх тээврийн зардал өнгөрсөн долоо хоногийн эцсээр тонн нүүрс тутамд 10-20 юаниар нэмэгдсэн байна. Энэ долоо хоногийн эхэнд “Fenwei Energy”-ийн тооцоолдог үнийн индексээр Монголын угаагүй коксжих нүүрсний үнэ тонн тутамдаа 10 юаниар нэмэгдэж, 860 юань болжээ. Угаасан коксжих нүүрсний үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 20 юаниар, өмнөх сартай харьцуулахад 30 юаниар өсөж, 1060 юань болжээ.
 
Дорноговь аймагт “COVID-19”-ийн халдварын 17 тохиолдол илэрсний дараа БНХАУ-ын тал хилийн хяналтаа чангатгаж, Монголын нүүрс тээврийн жолооч нарыг Монгол Улс, БНХАУ-ын талд нэг, нэг удаа “COVID-19”-ийн шинжилгээ өгөхийг шаардаж эхэлсэн байна. Энэхүү шинжилгээ нь долоо хоногийн хугацаанд хүчинтэй. Мөн Ганцмод боомтоор үдээс өмнө нүүрс тээврийн автомашинуудыг нэвтрүүлж, үдээс хойш татан авалтаа зогсоож, хоосон автомашинуудыг буцаан гаргаж байгаа бөгөөд Монголын жолооч нарыг БНХАУ-ын талд хонуулахгүй байх шаардлага тавьж байна.
 
Даваа гарагийн байдлаар Гашуунсухайт боомтоор нүүрс тээврийн 211 автомашин, Шивээхүрэн боомтоор нүүрс тээврийн 216 автомашин нэвтэрсэн байна. Хэдий тийм боловч 9-10 дугаар сард өдөрт дунджаар 940 орчим автомашин гарч байсантай харьцуулахад ойролцоогоор 4.4 дахин бага дүн юм. Мягмар гарагийн өдрийн байдлаар 854 жолоочийг шинжилгээнд хамруулсан байна. Цаашид 5000 орчим жолоочийг шинжилгээнд бүрэн хамруулах юм байна.
 
УУХҮ-ийн дэд сайдаар ахлуулсан ажлын хэсэг Гашуунсухайт боомтод ажиллаж байгаа бөгөөд тэрбээр салбарын компаниудтай цахимаар хуралдсан байна. Энэ үеэр компаниуд үйл ажиллагаа хэвийн байгаа боловч хөл хориотой холбоотойгоор сэлбэг хэрэгсэл, тоног төхөөрөмж татан авах хүндрэл үүсэж болзошгүй байгааг онцолжээ. Холбогдох компаниудтай нарийвчилсан төлөвлөгөө гаргаж, онцгой дэглэмийн өндөр зохион байгуулалттай ажиллаж байна гэж УУХҮЯ мэдээллээ. Засгийн газар Гашуунсухайт, Шивээхүрэн боомтыг “Ногоон бүс” болгон зарлахаар зорьж байгаа юм.


Нийтэлсэн огноо2020-11-25