64 аж ахуйн нэгжийн төсөлд 9.1 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгоно www.eagle.mn
Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас 2020 онд зээл авах хүсэлт илгээсэн иргэд, аж ахуйн нэгжийн төслийг сонгон шалгаруулах хорооны хурал боллоо. “Төсөл сонгон шалгаруулах хороо”-ны хурлаар 112 аж ахуйн нэгж төслөө танилцуулсан байна. Улмаар өндөр оноо авсан 64 аж ахуйн нэгжийн төсөл нийт 9.1 тэрбум төгрөгийн зээл авахаар болжээ. Үлдсэн 48 аж ахуйн нэгжийн төслийг дараагийн ээлжид санхүүжүүлэх юм.
Нийтэлсэн огноо2020-11-30