Монгол Улс нэг сая дахь жуулчнаа энэ сарын сүүлээр хүлээн авна www.eagle.mn
Монгол Улс түүхэндээ анх удаа нэг жилийн хугацаанд нэг сая жуулчин хүлээн авах зорилтдоо ойртжээ. Тодруулбал, 2026 оны арваннэгдүгээр сарын 15-ны өдрийн урьдчилсан байдлаар Монгол Улсад нийт 958,470 жуулчин ирсэн байна. Ингэснээр нэг сая жуулчин хүлээн авахад ердөө 41,530 жуулчин дутуу байгаа юм.
Зөвхөн энэ сарын 1-15-ны хооронд 32,882 жуулчин Монгол Улсад иржээ. Сүүлийн өдрүүдэд өдөрт дунджаар 1500-2500 жуулчин ирж байгаа бөгөөд энэ эрч хадгалагдвал арваннэгдүгээр сарын сүүлээр нэг сая дахь жуулчнаа хүлээн авах төлөвтэй байна.
Нэг жилийн хугацаанд нэг сая жуулчин хүлээн авах нь Монгол Улсын аялал жуулчлалын салбарын хувьд түүхэн үзүүлэлт болох юм. Мөн жуулчдын тоо нэмэгдэх нь зочид буудал, нийтийн хоол, тээвэр, худалдаа үйлчилгээ зэрэг салбарын орлогыг өсгөх, орон нутагт ажлын байр бий болгох эдийн засгийн ач холбогдолтой.
Нийтэлсэн огноо2026-11-16





