1 CABINET ADOPTS MEASURES TO IMPROVE VEGETABLE SUPPLY, SUPPORT FARMERS WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/04/09      2 MONGOLIAN CIVIL SERVANTS ALLOWED TO WORK REMOTELY 1 DAY PER WEEK WWW.XINHUANET.COM PUBLISHED:2026/04/09      3 MONGOLIA CANCELS STATE INSPECTIONS TO BOOST ECONOMY WWW.XINHUANET.COM PUBLISHED:2026/04/09      4 KAKAO BANK TARGETS MONGOLIA IN NEXT GLOBAL PUSH WWW.KOREAHERALD.COM PUBLISHED:2026/04/08      5 MONGOLIA INVITES BIDS FOR MAJOR STEEL COMPLEX PROJECT WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/04/08      6 PM UCHRAL FREEZES 3,000 CIVIL SERVICE POSITIONS, MOVES TO CUT WORKLOAD WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/04/08      7 THE CENTRAL BANK OF MONGOLIA SELLS GOLD AND SILVER BARS AS SOUVENIRS AND COLLECTIBLES WWW.OPEN.KG PUBLISHED:2026/04/08      8 GOVERNMENT CANCELS 2026 INSPECTION PLAN TO EASE PRESSURE ON BUSINESSES WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/04/08      9 DRAFT LAW ON RECALLING MEMBERS OF PARLIAMENT BACKED FOR DISCUSSION WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/04/08      10 TRAFFIC POLICE STEP UP ACTION AGAINST UNDERAGE SURRON RIDERS WWW.GOGO.MN PUBLISHED:2026/04/08      ДЭЛХИЙН БАНК: 2026 ОНД МОНГОЛЫН ЭДИЙН ЗАСАГ 5 ХУВЬ ӨСӨХ ХҮЛЭЭЛТТЭЙ БАЙНА WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/04/09     “PLAYTIME” НААДМЫН ЭХНИЙ АРГА ХЭМЖЭЭ СҮХБААТАРЫН ТАЛБАЙД БОЛНО WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/04/09     НӨӨЦИЙН МАХНЫ ҮНИЙГ 2000-3000 ТӨГРӨГӨӨР НЭМНЭ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/04/09     МОНГОЛ УЛСАД ОРШИН СУУХ ЗӨВШӨӨРӨЛТЭЙ 32 МЯНГАН ГАДААД ИРГЭН БАЙНА WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/04/09     АНУ-ЫН ВИЗИЙН 15 МЯНГАН ДОЛЛАРЫН БАРЬЦАА ХЭРЭГЖИЖ ЭХЭЛЛЭЭ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/04/09     KAKAOBANK ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТЭЛЭЛТИЙНХЭЭ ГУРАВ ДАХЬ ГАДААД ЗАХ ЗЭЭЛЭЭР МОНГОЛ УЛСЫГ СОНГОЖЭЭ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/04/08     Г.ДАМДИННЯМ: 800 САЯ АМ.ДОЛЛАРЫН ӨРТӨГ БҮХИЙ ГАНГИЙН ҮЙЛДВЭРИЙН ТӨСЛИЙГ ЭХЛҮҮЛЖ БАЙНА WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2026/04/08     МОНГОЛ УЛС ИНТЕРНЭТИЙН ЭРХ ЧӨЛӨӨГӨӨР 42-Т ЖАГСЛАА WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/04/08     Л.ЭНХ-АМГАЛАН: МҮИС ГЭХ НЭР ХУУЛЬ БУС. ГЭВЧ НЭР ОДОО ХЭР НЬ ӨӨРЧЛӨГДӨӨГҮЙ БАЙНА WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/04/08     “СЭЛБЭ 20 МИНУТЫН ХОТ” ТӨСӨЛД ДОТООДЫН ҮЙЛДВЭРЛЭГЧДИЙН ОРОЛЦООГ НЭМЭГДҮҮЛНЭ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/04/08    
Англи амин дэм Монгол улсад албан ёсоор бүртгэгдлээ.

17.7 тэрбум төгрөгийн тэтгэврийн даатгалын шимтгэл нөхөн төлжээ www.eagle.mn

УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдаанаар Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэв. УИХ 2017 онд Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хууль баталж, 2019 онд уг хуульд орсон нэмэлт, өөрчлөлт оруулж хуулийг 2021 оны нэгдүгээр сарын 1-ний өдөр хүртэл дагаж мөрдөхөөр шийдвэрлэсэн юм. Гэвч малчид, хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн хамрагдалт хангалтгүй байсан бөгөөд хуулийн үйлчлэлийг сунгахыг иргэд хүссэн байна. Тиймээс УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн хуульд өөрчлөлт оруулж, үйлчлэлийг 2022 оны нэгдүгээр сарын 1 хүртэл сунгахаар төсөл боловсруулжээ. Улмаар хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэхийг дэмжив.
 
Нийгмийн даатгалын байгууллагын 2020 оны арванхоёрдугаар сарын мэдээгээр дээрх хуульд хамрагдвал зохих иргэдийн 33 хувь буюу 9.2 мянган малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгч хамрагдаж, нийтдээ 17.7 тэрбум төгрөгийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлжээ. Эдгээр иргэдээс 6.5 мянган иргэн шинээр тэтгэвэр тогтоолгож, тэдний тэтгэвэрт 9.8 тэрбум төгрөг зарцуулсан байна. Хуулийн хэрэгжилт удаашралтай байсан нь нэг талаар хуулийг таниулж сурталчлах ажлыг сайн хийгээгүй, нөгөө талаар хуулийн хугацааг сунгасан 12 сараас есөн сард нь цар тахлын хорио цээрийн дэглэмтэй байсан зэрэг нь голлож нөлөөлсөн аж.
 
Түүнчлэн Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуулийн төсөл боловсруулж, УИХ-д өргөн мэдүүлэхээр болсон юм.


Нийтэлсэн огноо2021-01-20