1 KAKAO BANK TARGETS MONGOLIA IN NEXT GLOBAL PUSH WWW.KOREAHERALD.COM PUBLISHED:2026/04/08      2 MONGOLIA INVITES BIDS FOR MAJOR STEEL COMPLEX PROJECT WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/04/08      3 PM UCHRAL FREEZES 3,000 CIVIL SERVICE POSITIONS, MOVES TO CUT WORKLOAD WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/04/08      4 THE CENTRAL BANK OF MONGOLIA SELLS GOLD AND SILVER BARS AS SOUVENIRS AND COLLECTIBLES WWW.OPEN.KG PUBLISHED:2026/04/08      5 GOVERNMENT CANCELS 2026 INSPECTION PLAN TO EASE PRESSURE ON BUSINESSES WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/04/08      6 DRAFT LAW ON RECALLING MEMBERS OF PARLIAMENT BACKED FOR DISCUSSION WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/04/08      7 TRAFFIC POLICE STEP UP ACTION AGAINST UNDERAGE SURRON RIDERS WWW.GOGO.MN PUBLISHED:2026/04/08      8 MONGOLIA ISSUES WILDFIRE WARNING WWW.XINHUANET.COM PUBLISHED:2026/04/08      9 THE NEW MINISTER PROMISES TO PROMPTLY PROVIDE FARMERS WITH PREFERENTIAL LOANS WWW.OPEN.KG PUBLISHED:2026/04/08      10 MONGOLIA'S NEW CABINET IS ASSEMBLED. NOW COMES THE HARD PART WWW.CAPITALMARKETS.MN PUBLISHED:2026/04/07      KAKAOBANK ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТЭЛЭЛТИЙНХЭЭ ГУРАВ ДАХЬ ГАДААД ЗАХ ЗЭЭЛЭЭР МОНГОЛ УЛСЫГ СОНГОЖЭЭ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/04/08     Г.ДАМДИННЯМ: 800 САЯ АМ.ДОЛЛАРЫН ӨРТӨГ БҮХИЙ ГАНГИЙН ҮЙЛДВЭРИЙН ТӨСЛИЙГ ЭХЛҮҮЛЖ БАЙНА WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2026/04/08     МОНГОЛ УЛС ИНТЕРНЭТИЙН ЭРХ ЧӨЛӨӨГӨӨР 42-Т ЖАГСЛАА WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/04/08     Л.ЭНХ-АМГАЛАН: МҮИС ГЭХ НЭР ХУУЛЬ БУС. ГЭВЧ НЭР ОДОО ХЭР НЬ ӨӨРЧЛӨГДӨӨГҮЙ БАЙНА WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/04/08     “СЭЛБЭ 20 МИНУТЫН ХОТ” ТӨСӨЛД ДОТООДЫН ҮЙЛДВЭРЛЭГЧДИЙН ОРОЛЦООГ НЭМЭГДҮҮЛНЭ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/04/08     262 САЯ АМ.ДОЛЛАРЫН ӨРТӨГТЭЙ ТӨВ ЦЭВЭРЛЭХ БАЙГУУЛАМЖ 10-Р САРД АШИГЛАЛТАД ОРНО WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2026/04/08     ТУУЛЫН ХУРДНЫ ЗАМЫН ТӨСЛИЙГ ХУУЛЬД НИЙЦҮҮЛТЭЛ ТҮР ЗОГСООЛОО WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/04/08     УИХ-ЫН ГИШҮҮНИЙГ ЭГҮҮЛЭН ТАТАХТАЙ ХОЛБООТОЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ХЭЛЭЛЦЭХИЙГ ДЭМЖЛЭЭ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/04/08     ТАТВАРЫН ХУУЛЬД АЖ АХУЙН НЭГЖ, ИРГЭДДЭЭ БОЛОМЖ ОЛГОСОН НЭМЭЛТ ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛЖ, ЯАРАЛТАЙ ХЭЛЭЛЦҮҮЛЭХИЙГ ҮҮРЭГ БОЛГОВ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/04/08     17 САЯ ЕВРОГИЙН ЗЭЭЛ АВЧ ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАРТ ЗАРЦУУЛАХЫГ ДЭМЖЛЭЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/04/07    
Англи амин дэм Монгол улсад албан ёсоор бүртгэгдлээ.

“Сэлбэ 20 минутын хот” төсөлд дотоодын үйлдвэрлэгчдийн оролцоог нэмэгдүүлнэ www.news.mn

Монголын барилгын материал үйлдвэрлэгчдийн холбоо болон “Сэлбэ 20 минутын хот корпорац” ХХК хамтран “Үндэсний үйлдвэрлэгчид – Хөгжлийн түншлэл” нээлттэй өдөрлөгийг зохион байгууллаа.

Энэхүү өдөрлөг нь үндэсний үйлдвэрлэгч, аж ахуйн нэгжүүдийг “Сэлбэ 20 минутын хот” төслийн гүйцэтгэгч байгууллагуудтай холбох, тэдний хамтын ажиллагааг дэмжих, мэдээлэл солилцох зорилготой юм.

Өдөрлөгийн үеэр төсөл хэрэгжүүлэгч тал барилгын материал нийлүүлэлтэд тавигдах шаардлага, стандартыг нэгдсэн байдлаар танилцуулж, дотоодын үйлдвэрлэгчдэд бодит боломжийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өглөө. Харин үндэсний үйлдвэрлэгч аж ахуйн нэгжүүд тулгамдаж буй асуудал болон хамтран ажиллах боломжийн талаар саналаа илэрхийлэв.

Энэ үеэр “Сэлбэ 20 минут хот корпорац” ХХК-ийн төслийн удирдлагын газрын дарга Ш.Ганзориг “Сэлбэ 20 минутын хот” төслийн барилгын ажлын гэрээний нөхцөлийн дагуу гүйцэтгэгч байгууллагууд нийт бараа, материалынхаа 35-аас доошгүй хувь, тоног төхөөрөмж, ажиллах хүчний 40-өөс доошгүй хувийг дотоодын зах зээлээс бүрдүүлэх үүрэгтэй. Түүнчлэн цемент, арматур, бетон зуурмаг, тоосго, лифт зэрэг үндсэн 13 нэр төрлийн материалыг дотоодын үйлдвэрлэгчдээс худалдан авахаар гэрээнд тусгасан байдаг.  Энэ хүрээнд бид  төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг бэхжүүлэх, үндэсний үйлдвэрлэгч ААН байгууллагуудаа дэмжих, барилгын салбарын дотоодын нийлүүлэлтийг нэмэгдүүлэх зорилгоор өнөөдрийн арга хэмжээг зохион байгууллаа. Цаашид төслийн үндсэн болон туслан гүйцэтгэгч компаниуд дотоодын ААН-үүдтэй шууд холбоо барих, мэдээлэл солилцох, бараа материалыг худалдан авах боломж бүрдэнэ. Бид захиалагчийн хяналтыг тавиад явна. Мөн Сэлбэ хотын бүтээн байгуулалтад дотоодын үйлдвэрлэгчдийн оролцоог нэмэгдүүлнэ гэв.

МБМҮХ-ны гүйцэтгэх захирал Г.Цэрмаа “Монголын барилгын материал үйлдвэрлэгчдийн холбоо байгуулагдаад 25 жил болж байна. Бид Монгол Улсад үйлдвэрлэл эрхэлж буй ААН-үүдийг дэмжих, дотоодын барилгын материалын салбарын хөгжлийг тодорхой хэмжээнд чиглүүлэн ажилладаг байгууллага. Өнөөдрийн арга хэмжээнд төслийн бүтээн байгуулалтын ерөнхий гүйцэтгэгч есөн ААН оролцож, 80 гаруй дотоодын үйлдвэрлэгч ААН-ийн бараа, материалтай танилцлаа. Энэхүү өдөрлөгийг зохион байгуулснаар талууд хамтран ажиллах олон гэрээ байгуулна гэж найдаж байна” гэлээ.

“Улаанбаатар БҮК” ХК-ийн маркетинг борлуулалтын албаны менежер Б.Булган-Эрдэнэ “Дотоодын үйлдвэрлэгч ААН-үүдийг дэмжиж өдөрлөг зохион байгуулж буйд талархаж байна. Манай компани 1984 онд байгуулагдаж, өдгөө 40 гаруй жилийн турш үйл ажиллагаа явуулж байна.  Бид төмөр бетон хийц эдлэл болон металл хийц эдлэлийн үйлдвэрлэлийн чиглэлээр ажилладаг. Мөн трамвай, метроны төслүүдэд ашиглагдах бетон эдлэлийн үйлдвэрлэлийг туршиж эхлээд байна. Төмөр бетон хийц үйлдвэрлэгч компаниудын үндсэн захиалагч нь ихэнхдээ төр байдаг. Гэвч төрийн үйл ажиллагааны хүрээнд явагдаж буй ажлуудад дотоодын үйлдвэрлэгчид оролцох боломж хомс. Харин энэхүү төслийн хүрээнд гүйцэтгэгч нарт үйлдвэрлэгчдийг танилцуулж буй нь хамтын ажиллагааг өргөжүүлэх, зах зээлийг тэлэх бодит боломжийг нээж байна” гэсэн юм.



Нийтэлсэн огноо2026-04-08