“Playtime” наадмын эхний арга хэмжээ Сүхбаатарын талбайд болно www.eagle.mn
“Playtime” олон улсын хөгжмийн наадам 21 дэх жилийн ойгоо ирэх долоодугаар сарын 2-4-ний өдрүүдэд зохион байгуулахаар болсон.
Тэгвэл “Playtime” наадмын энэ жилийн эхний “Pre-event”-ийг энэ ням гарагт буюу дөрөвдүгээр сарын 12-нд Сүхбаатарын талбайд зохион байгуулах гэж байна. Уг арга хэмжээнд дараах уран бүтээлчид уран бүтээлээ толилуулна. Тодруулбал, La Bombé (Dj set), Crazy Sad Asians, Newborn, Starru, The Lemons, EBA (Dj set) зэрэг хамтлаг, уран бүтээлчид хүрэлцэн ирэх юм.
Соёлын аялал жуулчлалыг хөгжүүлэх, Улаанбаатар хотыг хөгжмийн хот болгох зорилгын хүрээнд зохион байгуулдаг уг наадамд энэ жил 15 орны 30 гаруй хамтлаг, уран бүтээлчид оролцох аж.
Нийтэлсэн огноо2026-04-09





