1 KAKAO BANK TARGETS MONGOLIA IN NEXT GLOBAL PUSH WWW.KOREAHERALD.COM PUBLISHED:2026/04/08      2 MONGOLIA INVITES BIDS FOR MAJOR STEEL COMPLEX PROJECT WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/04/08      3 PM UCHRAL FREEZES 3,000 CIVIL SERVICE POSITIONS, MOVES TO CUT WORKLOAD WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/04/08      4 THE CENTRAL BANK OF MONGOLIA SELLS GOLD AND SILVER BARS AS SOUVENIRS AND COLLECTIBLES WWW.OPEN.KG PUBLISHED:2026/04/08      5 GOVERNMENT CANCELS 2026 INSPECTION PLAN TO EASE PRESSURE ON BUSINESSES WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/04/08      6 DRAFT LAW ON RECALLING MEMBERS OF PARLIAMENT BACKED FOR DISCUSSION WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/04/08      7 TRAFFIC POLICE STEP UP ACTION AGAINST UNDERAGE SURRON RIDERS WWW.GOGO.MN PUBLISHED:2026/04/08      8 MONGOLIA ISSUES WILDFIRE WARNING WWW.XINHUANET.COM PUBLISHED:2026/04/08      9 THE NEW MINISTER PROMISES TO PROMPTLY PROVIDE FARMERS WITH PREFERENTIAL LOANS WWW.OPEN.KG PUBLISHED:2026/04/08      10 MONGOLIA'S NEW CABINET IS ASSEMBLED. NOW COMES THE HARD PART WWW.CAPITALMARKETS.MN PUBLISHED:2026/04/07      KAKAOBANK ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТЭЛЭЛТИЙНХЭЭ ГУРАВ ДАХЬ ГАДААД ЗАХ ЗЭЭЛЭЭР МОНГОЛ УЛСЫГ СОНГОЖЭЭ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/04/08     Г.ДАМДИННЯМ: 800 САЯ АМ.ДОЛЛАРЫН ӨРТӨГ БҮХИЙ ГАНГИЙН ҮЙЛДВЭРИЙН ТӨСЛИЙГ ЭХЛҮҮЛЖ БАЙНА WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2026/04/08     МОНГОЛ УЛС ИНТЕРНЭТИЙН ЭРХ ЧӨЛӨӨГӨӨР 42-Т ЖАГСЛАА WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/04/08     Л.ЭНХ-АМГАЛАН: МҮИС ГЭХ НЭР ХУУЛЬ БУС. ГЭВЧ НЭР ОДОО ХЭР НЬ ӨӨРЧЛӨГДӨӨГҮЙ БАЙНА WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/04/08     “СЭЛБЭ 20 МИНУТЫН ХОТ” ТӨСӨЛД ДОТООДЫН ҮЙЛДВЭРЛЭГЧДИЙН ОРОЛЦООГ НЭМЭГДҮҮЛНЭ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/04/08     262 САЯ АМ.ДОЛЛАРЫН ӨРТӨГТЭЙ ТӨВ ЦЭВЭРЛЭХ БАЙГУУЛАМЖ 10-Р САРД АШИГЛАЛТАД ОРНО WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2026/04/08     ТУУЛЫН ХУРДНЫ ЗАМЫН ТӨСЛИЙГ ХУУЛЬД НИЙЦҮҮЛТЭЛ ТҮР ЗОГСООЛОО WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/04/08     УИХ-ЫН ГИШҮҮНИЙГ ЭГҮҮЛЭН ТАТАХТАЙ ХОЛБООТОЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ХЭЛЭЛЦЭХИЙГ ДЭМЖЛЭЭ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/04/08     ТАТВАРЫН ХУУЛЬД АЖ АХУЙН НЭГЖ, ИРГЭДДЭЭ БОЛОМЖ ОЛГОСОН НЭМЭЛТ ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛЖ, ЯАРАЛТАЙ ХЭЛЭЛЦҮҮЛЭХИЙГ ҮҮРЭГ БОЛГОВ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/04/08     17 САЯ ЕВРОГИЙН ЗЭЭЛ АВЧ ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАРТ ЗАРЦУУЛАХЫГ ДЭМЖЛЭЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/04/07    
Англи амин дэм Монгол улсад албан ёсоор бүртгэгдлээ.

Г.Дамдинням: 800 сая ам.долларын өртөг бүхий гангийн үйлдвэрийн төслийг эхлүүлж байна www.eguur.mn

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням танилцууллаа.

Тэрбээр, "Засгийн газрын хуралдаанаар бүтээн байгуулалтын томоохон төслийг хэрэгжүүлэх шийдвэр гаргасан томоохон үйл явдал болж байна. Тухайлбал, Гангийн цогцолборыг бүтээн байгуулж ашиглалтад оруулах шийдвэр гаргалаа. 800 гаруй сая ам.долларын хөрөнгө оруулалттай жилд бид ойролцоогоор 1 сая тонн ган хэрэглэж байгаа.

Гангийн үйлдвэр баригдсанаар цементийн үйлдвэрлэл мөн буурна. 1700 орчим байнгын ажлын байрыг бий болгох аж үйлдвэрийн томоохон төсөл гараанаас гарч байна. Олон улсын хэмжээний томоохон компаниудад оролцох боломжийг нь нээлттэй зарлаж байна.

750 га газрыг Дархан-Уул аймагт Гангийн үйлдвэрт зориулан гаргах шийдвэрийг гаргасан. Аж үйлдвэр, эрдэс баялгийн салбар энэ Засгийн газрын үед томоохон үйлдвэрүүдээ ашиглалтад оруулах дээр төвлөрч байна. Дараагийнх нь зэс хайлуулах үйлдвэр байх болно.

Энэ хаврын тариалалтад зориулж 10 мянган тонн шатахууныг импортлогчдод нийлүүлнэ. Дотоодын хадгалах савны багтаамжийг нэмэгдүүлэх тал дээр яамнаас ажиллаж байна. Дизель түлшин дээр зах зээлийн нөхцөл байдлаас шалтгаалан үнийн хэлбэлзэл үүсэх нөхцөл бий. 3-6 сарын хугацаанд хэрэглэх шатахууны нөөцийг бүрдүүлэх хүрээнд ажилллаж байна. Үнийн хувьд мэдээж тогтворгүй байна. Зах зээлийн нөхцөл байдлыг ажиглахад, гал зогсоох хэлэлцээртэй холбоотойгоор нефтийн бүтээгдэхүүний үнэ 10 хувиар буурч байна. Гэхдээ нэг өдрийн үнийн бууралтаас шалтгаалсан нөлөөлөл нь одоо ирэхгүй. Үнэ дахиад өсөхийг хэлэх аргагүй. Газрын тосны бүтээн байгуулалтын ажил 50 гаруй хувьтай явж байгаа" гэв.

Т.БАТСҮРЭН



Нийтэлсэн огноо2026-04-08