1 IN THE GOBI, THE DEVELOPMENT OF THE LARGEST COAL DEPOSIT IN RECENT YEARS, BORTEG, HAS BEGUN. WWW.OPEN.KG  PUBLISHED:2026/06/22      2 MONGOLIAN COKING COAL IMPORTS SURGE AS CHINA TIGHTENS DOMESTIC SUPPLY IN 2026 WWW.INDEXBOX.IO PUBLISHED:2026/06/22      3 U.S. PACIFIC COMMAND DEPUTY COMMANDER VISITS MONGOLIA, REAFFIRMS STRATEGIC ‘THIRD NEIGHBOR’ PARTNERSHIP WWW.DVIDSHUB.NET PUBLISHED:2026/06/22      4 MONGOLIA TENDERS 110 MW OF SOLAR WWW.PV-MAGAZINE.COM PUBLISHED:2026/06/19      5 BANK OF MONGOLIA, KAKAO BANK DISCUSS DIGITAL BANKING COOPERATION WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/06/19      6 RIO TINTO RESUMES COPPER EXPORTS FROM MASSIVE MONGOLIAN MINE WWW.BLOOMBERG.COM PUBLISHED:2026/06/18      7 ACCA AND AMIRA SIGN MOU TO ADVANCE ACCOUNTANCY IN MONGOLIA WWW.THEACCOUNTANT-ONLINE.COM PUBLISHED:2026/06/18      8 MONGOLIA, EUROPEAN INVESTMENT BANK DEEPEN PARTNERSHIP ON ENERGY TRANSITION WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/06/18      9 9TH MONGOLIA–U.S. LAND FORCES TALKS OPEN IN ULAANBAATAR WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/06/18      10 THE ECONOMIC IMPACT OF EUROPEAN TOURISTS IN MONGOLIA: PRIORITIZING QUALITY OVER QUANTITY WWW.GOGO.MN PUBLISHED:2026/06/18      НӨАТ БОСГО 50 БИШ 400 САЯ БОЛЛОО WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2026/06/19     МОНГОЛ УЛСЫН ӨРСӨЛДӨХ ЧАДВАР ХОЁР ЖИЛ ДАРААЛАН УХАРЧ, 70 ОРНООС 67-Д ОРЛОО WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/06/19     ТЦА: СКҮҮТЕР, МОПЕДООР ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЛЭГЧДИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ТҮР ЗОГСООХ САНАЛ ГАРГАСАН WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/06/19     СЭРГЭЭГДЭХ ЭРЧИМ ХҮЧНИЙ АНХНЫ ДУУДЛАГА ХУДАЛДАА БОЛОВ WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2026/06/18     ӨРГӨН ХЭРЭГЛЭЭНИЙ ЭМИЙГ ЧАНАРЫН ШИНЖИЛГЭЭНД ХАМРУУЛЖ ЭХЭЛЛЭЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/06/18     НИЙСЛЭЛИЙН ЕРӨНХИЙ АРХИТЕКТОР АСАН Ч.ТӨГСДЭЛГЭРИЙГ АТГ-ААС ШАЛГАЖ, НӨХӨР Б.ӨСӨХБАЯРЫГ НЬ 30 ХОНОГООР ЦАГДАН ХОРЬЖЭЭ WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2026/06/18     БНСУ-ЫН “КАКАО БАНК”-НЫ УДИРДЛАГУУДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/06/18     ЕВРОПЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН БАНКТАЙ ТҮНШЛЭЛЭЭ УЛАМ ГҮНЗГИЙРҮҮЛНЭ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/06/18     ЦАХИЛГААН ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ ЦЭНЭГЛЭХ ДЭД БҮТЦИЙН ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨРТ ЗТЯ-ТАЙ ХАМТРАН АЖИЛЛАНА WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2026/06/18     ГУРВАН БАЯНЫ ХӨНДИЙД УРАНЫ АНХНЫ ҮЙЛДВЭРИЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ ҮРГЭЛЖИЛСЭЭР WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2026/06/17    
Англи амин дэм Монгол улсад албан ёсоор бүртгэгдлээ.

Улаанбаатар хотод бүртгэгдсэн COVID-19-ийн 10 том голомтын найм нь хяналтад орлоо www.ikon.mn

ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа Улаанбаатар хотод бүртгэгдсэн коронавируст халдварын хэд хэдэн том кластер өвчлөлийг дэлгэрэнгүй танилцууллаа.
 
Тэрбээр "Өнөөдөр буюу 2021 оны нэгдүгээр сарын 21-ний өдрийн байдлаар Улаанбаатар хотын хэмжээнд коронавируст халдварын 10 гаруй кластер өвчлөл бүртгэгдсэн.
 
Тодруулбал,
 
Иргэн Д-ийн голомтоос гэр бүл, үзвэр үйлчилгээ, караоке, буяны ажил, найз нөхдийн хүрээнд нийт 48 тохиолдол бүртгэгдсэн.
Төмөр замын голомтоос гурван байршилд 16 тохиолдол,
ЭС-ийн голомтоос гурван байршилд найз нөхөд, гэр бүлийн хүрээнд 58 тохиолдол,
БЗД-ийн нэгдсэн эмнэлгийн голомтоос есөн байршилд нийт 387 тохиолдол бүртгэгдсэн. Дээрх голомтоос үүсэлтэйгээр гэр бүлийн хавьтлаар “Тэнүүн огоо”, ХСҮТ зэрэг хэд, хэдэн шалтгаант голомт үүсэж 357 тохиолдол бүртгэгдсэн юм.
“Ачтан” эмнэлэгтэй холбоотой голомтоос дөрвөн байршилд 72 тохиолдол,
“Мөнххада” компаниас ажлын болон гэр бүлийн гэсэн хоёр байршилд 28 тохиолдол,
Баянгол дүүргийн таван орон сууцад 16 тохиолдол,
Баянзүрх дүүргийн 17 дугаар хороотой холбоотой голомтот 32 тохиолдол тус тус бүртгэгдээд байна.
Үндсэндээ Улаанбаатар хотод гарсан дээрх найман том кластер голомтын хариу арга хэмжээ оновчтой болж, голомтуудын хүрээ хязгаар хяналтад орсон бөгөөд сүүлийн 7-24 хоногт халдвар бүртгэгдээгүй байгаа.
 
Харин одоо Улаанбаатар хотод идэвхтэй байгаа хоёр голомт бий. Үүний нэг нь "Монос" компанийн голомт байна. Уг голомт өндөр идэвхжилтэй явагдаж байгаа бөгөөд тус голомтоос үүдэлтэйгээр ажилтан, завсар хийж байсан хүн, тэдгээрийн гэр бүлийн хавьтлуудыг оруулаад нийт 40 тохиолдол бүртгэгдээд байна.
 
Хоёр дахь нь, Тохижилт үйлчилгээний компанитай холбоотой голомт идэвхжилтэй байгаа бөгөөд ажилтан, гэр бүлийн хүмүүсээс нийтдээ 17 хүн халдвар аваад байна. Дээрх хоёр голомт нь идэвхжилтэй байгаа голомтоос халдвар цааш үргэлжилж байна" гэв.
 
Түүнчлэн Эрүүл мэндийн яамны ахлах шинжээч Д.Нарангэрэл “Нийслэл хотоос гадна зургаан аймагт бүртгэгдсэн халдварын голомт бүрэн хяналтад орж, цомхтгосон гэж үзэж болно.
 
Учир нь тархвар судлалын хоёр нууц үеийн хугацаа дууссан байна” гэсэн юм.


Нийтэлсэн огноо2021-01-21