ЗГ: “ASTRAZENECA”-ийн 150 мянган хүн тун вакциныг БНЭУ-аас хүлээн авлаа www.bloombergtv.mn
“COVID-19”-ийн эсрэг “AstraZeneca”-ийн вакциныг хүлээн авсныг Засгийн газар мэдээллээ. Эхний ээлжийн 150 мянган хүн тун вакциныг БНЭУ-аас буцалтгүй тусламжаар олгож байна.
Төлөвлөгөөний дагуу энэ мягмар гарагаас дархлаажуулалтын ажил эхлэхэд бэлэн болсон талаар Ерөнхий сайд тодотголоо. Тэрбээр вакцины хамгийн эхний тунг өөртөө хийлгэнэ гэдгээ мэдэгдээд байгаа юм. Үүний дараа эн тэргүүнд халдварын эрсдэлт бүлэгт хамаарагдаж байгаа иргэдийг дархлаажуулахаар тооцоолжээ.
Үүнээс гадна энэ сарын 23-ны өдрөөс гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэргийг нэг шатлалаар бууруулж, өндөржүүлсэн бэлэн байдалд шилжүүлэхээр Улсын онцгой комисс шийдвэрлээд байна. Ингэснээр нийслэлд үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжийн дийлэнх буюу 95-аас дээш хувь нь үйл ажиллагаагаа хэвийн явуулах боломжтой болж байна. Харин цахим тоглоомын газар, хүүхдийн тоглоомын төв зэрэг зургаан чиглэлийн үйл ажиллагааг хязгаарласан хэвээр байх юм.
Нийтэлсэн огноо2021-02-22