1 MONGOLIA TENDERS 110 MW OF SOLAR WWW.PV-MAGAZINE.COM PUBLISHED:2026/06/19      2 BANK OF MONGOLIA, KAKAO BANK DISCUSS DIGITAL BANKING COOPERATION WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/06/19      3 RIO TINTO RESUMES COPPER EXPORTS FROM MASSIVE MONGOLIAN MINE WWW.BLOOMBERG.COM PUBLISHED:2026/06/18      4 ACCA AND AMIRA SIGN MOU TO ADVANCE ACCOUNTANCY IN MONGOLIA WWW.THEACCOUNTANT-ONLINE.COM PUBLISHED:2026/06/18      5 MONGOLIA, EUROPEAN INVESTMENT BANK DEEPEN PARTNERSHIP ON ENERGY TRANSITION WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/06/18      6 9TH MONGOLIA–U.S. LAND FORCES TALKS OPEN IN ULAANBAATAR WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/06/18      7 THE ECONOMIC IMPACT OF EUROPEAN TOURISTS IN MONGOLIA: PRIORITIZING QUALITY OVER QUANTITY WWW.GOGO.MN PUBLISHED:2026/06/18      8 EU AMBASSADOR DISCUSSES CULTURAL AND TOURISM COOPERATION WITH MONGOLIA'S MINISTER OF CULTURE WWW.EEAS.EUROPA.EU PUBLISHED:2026/06/18      9 MONGOLIA LAUNCHES PARTNERSHIP FOR SCIENCE AND RESEARCH WWW.WHO.INT PUBLISHED:2026/06/18      10 MONGOLIA AND AFRICA: TIME TO REIGNITE A FORGOTTEN PARTNERSHIP WWW.THEDIPLOMAT.COM PUBLISHED:2026/06/17      НӨАТ БОСГО 50 БИШ 400 САЯ БОЛЛОО WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2026/06/19     МОНГОЛ УЛСЫН ӨРСӨЛДӨХ ЧАДВАР ХОЁР ЖИЛ ДАРААЛАН УХАРЧ, 70 ОРНООС 67-Д ОРЛОО WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/06/19     ТЦА: СКҮҮТЕР, МОПЕДООР ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЛЭГЧДИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ТҮР ЗОГСООХ САНАЛ ГАРГАСАН WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/06/19     СЭРГЭЭГДЭХ ЭРЧИМ ХҮЧНИЙ АНХНЫ ДУУДЛАГА ХУДАЛДАА БОЛОВ WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2026/06/18     ӨРГӨН ХЭРЭГЛЭЭНИЙ ЭМИЙГ ЧАНАРЫН ШИНЖИЛГЭЭНД ХАМРУУЛЖ ЭХЭЛЛЭЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/06/18     НИЙСЛЭЛИЙН ЕРӨНХИЙ АРХИТЕКТОР АСАН Ч.ТӨГСДЭЛГЭРИЙГ АТГ-ААС ШАЛГАЖ, НӨХӨР Б.ӨСӨХБАЯРЫГ НЬ 30 ХОНОГООР ЦАГДАН ХОРЬЖЭЭ WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2026/06/18     БНСУ-ЫН “КАКАО БАНК”-НЫ УДИРДЛАГУУДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/06/18     ЕВРОПЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН БАНКТАЙ ТҮНШЛЭЛЭЭ УЛАМ ГҮНЗГИЙРҮҮЛНЭ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/06/18     ЦАХИЛГААН ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ ЦЭНЭГЛЭХ ДЭД БҮТЦИЙН ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨРТ ЗТЯ-ТАЙ ХАМТРАН АЖИЛЛАНА WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2026/06/18     ГУРВАН БАЯНЫ ХӨНДИЙД УРАНЫ АНХНЫ ҮЙЛДВЭРИЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ ҮРГЭЛЖИЛСЭЭР WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2026/06/17    
Англи амин дэм Монгол улсад албан ёсоор бүртгэгдлээ.

Тэнцвэржүүлсэн нийт тэнцэл 118.5 тэрбум төгрөгийн алдагдалтай гарлаа www.montsame.mn

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улсын нэгдсэн төсвийн нийт орлого, тусламжийн хэмжээ энэ оны нэгдүгээр сарын урьдчилсан гүйцэтгэлээр 711.3 тэрбум, үүнээс нийт тэнцвэржүүлсэн орлого, тусламж нь 666.1 тэрбум төгрөг байна.
Нийт тэнцвэржүүлсэн орлого, тусламж нь нийт орлогын 93,6 хувийг эзэлж байгааг Үндэсний статистикийн хороо мэдээлэв. Нийт зарлага, эргэж төлөх цэвэр зээлийн хэмжээ 784.5 тэрбум төгрөг болж, тэнцвэржүүлсэн нийт тэнцэл 118.5 тэрбум төгрөгийн алдагдалтай гарлаа.
Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого, тусламжийн хэмжээ нэгдүгээр сард 666.1 тэрбум төгрөг болж, өмнөх сарынхаас 504.8 (43,1 хувь) тэрбум, өмнөх оны мөн үеийнхээс 42.4 (6,0 хувь) тэрбум төгрөгөөр багасаж, нийт зарлага, эргэж төлөх цэвэр зээлийн хэмжээ 784.5 тэрбум төгрөг болж, өмнөх сарынхаас 1.2 (60,8 хувь) их наяд төгрөгөөр багасаж, өмнөх оны мөн үеийнхээс 143.2 (22,3 хувь) тэрбум төгрөгөөр өсжээ.
Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцлийн алдагдал 118.5 тэрбум төгрөг болж, өмнөх сарынхаас 709.6 (85,7 хувь) тэрбум төгрөгөөр багасав.
Улсын нэгдсэн төсвийн орлогын 85 хувийг татварын, 8,7 хувийг татварын бус, 3,3 хувийг ирээдүйн өв сангийн, 3,1 хувийг тогтворжуулалтын сангийн орлого эзэлж байна.
Татварын нийт орлого нэгдүгээр сарын урьдчилсан гүйцэтгэлээр 604.3 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 52.1 (7,9 хувь) тэрбум төгрөгөөр багасахад бусад татвар, төлбөр хураамжийн орлого 9.5 (15,8 хувь) тэрбум, гадаад үйл ажиллагааны орлого 3.0 (5,1 хувь) тэрбум төгрөгөөр өссөн ч НӨАТ 29.4 (14,8 хувь) тэрбум, нийгмийн даатгалын орлого 21.8 (15,1 хувь) тэрбум, онцгой албан татвар 9.9 (13,6 хувь) тэрбум, орлогын албан татвар 1.9 (1,7 хувь) тэрбум төгрөгөөр багассан нь нөлөөлжээ.


Нийтэлсэн огноо2021-02-22