ЖДҮХС-гийн зээлийн эргэн төлөлтөөс 34.6 тэрбум төгрөг төвлөрүүлнэ www.eagle.mn
Өнгөрсөн онд ЖДҮХС-д 33.3 тэрбум төгрөгийг төвлөрүүлсэн байна. Үүнээс Хөгжлийн банкны бондын төлбөрт 3.5 тэрбум төгрөг, Засгийн газрын бондын төлбөрт 6.2 тэрбум төгрөг, бусад төлбөрт нэг тэрбум төгрөг төлжээ. Улмаар өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 31-ний байдлаар нийт 1269 иргэн, аж ахуйн нэгжээс 261 тэрбум төгрөгийн авлагатай гарсан байна. Үүний 42.7 тэрбум төгрөг нь Капитал банкны авлага аж.
Харин ЖДҮХС-гийн зээлийн эргэн төлөлтөөс 2021 онд 34.6 тэрбум төгрөгийг төвлөрүүлэхээр тооцжээ. Үүнээс Засгийн газрын бондын 41.3 тэрбум төгрөгийн төлбөр төлөх бөгөөд -6.7 тэрбум төгрөгийн хасах баланстай гарахаар байгаа аж.
Нийтэлсэн огноо2021-02-28