"Эрдэнэт үйлдвэр" цахилгааны үнийн зөрүүнд 107 тэрбум төгрөг өгнө www.itoim.mn
Эдийн засаг хүнд, үнийн өсөлт их байгаа учраас энэ намар цахилгааны үнийг нэмэхгүй гэдгийг Ерөнхий сайд Н.Учрал мэдэгдсэн.
Уг нь цахилгааны үнийг үе шаттай нэмж, энэ салбарыг ашигтай ажиллуулна гэж байсан ч хойшлуулж, үнийн зөрүүнд 2026 оны төсвийн тодотголд 107 тэрбум төгрөг төсөвлөсөн. Тэгвэл уг мөнгийг "Эрдэнэт үйлдвэр"-ээс гаргаж байгаа аж.
2026 оны төсвийн тодотголд эрчим хүчний үнийн өсөлтөөс иргэдэд ирэх ачааллыг бууруулахын тулд 107.3 тэрбум төгрөгийн татаас олгохоор оруулж ирсэн. Тэгвэл энэ татаасыг "Эрдэнэт үйлдвэр" гаргах юм байна.
Ковидын үед "Эрдэнэт үйлдвэр" 1.1 их наяд төгрөгөөр цахилгаан, дулаан, ус хогны мөнгийг санхүүжүүлж байсан. Энэ нь үйлдвэрийн нэг жилийн орлого. Энэ удаад 2026 оны төсвийн тодотголд 107 тэрбум төгрөгийг цахилгааны үнийн зөрүүд олгохоор болжээ. Харин 2027 оноос цахилгааны үнэ тооцоолсон хуваарь нэмэгдэх бололтой.
Нийтэлсэн огноо2026-10-06





