“Inner Mongolia power group” IX/5-ны байдлаар “Оюу толгой” уурхайд 10 ТВТ эрчим хүч нийлүүлжээ www.bloombergtv.mn
“Оюу Толгой” уурхайн эрчим хүчний гол нийлүүлэгч “Inner Mongolia Power Group” есдүгээр сарын тавны өдрийн байдлаар тус уурхайд 10 тераватт эрчим хүч нийлүүлсэн байна.
Энэ нь эрчим хүч нийлүүлж эхэлснээс хойш анх удаа энэ хэмжээг давсан үзүүлэлт болж байна. Хил дамнасан эрчим хүч нийлүүлэх төслийн хүрээнд талууд есөн жилийн турш хамтран ажиллаж байгаа аж. Хоёр талын хамтын ажиллагаа тогтвортой өргөжин тэлж байгааг “Inner Mongolia Power Group” мэдээллээ.
Нийтэлсэн огноо2021-09-20