Оффисын зориулалттай талбайн худалдах дундаж үнэ 1 М² нь 3.92 сая төгрөг болоод байна www.bloombergtv.mn
Нийслэлд оффисын зориулалттай талбайн худалдах дундаж үнэ нэг метр квадрат нь 3.92 сая төгрөг болж, өмнөх сараасаа 2.3 хувиар буурсан талаар “Тэнхлэг зууч” мэдээллээ. Харин өмнөх оны мөн үетэй харьцуулбал 10 орчим хувиар өссөн үзүүлэлттэй байна.
Сүхбаатар дүүрэгт оффисын талбайн нэг метр квадратын дундаж үнэ 6.4 сая төгрөг буюу хамгийн өндөр байгаа аж. Тус дүүрэгт байрлах оффисуудын талбайн худалдах дундаж үнэ өмнөх сартай харьцуулбал найман хувиар буурсан байна. Хан-Уул дүүрэгт оффисын талбайн худалдах дундаж үнэ бага зэрэг буурчээ.
Харин нийслэлд оффисын зориулалттай талбайн түрээсийн дундаж үнэ нэг метр квадрат нь 30.9 мянган төгрөг хүрчээ. Энэ нь өмнөх сараас 3.3 хувиар буурсан үзүүлэлт болж байна.
Эдийн засаг сэргэхийн хэрээр оффисын эрэлт нэмэгддэг. Цаашид оффисын эрэлт нэмэгдэх төлөвтэй байгааг салбарынхан онцолж байгаа юм.
Нийтэлсэн огноо2021-10-28