1 FTSE RUSSELL APPROVES TO ADD THE STOCK MARKET OF MONGOLIA IN 'FRONTIER MARKET' CLASSIFICATION WWW.MONTSAME.MN PUBLISHED:2022/10/05      2 COAL EXPORTS DOUBLED WWW.MONTSAME.MN PUBLISHED:2022/10/05      3 SIGNING OF RECORD OF DISCUSSIONS ON TECHNICAL COOPERATION PROJECT WITH MONGOLIA: PROJECT FOR DEVELOPMENT OF HUMAN RESOURCES IN CYBERSECURITY WWW.JICA.GO.JP PUBLISHED:2022/10/05      4 U.S. ARMY CIVIL AFFAIRS SUPPORT RALLY FOR RANGERS IN MONGOLIA WWW.PACOM.MIL  PUBLISHED:2022/10/05      5 MONGOLIA'S CENTRAL BANK INCREASES GOLD RESERVE TO STABILIZE ECONOMY WWW.XINHUANET.COM PUBLISHED:2022/10/05      6 STEPPE GOLD MOVES TO CONSOLIDATE GOLD POSITION IN MONGOLIA’S BAYANKHONGOR PROVINCE WITH THREE MILESTONE AGREEMENTS WWW.PROACTIVEINVESTORS.CA PUBLISHED:2022/10/05      7 “MONGOLIA CAN BE A ROLE MODEL FOR THE REST OF THE WORLD FOR ACHIEVING SDGS EARLIER” WWW.MONTSAME.MN PUBLISHED:2022/10/05      8 EU EXPRESSES WILLINGNESS TO COOPERATE IN COMBATING DESERTIFICATION AND SOIL DEGRADATION WWW.MONTSAME.MN PUBLISHED:2022/10/05      9 LET’S STRETCH A HELPING HAND TO THE PEOPLE OF PAKISTAN!? WWW.MONGOLIANBUSINESSDATABASE.COM PUBLISHED:2022/10/04      10 GS25 LAUNCHES 100TH OUTLET IN MONGOLIA, EYES 500 STORES BY 2025 WWW.INSIDERETAIL.ASIA PUBLISHED:2022/10/04      2023 ОНООС ЗӨВХӨН БИРЖЭЭР АРИЛЖААЛАГДСАН НҮҮРС ХИЛЭЭР ГАРНА WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2022/10/05     СҮҮЛИЙН 11 ХОНОГТ ХИЛЭЭР ОРЖ ИРСЭН ОХУ-ЫН ДУГААРТАЙ 4,896 ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛЭЭС ӨЧИГДРИЙН БАЙДЛААР 250 НЬ БУЦАЖ ГАРААГҮЙ БАЙНА WWW.IKON.MN НИЙТЭЛСЭН:2022/10/05     Н.УУГАНБАЯР: ГАДААДЫН 36 УЛСЫН 6,725 ИРГЭНД ЦАХИМ ВИЗ ОЛГОСНООС ФРАНЦ, СОЛОНГОС БОЛОН ИХ БРИТАНИЙН ИРГЭД ХАМГИЙН ОЛОН ВИЗ АВЛАА WWW.IKON.MN НИЙТЭЛСЭН:2022/10/05     “TURQUOISE HILL RESOURCES”-ИЙН ТУСГАЙ ХОРООНЫ ГИШҮҮД “RIO TINTO”-ИЙН $3.3 ТЭРБУМЫН САНАЛЫГ ШУДАРГА ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА WWW.BLOOMBERGTV.MN НИЙТЭЛСЭН:2022/10/05     14.4 ХУВЬТАЙ БАЙГАА ИНФЛЯЦ 2023 ОНЫ ЭЦЭСТ НЭГ ОРОНТОЙ ТОО РУУ ОРОХ ТӨСӨӨЛӨЛ ХИЙЖЭЭ WWW.BLOOMBERTV.MN НИЙТЭЛСЭН:2022/10/05     2023 ОНД НИЙГМИЙН ДААТГАЛЫН САНД УЛСЫН ТӨСВӨӨС ₮545.2 ТЭРБУМЫН ТАТААС ОЛГОНО WWW.BLOOMBERGTV.MN НИЙТЭЛСЭН:2022/10/05     УЛСЫН ГАДААД ӨР ЭНЭ ОНЫ ЭХНИЙ ХАГАС ЖИЛД 33.3 ТЭРБУМ АМ.ДОЛЛАР БОЛОВ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2022/10/05     УБТЗ ДАМЖИН ӨНГӨРӨХ АЧААНЫ ШИНЭ ХИЛИЙН ГАРЦ НЭЭЛЭЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2022/10/05     УЛААНБУУДАЙН ХУРААЛТ 42.1 ХУВЬТАЙ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА WWW.EAGLE.MN  НИЙТЭЛСЭН:2022/10/04     НҮҮРСНИЙ ЭКСПОРТ 18.8 САЯ ТОНН БОЛЖ, ТӨСВИЙН ТОДОТГОЛД ТУСГАСАН ХЭМЖЭЭНЭЭС ДАВАВ WWW.BLOOMBERGTV.MN НИЙТЭЛСЭН:2022/10/04    

Б.Лхагвасүрэн: Дефолтын эрсдэл бий эсэхийг дүгнэхийн тулд өрийн бүтцийг нь задалж харах нь чухал www.montsame.mn

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн инфляц, төлбөрийн тэнцэл, дефолт зарлах эрсдэлийн талаар сэтгүүлчдэд ярилцлага өгөв.
-Өнөөгийн өндөр инфляцад шийдэл байна уу? Энэ намраас байдал улам хүндэрнэ гэх хүлээлт нийгэмд газар аваад байна.
-Инфляц одоогийн түвшний орчим, арай бага түвшинд энэ он дуустал хадгалагдаж, ирэх оны эхнээс алгуур буурсаар 2 дугаар хагаст 6+/-2 хувийн зорилтот түвшний интервалд орж, тогтворжих хүлээлт хэвээр байна. Ийнхүү төсөөлөхөд хэд хэдэн хүчин зүйлс нөлөөлж байна. Нэгд, авч хэрэгжүүлж буй мөнгөний хатуу бодлогын нөлөө энэ намраас хүчтэй гарч эхэлнэ. Хатуу бодлого инфляцын хоёр дахь үеийн нөлөөг хязгаарлаж, инфляц тогтворжиход чухал үүрэг гүйцэтгэнэ. Хоёрт, шатахуун, хүнсний үнийг тогтворжуулах чиглэлд Засгийн газраас авч хэрэгжүүлж буй шат дараатай арга хэмжээний үр дүнд одоогийн инфляцыг өдөөж буй хүнсний бүтээгдэхүүний үнийн өсөлт энэ намраас саарах хүлээлттэй байна. Манай эдийн засаг, зарим салбар улирлын шинжтэй бөгөөд үүнийгээ дагаад хэлбэлзэл өндөртэй учир энэ жилийн тариалалт, хүлээгдэж буй ургацын байдал улирлаа дагаад эерэг хүлээлтийг бий болгож байна.
Гэхдээ мэдээж геополитикийн хурцадмал байдал цаашид хэрхэн өөрчлөгдөх нь дэлхийн зах зээл дээрх манай импортын хүнс, шатахууны үнийн цаашдын төлөв, гадаад худалдааны логистик, тээвэрлэлтэд шууд тусгалаа олно. Түүнчлэн, хэдийгээр дэлхий нийтэд инфляц түр зуурын биш болж 2023 онд ч үргэлжлэх дүр зурагтай байгаа боловч 2022 оны түвшнээсээ буурахаар төсөөллүүд гарч байна. Иймд, геополитикийн эрсдлүүд нэмэгдэхгүй тохиолдолд дотоодын хүнсний нөөц бүрдүүлэлтийг сайн хийснээр ирэх жил манай инфляц эргэн буурч, тогтворжих хүлээлт давамгайлж байгааг дахин онцлон хэлье.
-Төгрөгийн гадаад валюттай харьцах ханш тогтвортой байх, гадаад валютын нөөц буурахгүй байх боломж хэр байна вэ?

-Манай улсын валютын орох, гарах урсгалыг харуулдаг төлбөрийн тэнцэл энэ оны эхний 6 сарын байдлаар 1.1 орчим тэрбум ам.долларын алдагдалтай гарсан. Үүнд хил боомт дээрх гацаанаас шалтгаантай нүүрсний экспортын биет хэмжээний гүйцэтгэл бага байснаас гадна бидний гаднаас авч хэвшсэн импортын шатахуун, хүнсний бүтээгдэхүүний дэлхийн зах зээл дээрх үнийн өсөлт голлон нөлөөлж байна. Тухайлбал, энэ оны эхний 6 сарын байдлаар нефтийн бүтээгдэхүүний импорт өмнөх оны мөн үеэс 306 сая ам.доллараар өсөж 766 сая доллар, хүнсний импорт 122 сая ам.доллараар өсөж 526 сая ам.долларт хүрээд байна. Улмаар төлбөрийн тэнцэл алдагдалтай байгаа нь валютын нөөц, төгрөгийн ханшид том дарамт болж байна.
Гэхдээ хилээр гарч буй нүүрсний биет хэмжээ сүүлийн саруудад нэмэгдэж буй сайн мэдээтэй байгаа бөгөөд экспортын орлого ирэх саруудад нэмэгдэх хүлээлт ч өсөөд байна. Дэлхийн зах зээл дээрх манай экспортын эрдэс бүтээгдэхүүний үнэ бага зэрэг хэлбэлзэлтэй байгаа хэдий ч харьцангуй өндөр түвшинд хадгалагдсан хэвээр байна. Иймд экспортын бүтээгдэхүүний хил нэвтрэлтийг шийдвэрлэвэл валютын орох урсгалын нөхцөл байдал эргэн сайжрах боломж нээлттэй хэвээр байгааг онцлох нь зүйтэй болов уу. Төсөв, мөнгөний бодлогын нөлөөгөөр импортын өсөлт ч ирэх улиралд саарах хүлээлт байна. Түүнчлэн, ирэх саруудад гадаадын шууд хөрөнгө оруулалтын орох урсгал хэвийн үргэлжилж, олон улсын донор байгууллагуудаас санхүүжилт орж ирэхээр хүлээгдэж буй тул гадаад валютын нөөцөд эергээр нөлөөлнө.
АНУ-ын суурь хүү өсөж эхэлсний дээр глобал эдийн засгийн тодорхой бус байдалтай холбоотойгоор ам.долларын ханш дэлхийн бусад валютуудын эсрэг хүчтэй чангарч байна. Сүүлийн жил гаруй хугацаанд ам.долларын индекс буюу бусад голлох валютууд (евро, иен, фунт, юань гэх мэт)-тай харьцах ханш 15 хувиар чангараад байна.
Харин төгрөгийн ам.доллартай харьцах ханш энэ хугацаанд 10 хувиар л сулраад байна. Өнөөгийн хүнд сорилтын үед Монголбанк төгрөгийн ханшаас илүү валютын нөөцөд анхаарах хэцүү сонголтын хүрээнд ажиллаж байгаа ч ханш уян хатан байдлаар тогтворжсон байдалтай байгаа. Бодлогын хүүг шат дараатай өсгөн төгрөгийн харьцангуй өгөөжийг нэмэгдүүлж байгаа нь төгрөгийн ханшийг тогтвортой байх суурь нөхцөл болж байна.
-Гадны зарим байгууллагууд, дотоодын зарим эдийн засагч нар Монгол Улсыг дефолтод орох эрсдэлтэй гэж буй. Үнэхээр дефолтод орох бодит эрсдэл нүүрлэсэн үү?

-Товчхондоо, тийм бодит эрсдэл бий болоогүй. Монгол Улс дефолт зарлах хүнд нөхцөлтэй нүүр тулсан гэж үзэхгүй байна. Эдийн засгийн суурь үзүүлэлтүүд харьцангуй сайн байгаа. Өмнөх удаа буюу 2016 онд дефолтын эрсдэл яригдаж байх үед эдийн засгийн нөхцөл байдал өнөөдрийнхөөс илүү хүнд, гол үзүүлэлтүүд сул байсан. Гадаад валютын нийт нөөц 1 тэрбум ам.долларт хүрэхтэй үгүйтэй, импортын 3 сарын хэмжээнээс ч доош орж, төсвийн алдагдал ДНБ-ий 15 хувийг давсан, богино хугацаанд төлөх томоохон өр төлбөрийн асуудалтай байсан. Тухайн үед Монгол Улсын зээлжих зэрэглэлийг Мүүдиз агентлагийн хувьд “Caa1” буюу маш өндөр эрсдэлтэй түвшинд, харин Фитч болон Эс энд Пи агентлагууд зээлжих зэрэглэлийг “B-” болгож 2 шат дараалан бууруулж байв.
Харин одоо гадаад валютын нөөц 3 орчим тэрбум ам.доллар буюу импортын 5-6 сарын хэрэгцээг хангах түвшинд бөгөөд төсвийн алдагдал ДНБ-ийн 5 орчим хувьтай, эдийн засгийн өсөлт энэ оны эцэст 2 хувийг давах хүлээлттэй байна. Монгол Улсын нэгдсэн төсвийн 2023 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2024-2025 оны төсвийн төсөөллийн тухай хууль, УИХ-ын тогтоолоос харахад ирэх жилүүдэд төсөв, санхүүгийн сахилга бат хангагдах дүр зурагтай байна. Эдийн засгийн одоогийн суурь, цаашдын төлөв эерэг, дефолтын эрсдэл хол байгааг зээлжих зэрэглэл тогтоогч байгууллагууд мөн баталгаажуулаад байна. Тухайлбал, энэ оны 5 дугаар сард Фитч агентлаг, 7 дугаар сард Эс энд Пи агентлаг манай улсын үнэлгээг “B”, төлөвийг “тогтвортой” хэвээр үлдээснээ баталгаажуулаад байна. Энэ нь олон улсын хөндлөнгийн хараат бус шинжээчдийн эдийн засгийн цаашдын төлөвт, гадаад өрөө хугацаанд нь эргэн төлөх чадварт өгч буй үнэлгээ юм.
Мөн 2022-2023 онд төлөх, валютын нөөцөнд ихээхэн дарамт учруулах зарим өр төлбөрийг хойшлуулж улсын өрийн удирдлагыг сайжруулахад томоохон алхамыг өнгөрсөн хугацаанд хийж чадсан. Дээр нь мега төслүүд болох Оюу толгой удахгүй бүрэн хүчин чадлаар ажиллах, боомтууд холбогдож уул уурхай болон тээврийн салбар сэргэхээр хүлээгдэж байгаа нь хүндрэлээс гарах боломжийг бий болгоно гэдэгт итгэлтэй байна.
-Монгол Улсын гадаад өрийн статистикийг Монголбанк нэгтгэж зарладаг. Гадаад өрийн статистик дээр онцлох зүйл нь юу вэ, энэ талаар мэдээлэл өгнө үү.

-Энэ оны эхний улирлын эцэст, Монгол Улсын нийт гадаад өр 33.9 тэрбум ам.доллар байна. Энэ нь ОУВС-ийн аргачлалаар тооцож гаргадаг статистик үзүүлэлт бөгөөд дотор нь зээл, бондоос гадна хөрөнгө оруулалтууд ч багтдаг. Жишээ нь, Оюу толгой дээр гэхэд хэдийгээр статистик аргачлалаар өр гэж бүртгэж байгаа ч экспорт хийгээд, татвар төлөөд явж байгаа дефолтын эрсдэлгүй цэвэр хөрөнгө оруулалт явж байгаа юм.
Мөн нийт өрийн 30 орчим хувь нь төрийн байгууллагуудын өр, үлдсэн 70 орчим хувь нь хувийн хэвшлийн өр байдаг. Хувийн хэвшлийн гадаад өр гэдэгт улсын болон орон нутгийн төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлгүй буюу Засгийн газраас баталгаа гаргаагүй, банкууд болон ААН-үүдийн гадаад зээл, худалдааны өглөг, компани хоорондын зээл болон бусад өр төлбөр юм. Өөрөөр хэлбэл, нийт өрийн дийлэнх нь ААН-үүд өөрсдөө төлчих өр төлбөр, эсвэл гаднаас татсан хөрөнгө оруулалт юм. Жишээ нь, нийт гадаад өрөөс Засгийн газрын өр 8.4 тэрбум ам.доллар, Төв банкны өр 2.6 тэрбум ам.доллар, мөн төрийн өмчийн оролцоотой банк, ААН-үүд (Төрийн банк, Хөгжлийн банк, Эрдэнэт ТӨҮГ, УБТЗ, “Эрдэнэс таван толгой”, “Монголросцветмет” зэрэг)-ийн нийт 1.5 тэрбум ам.долларын гадаад өрийг хасаад тооцвол 21.4 тэрбум ам.долларын өр үлдэж байна. Энэ үлдсэн 21.4 тэрбум ам.долларын гадаад өрийг үүсгэж, захиран зарцуулсан хувийн хэвшлийн байгууллагууд маань түүнийг эргэн төлөх үүргийг зэээлдүүлэгчдийн өмнө бүрэн хариуцах үүрэгтэй, харин төр засаг, татвар төлөгчид өмнөөс нь ямар нэг үүрэг хүлээхгүй гэсэн үг.
Бас нэг жишээ дурдахад, Хонгконгийн хөрөнгийн биржид бүртгэлтэй “Монголиан Майнинг Корпорэйшн” (Энержи ресурс) 2016 онд 600 сая ам.долларын бонд, 100 орчим сая ам.долларын гадаад зээл, хүүний төлбөрөө төлж чадалгүй, улмаар компанийн ханш нь жилийн дотор 83 хувиар унаж байсан. Тухайн үед “Энержи ресурс” компанийн зүгээс бонд эзэмшигчид, зээлдүүлэгч нартайгаа зээлийн бүтцээ шинэчлэх хэлэлцээрийг хийсэн байдаг бөгөөд эргэн төлөлтийн хугацааг 6 жилээр хойшлуулж, хүүний хэмжээгээ бууруулж чадсанаар санхүүгийн хүндрэлийг шийдвэрлэсэн. Иймд хэдийгээр нийт өр 33 тэрбум гэх өндөр дүн яригдаж байгаа боловч, үнэхээр дeфолтын эрсдэл бий эсэх, татвар төлөгчдөд хэр дарамт учруулах гэдэг дээр зөв дүгнэлт хийхийн тулд доторх бүтцийг нь задалж харах нь чухал юм.  Б.Лхагвасүрэн: Дефолтын эрсдэл бий эсэхийг дүгнэхийн тулд өрийн бүтцийг нь задалж харах нь чухал

montsame.mn 2022 08 07

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн инфляц, төлбөрийн тэнцэл, дефолт зарлах эрсдэлийн талаар сэтгүүлчдэд ярилцлага өгөв.
-Өнөөгийн өндөр инфляцад шийдэл байна уу? Энэ намраас байдал улам хүндэрнэ гэх хүлээлт нийгэмд газар аваад байна.

-Инфляц одоогийн түвшний орчим, арай бага түвшинд энэ он дуустал хадгалагдаж, ирэх оны эхнээс алгуур буурсаар 2 дугаар хагаст 6+/-2 хувийн зорилтот түвшний интервалд орж, тогтворжих хүлээлт хэвээр байна. Ийнхүү төсөөлөхөд хэд хэдэн хүчин зүйлс нөлөөлж байна. Нэгд, авч хэрэгжүүлж буй мөнгөний хатуу бодлогын нөлөө энэ намраас хүчтэй гарч эхэлнэ. Хатуу бодлого инфляцын хоёр дахь үеийн нөлөөг хязгаарлаж, инфляц тогтворжиход чухал үүрэг гүйцэтгэнэ. Хоёрт, шатахуун, хүнсний үнийг тогтворжуулах чиглэлд Засгийн газраас авч хэрэгжүүлж буй шат дараатай арга хэмжээний үр дүнд одоогийн инфляцыг өдөөж буй хүнсний бүтээгдэхүүний үнийн өсөлт энэ намраас саарах хүлээлттэй байна. Манай эдийн засаг, зарим салбар улирлын шинжтэй бөгөөд үүнийгээ дагаад хэлбэлзэл өндөртэй учир энэ жилийн тариалалт, хүлээгдэж буй ургацын байдал улирлаа дагаад эерэг хүлээлтийг бий болгож байна.
Гэхдээ мэдээж геополитикийн хурцадмал байдал цаашид хэрхэн өөрчлөгдөх нь дэлхийн зах зээл дээрх манай импортын хүнс, шатахууны үнийн цаашдын төлөв, гадаад худалдааны логистик, тээвэрлэлтэд шууд тусгалаа олно. Түүнчлэн, хэдийгээр дэлхий нийтэд инфляц түр зуурын биш болж 2023 онд ч үргэлжлэх дүр зурагтай байгаа боловч 2022 оны түвшнээсээ буурахаар төсөөллүүд гарч байна. Иймд, геополитикийн эрсдлүүд нэмэгдэхгүй тохиолдолд дотоодын хүнсний нөөц бүрдүүлэлтийг сайн хийснээр ирэх жил манай инфляц эргэн буурч, тогтворжих хүлээлт давамгайлж байгааг дахин онцлон хэлье.
-Төгрөгийн гадаад валюттай харьцах ханш тогтвортой байх, гадаад валютын нөөц буурахгүй байх боломж хэр байна вэ?

-Манай улсын валютын орох, гарах урсгалыг харуулдаг төлбөрийн тэнцэл энэ оны эхний 6 сарын байдлаар 1.1 орчим тэрбум ам.долларын алдагдалтай гарсан. Үүнд хил боомт дээрх гацаанаас шалтгаантай нүүрсний экспортын биет хэмжээний гүйцэтгэл бага байснаас гадна бидний гаднаас авч хэвшсэн импортын шатахуун, хүнсний бүтээгдэхүүний дэлхийн зах зээл дээрх үнийн өсөлт голлон нөлөөлж байна. Тухайлбал, энэ оны эхний 6 сарын байдлаар нефтийн бүтээгдэхүүний импорт өмнөх оны мөн үеэс 306 сая ам.доллараар өсөж 766 сая доллар, хүнсний импорт 122 сая ам.доллараар өсөж 526 сая ам.долларт хүрээд байна. Улмаар төлбөрийн тэнцэл алдагдалтай байгаа нь валютын нөөц, төгрөгийн ханшид том дарамт болж байна.
Гэхдээ хилээр гарч буй нүүрсний биет хэмжээ сүүлийн саруудад нэмэгдэж буй сайн мэдээтэй байгаа бөгөөд экспортын орлого ирэх саруудад нэмэгдэх хүлээлт ч өсөөд байна. Дэлхийн зах зээл дээрх манай экспортын эрдэс бүтээгдэхүүний үнэ бага зэрэг хэлбэлзэлтэй байгаа хэдий ч харьцангуй өндөр түвшинд хадгалагдсан хэвээр байна. Иймд экспортын бүтээгдэхүүний хил нэвтрэлтийг шийдвэрлэвэл валютын орох урсгалын нөхцөл байдал эргэн сайжрах боломж нээлттэй хэвээр байгааг онцлох нь зүйтэй болов уу. Төсөв, мөнгөний бодлогын нөлөөгөөр импортын өсөлт ч ирэх улиралд саарах хүлээлт байна. Түүнчлэн, ирэх саруудад гадаадын шууд хөрөнгө оруулалтын орох урсгал хэвийн үргэлжилж, олон улсын донор байгууллагуудаас санхүүжилт орж ирэхээр хүлээгдэж буй тул гадаад валютын нөөцөд эергээр нөлөөлнө.
АНУ-ын суурь хүү өсөж эхэлсний дээр глобал эдийн засгийн тодорхой бус байдалтай холбоотойгоор ам.долларын ханш дэлхийн бусад валютуудын эсрэг хүчтэй чангарч байна. Сүүлийн жил гаруй хугацаанд ам.долларын индекс буюу бусад голлох валютууд (евро, иен, фунт, юань гэх мэт)-тай харьцах ханш 15 хувиар чангараад байна.
Харин төгрөгийн ам.доллартай харьцах ханш энэ хугацаанд 10 хувиар л сулраад байна. Өнөөгийн хүнд сорилтын үед Монголбанк төгрөгийн ханшаас илүү валютын нөөцөд анхаарах хэцүү сонголтын хүрээнд ажиллаж байгаа ч ханш уян хатан байдлаар тогтворжсон байдалтай байгаа. Бодлогын хүүг шат дараатай өсгөн төгрөгийн харьцангуй өгөөжийг нэмэгдүүлж байгаа нь төгрөгийн ханшийг тогтвортой байх суурь нөхцөл болж байна.
-Гадны зарим байгууллагууд, дотоодын зарим эдийн засагч нар Монгол Улсыг дефолтод орох эрсдэлтэй гэж буй. Үнэхээр дефолтод орох бодит эрсдэл нүүрлэсэн үү?

-Товчхондоо, тийм бодит эрсдэл бий болоогүй. Монгол Улс дефолт зарлах хүнд нөхцөлтэй нүүр тулсан гэж үзэхгүй байна. Эдийн засгийн суурь үзүүлэлтүүд харьцангуй сайн байгаа. Өмнөх удаа буюу 2016 онд дефолтын эрсдэл яригдаж байх үед эдийн засгийн нөхцөл байдал өнөөдрийнхөөс илүү хүнд, гол үзүүлэлтүүд сул байсан. Гадаад валютын нийт нөөц 1 тэрбум ам.долларт хүрэхтэй үгүйтэй, импортын 3 сарын хэмжээнээс ч доош орж, төсвийн алдагдал ДНБ-ий 15 хувийг давсан, богино хугацаанд төлөх томоохон өр төлбөрийн асуудалтай байсан. Тухайн үед Монгол Улсын зээлжих зэрэглэлийг Мүүдиз агентлагийн хувьд “Caa1” буюу маш өндөр эрсдэлтэй түвшинд, харин Фитч болон Эс энд Пи агентлагууд зээлжих зэрэглэлийг “B-” болгож 2 шат дараалан бууруулж байв.
Харин одоо гадаад валютын нөөц 3 орчим тэрбум ам.доллар буюу импортын 5-6 сарын хэрэгцээг хангах түвшинд бөгөөд төсвийн алдагдал ДНБ-ийн 5 орчим хувьтай, эдийн засгийн өсөлт энэ оны эцэст 2 хувийг давах хүлээлттэй байна. Монгол Улсын нэгдсэн төсвийн 2023 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2024-2025 оны төсвийн төсөөллийн тухай хууль, УИХ-ын тогтоолоос харахад ирэх жилүүдэд төсөв, санхүүгийн сахилга бат хангагдах дүр зурагтай байна. Эдийн засгийн одоогийн суурь, цаашдын төлөв эерэг, дефолтын эрсдэл хол байгааг зээлжих зэрэглэл тогтоогч байгууллагууд мөн баталгаажуулаад байна. Тухайлбал, энэ оны 5 дугаар сард Фитч агентлаг, 7 дугаар сард Эс энд Пи агентлаг манай улсын үнэлгээг “B”, төлөвийг “тогтвортой” хэвээр үлдээснээ баталгаажуулаад байна. Энэ нь олон улсын хөндлөнгийн хараат бус шинжээчдийн эдийн засгийн цаашдын төлөвт, гадаад өрөө хугацаанд нь эргэн төлөх чадварт өгч буй үнэлгээ юм.
Мөн 2022-2023 онд төлөх, валютын нөөцөнд ихээхэн дарамт учруулах зарим өр төлбөрийг хойшлуулж улсын өрийн удирдлагыг сайжруулахад томоохон алхамыг өнгөрсөн хугацаанд хийж чадсан. Дээр нь мега төслүүд болох Оюу толгой удахгүй бүрэн хүчин чадлаар ажиллах, боомтууд холбогдож уул уурхай болон тээврийн салбар сэргэхээр хүлээгдэж байгаа нь хүндрэлээс гарах боломжийг бий болгоно гэдэгт итгэлтэй байна.
-Монгол Улсын гадаад өрийн статистикийг Монголбанк нэгтгэж зарладаг. Гадаад өрийн статистик дээр онцлох зүйл нь юу вэ, энэ талаар мэдээлэл өгнө үү.

-Энэ оны эхний улирлын эцэст, Монгол Улсын нийт гадаад өр 33.9 тэрбум ам.доллар байна. Энэ нь ОУВС-ийн аргачлалаар тооцож гаргадаг статистик үзүүлэлт бөгөөд дотор нь зээл, бондоос гадна хөрөнгө оруулалтууд ч багтдаг. Жишээ нь, Оюу толгой дээр гэхэд хэдийгээр статистик аргачлалаар өр гэж бүртгэж байгаа ч экспорт хийгээд, татвар төлөөд явж байгаа дефолтын эрсдэлгүй цэвэр хөрөнгө оруулалт явж байгаа юм.
Мөн нийт өрийн 30 орчим хувь нь төрийн байгууллагуудын өр, үлдсэн 70 орчим хувь нь хувийн хэвшлийн өр байдаг. Хувийн хэвшлийн гадаад өр гэдэгт улсын болон орон нутгийн төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлгүй буюу Засгийн газраас баталгаа гаргаагүй, банкууд болон ААН-үүдийн гадаад зээл, худалдааны өглөг, компани хоорондын зээл болон бусад өр төлбөр юм. Өөрөөр хэлбэл, нийт өрийн дийлэнх нь ААН-үүд өөрсдөө төлчих өр төлбөр, эсвэл гаднаас татсан хөрөнгө оруулалт юм. Жишээ нь, нийт гадаад өрөөс Засгийн газрын өр 8.4 тэрбум ам.доллар, Төв банкны өр 2.6 тэрбум ам.доллар, мөн төрийн өмчийн оролцоотой банк, ААН-үүд (Төрийн банк, Хөгжлийн банк, Эрдэнэт ТӨҮГ, УБТЗ, “Эрдэнэс таван толгой”, “Монголросцветмет” зэрэг)-ийн нийт 1.5 тэрбум ам.долларын гадаад өрийг хасаад тооцвол 21.4 тэрбум ам.долларын өр үлдэж байна. Энэ үлдсэн 21.4 тэрбум ам.долларын гадаад өрийг үүсгэж, захиран зарцуулсан хувийн хэвшлийн байгууллагууд маань түүнийг эргэн төлөх үүргийг зэээлдүүлэгчдийн өмнө бүрэн хариуцах үүрэгтэй, харин төр засаг, татвар төлөгчид өмнөөс нь ямар нэг үүрэг хүлээхгүй гэсэн үг.
Бас нэг жишээ дурдахад, Хонгконгийн хөрөнгийн биржид бүртгэлтэй “Монголиан Майнинг Корпорэйшн” (Энержи ресурс) 2016 онд 600 сая ам.долларын бонд, 100 орчим сая ам.долларын гадаад зээл, хүүний төлбөрөө төлж чадалгүй, улмаар компанийн ханш нь жилийн дотор 83 хувиар унаж байсан. Тухайн үед “Энержи ресурс” компанийн зүгээс бонд эзэмшигчид, зээлдүүлэгч нартайгаа зээлийн бүтцээ шинэчлэх хэлэлцээрийг хийсэн байдаг бөгөөд эргэн төлөлтийн хугацааг 6 жилээр хойшлуулж, хүүний хэмжээгээ бууруулж чадсанаар санхүүгийн хүндрэлийг шийдвэрлэсэн. Иймд хэдийгээр нийт өр 33 тэрбум гэх өндөр дүн яригдаж байгаа боловч, үнэхээр дeфолтын эрсдэл бий эсэх, татвар төлөгчдөд хэр дарамт учруулах гэдэг дээр зөв дүгнэлт хийхийн тулд доторх бүтцийг нь задалж харах нь чухал юм.  



Нийтэлсэн огноо2022-08-07