1 OYU TOLGOI SAYS DIVIDENDS WILL BEGIN IN 2027 WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/11/11      2 ULAANBAATAR TO CUT MUNICIPAL TAX RATE ON SERVICES FROM 2% TO 1% WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/11/11      3 ALASKA GUARDSMEN, MONGOLIAN FIRST RESPONDERS CONQUER RUGGED TERRAIN DURING UVS 2026 DISASTER RESPONSE EXERCISE WWW.AK.NG.MIL PUBLISHED:2026/11/11      4 PGL ANNOUNCES 2027 $1 MILLION TOURNAMENT IN MONGOLIA WWW.DUST2.US PUBLISHED:2026/11/11      5 STATE FLAG RAISED, NINE WHITE BANNERS DISPLAYED TO MARK CHINGGIS KHAAN’S BIRTH ANNIVERSARY WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/11/11      6 MONGOLIAN ACADEMY OF SCIENCES RECEIVES THE ORDER OF CHINGGIS KHAAN WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/11/11      7 CABINET TO DISCUSS WHISTLEBLOWER PROTECTION AMONG 20 AGENDA ITEMS WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/11/11      8 TRUMP-BACKED CRITICAL MINERALS DEALS FACE GROWING PRESSURE AFTER BLUE WAVE WWW.BLOOMBERG.COM PUBLISHED:2026/11/09      9 TDB INVESTS USD 30 MILLION IN A THREE-YEAR TECHNOLOGY TRANSFORMATION WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/11/09      10 MONGOLIA, US DISCUSS EXPANDING COOPERATION IN VOCATIONAL EDUCATION WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/11/09      ХҮННҮ ХОТЫН ДЭД БҮТЦИЙГ БАРЬЖ БАЙНА WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/11/11     "АВЛИГА АЛБАН ТУШААЛ, ТӨРИЙН ӨМЧ ХӨРӨНГӨ, ТӨСӨВТЭЙ ХОЛБООТОЙ ЗҮЙЛИЙГ БАРИМТАД ТУЛГУУРЛАН ШҮГЭЛ ҮЛЭЭСЭН БОЛ ГҮТГЭХ ГЭМТ ХЭРЭГТ ХАМААРАХГҮЙ" WWW.IKON.MN НИЙТЭЛСЭН:2026/11/11     ИНФЛЯЦ АРАВДУГААР САРД 13.4 ХУВЬТАЙ ГАРЧ, ЭНЭ ОНЫ ХАМГИЙН ӨНДӨР ТҮВШИНД ХҮРЛЭЭ WWW.IKON.MN НИЙТЭЛСЭН:2026/11/11     ЕСӨН УЛСЫН 129 ИРГЭНИЙГ МОНГОЛ УЛСААС АЛБАДАН ГАРГАЖЭЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/11/11     ЕС, АРАВДУГААР САРД УЛСЫН ХЭМЖЭЭНД ДӨРВӨН ИРГЭН СУРАГГҮЙ АЛГА БОЛЖЭЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/11/11     РИО ТИНТО 2027 ОНД ОЮУ ТОЛГОЙГООС НОГДОЛ АШИГ ХУВААРИЛНА ГЭДГЭЭ БАТЛАВ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/11/11     ДУЛААН ГАРААШИЙГ ТАТВАРААС ЧӨЛӨӨЛӨХ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ЗАСГИЙН ГАЗАР ДЭМЖЛЭЭ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/11/11     УЛААНБААТАР ХОТЫН ЗУРГААН ТӨРЛИЙН ТАТВАРЫГ 50 ХУВЬ БУУРУУЛАХ ХОТЫН ДАРГЫН САНААЧИЛГЫГ НИТХ ДЭМЖЛЭЭ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/11/09     “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК НЭГ ИХ НАЯД ТӨГРӨГИЙН НООГДОЛ АШИГ ТӨВЛӨРҮҮЛЭВ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/11/09     100 САЯАС ДЭЭШ ХАХУУЛЬ АВБАЛ БҮХ НАСААР ХОРИХ САНАЛЫГ 100 МЯНГАН ИРГЭН ДЭМЖЖЭЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/11/09    
Англи амин дэм Монгол улсад албан ёсоор бүртгэгдлээ.

Бодлогын хүүний нөлөө: Төгрөгийн хадгаламжийн хүү 10-12 хувь болж өсч эхэллээ www.news.mn

Монголбанк есдүгээр сард бодлогын хүүг 2 нэгж хувиар нэмэгдүүлж, 12 хувьд хүргэж, хүүгийн коридорыг +/-2 нэгж хувийн өргөнтэй болгосон. Төгрөгийн суурь өгөөжийг ийнхүү өсгөснөөр хадгаламжийн хүү нэмэгдэх, гадаад валют руу хөрвөлт багасч, ханш тогтворжих, эцсийн дүндээ ханшаар дамжаад инфляци дээр ирэх дарамт буурна гэсэн хүлээлт үүсээд байсан юм.

Мөнгөний бодлогын хорооны есдүгээр сарын 20-ны өдрийн энэхүү шийдвэрээс хойш Хас банк хамгийн эхэнд хугацаатай хадгаламжийн хүүгээ нэмэгдүүлснээ зарлаад байна. Тус банкны нэг жилийн хугацаатай төгрөгийн хадгаламжийн хүү 9-11 хувь болж нэмэгджээ. Мөн Голомт банк 9.3 хувийн хүүтэй байсан нэг жилийн хугацаатай хадгаламжийн хүүгээ 10 хувь болгож өсгөв. Дотоодын хадгаламжийн зах ширүүн өрсөлдөөнтэй тул харилцагчаа алдахгүйн тулд бусад банкууд ч удахгүй хүүгээ шил дараалан өсгөх болов уу.

Эдийн засгийн хүндрэл, тодорхой бус байдал дунд инфляци хоёр оронтой тоогоор өсч, төгрөгийн ханш ам.долларын эсрэг оны эхнээс 10 гаруй хувиар сулраад буй. Энэ нөхцөлд иргэд хадгаламжийнхаа хугацааг дуусгаад, дахин сунгахгүйгээр өөр хөрөнгө оруулалт хайж банкнаас мөнгөө татах, эсвэл долларын хадгаламж руу хөрвүүлэх “дарамт” банкуудад ирж байгаа нь тодорхой юм. Төгрөгийн өгөөжийг нэмэгдүүлэх нь энэ асуудалд чухал шийдэл болох учиртай. Бодлогын хүүний суваг хурдтай ажиллаж, банкууд хадгаламжийн хүүгээ өсгөж буй үйл хөдлөлөөс Төв банк төгрөгийн суурь хүүг өсгөсөн нь цагаа олсон шийдвэр байсан нь харагдаж байна.

Төв банк 14 хувийн хүүтэй 28 долоо хоногийн хугацаатай шинэ ТБҮЦ арилжаалж эхэлсэн нь хүүний шилжих механизмын гол хөшүүрэг болж байна. Шинэ ТБҮЦ нь банкууд харилцагчаас өндөр зардлаар шинээр татаж буй эх үүсвэрээ байршуулах, валют руу хөрвөх эрсдэлтэй төгрөгийг Төв банкинд харьцангуй өндөр хүүгээр түгжих боломжийг нээж буй. Есдүгээр сарын 26-ны өдрийн байдлаар 200 тэрбум төгрөг энэхүү үнэт цаасанд байршиж, Төв банкинд татагдсан нь энэ хэмжээгээр ханш, инфляци дээр ирэх дарамтыг сулруулсан гэсэн үг. Мөнгөний бодлогын хороо хүүний коридорын өргөнийг нэмэгджүүлж +/-2 хувийн өргөнтэй болгосон тул шинэ ТБҮЦ нь репо гэх мэт бусад санхүүжилтийн хэрэгсэлтэй арбитраж үүсэхээргүй байна.

Мөнгөний бодлого хатуурч, төгрөгийн хадгаламжийн хүү өссөнөөр банкуудын эх үүсвэрийн өртөг өсөх нь мэдээж зээлийн хүүг өсгөх нөлөөтэй. Улмаар энэ нь иргэд, аж ахуйн нэгжүүдэд хүндээр тусах нь ойлгомжтой. Хэрэв ханшийг тогтоох, инфляцийг сааруулах зорилгоор бодлогын хүүг илүү эрчтэй өсгөвөл эдийн засаг борцлогдож, хямрал руу шууд орох өндөр эрсдэлтэй. Ханшийн асуудлын гол шийдэл нь валютын орлого, харин инфляцийн гол шалтгаан нь импортын барааны үнэ гэдэг нь тодорхой байна. Бодлогын хүүгээр үүнийг шийдэх гээд хэт өсгөх нь иргэд аж ахуйн нэгжүүдээ боомилно гэсэн үг юм. Тийм ч учраас бодлогын хүүг хэт хурдтай өсгөлгүйгээр хүүний коридорыг өргөсгөөд, шинэ ТБҮЦ арилжаалж эхэлсэн нь санхүүгийн захад хурдтай нөлөөлөх ч бодит эдийн засгаа бодсон шийдэл гэж дүгнэж болохоор байна.



Нийтэлсэн огноо2022-09-29