1 MONGOLIA TENDERS 110 MW OF SOLAR WWW.PV-MAGAZINE.COM PUBLISHED:2026/06/19      2 BANK OF MONGOLIA, KAKAO BANK DISCUSS DIGITAL BANKING COOPERATION WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/06/19      3 RIO TINTO RESUMES COPPER EXPORTS FROM MASSIVE MONGOLIAN MINE WWW.BLOOMBERG.COM PUBLISHED:2026/06/18      4 ACCA AND AMIRA SIGN MOU TO ADVANCE ACCOUNTANCY IN MONGOLIA WWW.THEACCOUNTANT-ONLINE.COM PUBLISHED:2026/06/18      5 MONGOLIA, EUROPEAN INVESTMENT BANK DEEPEN PARTNERSHIP ON ENERGY TRANSITION WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/06/18      6 9TH MONGOLIA–U.S. LAND FORCES TALKS OPEN IN ULAANBAATAR WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/06/18      7 THE ECONOMIC IMPACT OF EUROPEAN TOURISTS IN MONGOLIA: PRIORITIZING QUALITY OVER QUANTITY WWW.GOGO.MN PUBLISHED:2026/06/18      8 EU AMBASSADOR DISCUSSES CULTURAL AND TOURISM COOPERATION WITH MONGOLIA'S MINISTER OF CULTURE WWW.EEAS.EUROPA.EU PUBLISHED:2026/06/18      9 MONGOLIA LAUNCHES PARTNERSHIP FOR SCIENCE AND RESEARCH WWW.WHO.INT PUBLISHED:2026/06/18      10 MONGOLIA AND AFRICA: TIME TO REIGNITE A FORGOTTEN PARTNERSHIP WWW.THEDIPLOMAT.COM PUBLISHED:2026/06/17      НӨАТ БОСГО 50 БИШ 400 САЯ БОЛЛОО WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2026/06/19     МОНГОЛ УЛСЫН ӨРСӨЛДӨХ ЧАДВАР ХОЁР ЖИЛ ДАРААЛАН УХАРЧ, 70 ОРНООС 67-Д ОРЛОО WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/06/19     ТЦА: СКҮҮТЕР, МОПЕДООР ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЛЭГЧДИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ТҮР ЗОГСООХ САНАЛ ГАРГАСАН WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/06/19     СЭРГЭЭГДЭХ ЭРЧИМ ХҮЧНИЙ АНХНЫ ДУУДЛАГА ХУДАЛДАА БОЛОВ WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2026/06/18     ӨРГӨН ХЭРЭГЛЭЭНИЙ ЭМИЙГ ЧАНАРЫН ШИНЖИЛГЭЭНД ХАМРУУЛЖ ЭХЭЛЛЭЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/06/18     НИЙСЛЭЛИЙН ЕРӨНХИЙ АРХИТЕКТОР АСАН Ч.ТӨГСДЭЛГЭРИЙГ АТГ-ААС ШАЛГАЖ, НӨХӨР Б.ӨСӨХБАЯРЫГ НЬ 30 ХОНОГООР ЦАГДАН ХОРЬЖЭЭ WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2026/06/18     БНСУ-ЫН “КАКАО БАНК”-НЫ УДИРДЛАГУУДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/06/18     ЕВРОПЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН БАНКТАЙ ТҮНШЛЭЛЭЭ УЛАМ ГҮНЗГИЙРҮҮЛНЭ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/06/18     ЦАХИЛГААН ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ ЦЭНЭГЛЭХ ДЭД БҮТЦИЙН ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨРТ ЗТЯ-ТАЙ ХАМТРАН АЖИЛЛАНА WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2026/06/18     ГУРВАН БАЯНЫ ХӨНДИЙД УРАНЫ АНХНЫ ҮЙЛДВЭРИЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ ҮРГЭЛЖИЛСЭЭР WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2026/06/17    
Англи амин дэм Монгол улсад албан ёсоор бүртгэгдлээ.

2023 онд Нийгмийн даатгалын санд улсын төсвөөс ₮545.2 тэрбумын татаас олгоно www.bloombergtv.mn

2023 онд Нийгмийн даатгалын санд төвлөрөх орлогын хэмжээг 2022 онтой харьцуулахад 34.2 хувиар буюу 814.1 тэрбум төгрөгөөр илүү тооцоолжээ
COVID-19 цар тахалтай холбоотой хөнгөлөлт, чөлөөлөлт, дэмжлэгийн арга хэмжээний хүрээнд Нийгмийн даатгалын санд 651.5 тэрбум төгрөгийн авлага үүссэн байна. Хэдий тийм боловч энэ авлагыг хэрхэн шийдвэрлэх нь одоогоор тодорхойгүй байна.
2023 оны Нийгмийн даатгалын сангийн төсвийн төслийг боловсруулахдаа орлогын хэмжээг 3.1 их наяд төгрөг, нийт зардлыг 3.7 их наяд төгрөг байхаар тусгажээ.
5-1.JPG
Ингэснээр улсын төсвөөс 545.2 тэрбум төгрөгийн татаас олгож, Капитал банкнаас 68.4 тэрбум төгрөгийн авлага авахаар байна.
2023 онд Нийгмийн даатгалын санд төвлөрөх орлогын хэмжээг 2022 онтой харьцуулахад 34.2 хувиар буюу 814.1 тэрбум төгрөгөөр илүү тооцоолсон байна. Мөн зардлыг 6.7 хувиар өсгөж төсвийн төслийг боловсруулжээ.
Ирэх онд нийгмийн даатгалын хамрах хүрээ нэмэгдэх, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нэмэгдэх, дундаж цалин хөлс өсөх, орлогын боломжит бусад эх үүсвэр нэмэгдэх зэрэг төсөөлөлд үндэслэн тооцсон гэж Сангийн яам мэдээлсэн юм.
5-2.JPG
Тухайлбал: ажил олгогчийн төлөх шимтгэлийн орлого 1.7 их наяд төгрөг байх бол ажилтны төлөх шимтгэлийн орлого 1.3 их наяд төгрөг, сайн дурын даатгуулагчийн төлөх шимтгэл 161.7 тэрбум төгрөг байна гэж тооцоолсон байна.
Төсөвт байгууллагын төлөх хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 550 мянган төгрөг болгон нэмэгдэхтэй холбоотойгоор 652.8 тэрбум төгрөгийн орлогын өсөлт, нийгмийн даатгалд хамрагдалтын хэвийн өсөлтөөс 161.3 тэрбум төгрөг төвлөрүүлнэ гэж тооцоолж байна.
Зардлын өсөлтийн дийлэнх хэсэг нь тэтгэвэр, тэтгэмжид зарцуулах хөрөнгийг 236.3 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлж байгаатай холбоотой байна. Харин нийгмийн даатгалын шимтгэлээ өөрөө хариуцан төлсөн зарим даатгуулагчийн шимтгэлийн 50 хувийг буцаан олгож буй ч 2023 онд энэ зардал 129.3 тэрбум төгрөгөөр буурахаар тооцоолжээ.
 
 
 


Нийтэлсэн огноо2022-10-05