1 INDIA'S SAIL TO IMPORT TRIAL COKING COAL CARGO FROM MONGOLIA, MAYBE BY AIR WWW.REUTERS.COM PUBLISHED:2025/05/07      2 UFE- IIAF “FINANCIAL ELITES 2025” INTERNATIONAL CONFERENCE & NETWORKING EVENT. THEME: THE IMPACT OF LEADERS` SUSTAINABLE DECISIONS ON BUSINESS ENTITIES MAY 09. 2025 WWW.UFE.EDU.MN PUBLISHED:2025/05/07      3 FRENCH DEVELOPMENT AGENCY TO OPEN ITS RESIDENT REPRESENTATIVE OFFICE IN MONGOLIA WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/05/07      4 PUTIN TO MEET ON MAY 7 WITH LEADERS OF CUBA, MONGOLIA AND CONGO WWW.RADIOGRITODEBAIRE.CU PUBLISHED:2025/05/07      5 TEHRAN HOSTS IRAN-MONGOLIA POLITICAL CONSULTATION MEETING WWW.EN.MEHRNEWS.COM PUBLISHED:2025/05/07      6 NORTH KOREA-LINKED RESTAURANT REOPENS IN MONGOLIA AFTER YEARSLONG CLOSURE WWW.NKNEWS.ORG  PUBLISHED:2025/05/07      7 SOUTHGOBI ANNOUNCES UPDATE ON MONGOLIA TAX AUDIT WWW.FINANCE.YAHOO.COM PUBLISHED:2025/05/07      8 DRAFT LAW ON PUBLIC PROCUREMENT TO PRIORITIZE QUALITY-BASED CRITERIA WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/05/06      9 MONGOLIA'S CENTRAL BANK PURCHASES 3.3 TONS OF GOLD IN 4 MONTHS WWW.XINHUANET.COM PUBLISHED:2025/05/06      10 KAZAKHSTAN, MONGOLIA EXPLORE NEW HORIZONS FOR TRADE AND ECONOMIC GROWTH WWW.EN.TREND.AZ  PUBLISHED:2025/05/06      "ЦАЦРАГ ИДЭВХТ БОДИСЫН НӨЛӨӨЛӨЛ ХЭМЖИХ ОЛОН УЛСЫН ЛАБОРАТОРИ БАЙГУУЛАХААР БОЛЛОО" WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2025/05/07     МОНГОЛБАНК НЭГ ТОНН ҮНЭТ МЕТАЛЛ ХУДАЛДАН АВЧЭЭ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2025/05/07     Ц.ТУВААН: 39 ОРД ДЭЭР ТУХАЙН ОРДЫГ СТРАТЕГИЙН ОРД МӨН ҮҮ, БИШ ҮҮ ГЭДГИЙГ ТОДОРХОЙЛОХОД ЦАГ ИХ ОРНО WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2025/05/07     ЭРЧИМ ХҮЧНИЙ НҮҮРСНИЙ ЭКСПОРТЫН ХАРЬЦААГ 70/30 БАЙЛГАХААР ТОГТЖЭЭ WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2025/05/07     О.АЛТАНГЭРЭЛ: МОНГОЛД БАЙГАА ДИПЛОМАТ ТӨЛӨӨЛӨГЧИЙН ГАЗАР, ОЛОН УЛСЫН БАЙГУУЛЛАГЫН ХАРУУЛ ХАМГААЛАЛТЫГ САЙЖРУУЛНА WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2025/05/07     Н.УЧРАЛ: УРАНЫ ХАЙГУУЛ, ОЛБОРЛОЛТЫГ ХЯНАХ ИРГЭДИЙН ХЯНАЛТЫН ЗӨВЛӨЛИЙГ БАЙГУУЛНА WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2025/05/07     С.ОДОНТУЯА: ЭНЭ ХАВАР АЙЛ БҮР ХАШААНДАА ТАВАН МОД ТАРИХ АЯН ЭХЛҮҮЛНЭ WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2025/05/07     ТАНИЛЦ: УЛААНБААТАРЫГ ХААГУУР, ЯАЖ 14 ХОТОД ХУВААВ. ЦААШИД ХЭРХЭХ ВЭ? WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2025/05/06     "ҮЙЛДВЭРЛЭЭД 10-ААС ДЭЭШ ЖИЛ БОЛСОН МАШИНД "У" СЕРИЙН ДУГААР ОЛГОХГҮЙ" WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2025/05/06     НИЙСЛЭЛИЙН ТӨВИЙН ЗУРГААН ДҮҮРЭГТ 1278 ТҮЦ НҮҮЛГЭВ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2025/05/06    

14.4 хувьтай байгаа инфляц 2023 оны эцэст нэг оронтой тоо руу орох төсөөлөл хийжээ www.bloombertv.mn

“Төрөөс мөнгөний бодлогын талаар 2022 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэхийг Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 72.7 хувь нь дэмжив
Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2023 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжлээ.
“Ирэх жилд баримтлах мөнгөний бодлогын үндсэн чиглэл нь цар тахлын сөрөг нөлөө бүрэн арилаагүй, дэлхий нийтэд геополитикийн хямрал нүүрлэж, тодорхой бус байдал туйлын өндөр, амаргүй цаг үед боловсруулагдсан. Иймд эдийн засгийн дунд хугацааны тогтвортой байдлыг хангах, болзошгүй эрсдэлээс сэргийлэх, түүнтэй уялдуулсан бодлогыг Төрийн эрх бүхий байгууллагуудтай хамтран хэрэгжүүлэх зорилтуудыг дэвшүүлж байгаа. Дэлхий нийтэд тодорхой бус байдал өндөр үед төсөв, мөнгөний бодлого нь харилцан уялдаатайгаар эдийн засгийг тогтвортой байдлыг хангаж, бизнесийн орчны тогтвортой байдал, иргэдийн амьжиргааг хамгаалахад чиглэсэн” гэдгийг Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн онцолсон юм.
Оны эхний хагас жилд төсөв, мөнгө, санхүүгийн бодлогын арга хэмжээ үр дүнгээ өгч, дотоод эрэлт эрчимжсэнээр эдийн засаг 2022 оны эхний хагас жилд өнгөрсөн оны мөн үеэс 1.9 хувиар тэлсэн. Тухайлбал: тээвэр, уул уурхай, барилгын салбараас бусад бүх салбар өсөж, өрхийн хэрэглээ, хөрөнгө оруулалт сэргэсэн. Эдийн засгийн идэвхжил нэмэгдэж, уул уурхайн бус салбарууд нийт дүнгээр 2019 оны мөн үеэс 5.2 хувиар өндөр байгаа нь дотоодын нийт бүтээгдэхүүн цар тахлын өмнөх үеийн түвшнээс давсныг илтгэж байгааг төслийн танилцуулгад тусгасан байна.
Монголбанк ирэх онд эрдэс бүтээгдэхүүний экспорт хэвийн түвшинд хүрч, уул уурхайн салбарын өсөлт нэмэгдэж, уул уурхайн бус салбар тогтворжино. Экспорт сайжирч, 2023 онд эдийн засаг 4-5 хувиар өснө гэсэн тооцоолол хийжээ.
14.4 хувьтай байгаа инфляц ирэх оны эцэст нэг оронтой тоонд хүрч, инфляцын зорилтын дээд интервалд дөхөх хүлээлттэй байна. Цаашид инфляцыг зургаан хувийн голчтой нэмэх хасах хоёр хувийн интервалтай түвшинд тогтворжуулах дунд хугацааг харсан мөнгөний бодлогыг үргэлжлүүлэн хэрэгжүүлэхээр төлөвлөж буйгаа Монголбанкны Ерөнхийлөгч тодотгов.
Түүнчлэн банк, санхүүгийн салбарын эрх зүйн шинэтгэлийг үргэлжлүүлэх ажлын хүрээнд банкнуудад IPO гаргах боломж нээлттэй байгаа учраас шинээр татагдах хөрөнгийн хэмжээгээр зээл олголт хэвийн болно гэж Төв банк тооцоолжээ.
Монголбанкны мөнгөний бодлого, санхүүгийн тогтвортой байдлыг анхаарахад чиглэсэн үйл ажиллагааг бие даан хэрэгжүүлэхээр мөнгөний бодлогын үндсэн чиглэлд тусгасан байна.


Нийтэлсэн огноо2022-10-05