1 WHY BRITAIN’S PARTNERSHIP WITH MONGOLIA MATTERS FOR OUR GROWTH AND SECURITY WWW.POLITICSHOME.COM PUBLISHED:2026/04/23      2 CONDÉ NAST TRAVELLER ANNOUNCES SEVEN NATURAL WONDERS OF THE WORLD WWW.HOSPITALITYNET.ORG PUBLISHED:2026/04/23      3 MONGOLIA PRESENTS THREE ENVIRONMENTAL INITIATIVES AT ASTANA SUMMIT WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/04/23      4 GOVERNMENT REVIEWS ECONOMIC RISKS AMID RISING FUEL PRICES WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/04/23      5 ASIAN BATTERY METALS COMPLETES MONGOLIA ACQUISITION AND COMMENCES DRILLING WWW.DISCOVERYALERT.COM.AU PUBLISHED:2026/04/22      6 CABINET SUSPENDS TUUL EXPRESSWAY PROJECT AMID PUBLIC CONCERNS WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/04/22      7 KAZAKHSTAN TO ESTABLISH CONSULATE IN BAYAN-ULGII, LAUNCH DIRECT FLIGHTS TO OSKEMEN WWW.GOGO.MN PUBLISHED:2026/04/22      8 15,000 PIT LATRINES TO BE ELIMINATED UNDER “SELBE 20-MINUTE CITY” PROJECT WWW.GOGO.MN PUBLISHED:2026/04/22      9 CHINA’S FREE TRADE ZONE EXPANDS TO 23 WITH INNER MONGOLIA ADDITION WWW.CHINA-BRIEFING.COM PUBLISHED:2026/04/22      10 MONGOLIA TURNING DATA SILOS INTO COST-EFFICIENT GOVERNANCE TOOLS WWW.GOVINSIDER.ASIA PUBLISHED:2026/04/22      Х.НЯМБААТАР: ТУУЛЫН ХУРДНЫ ЗАМЫН ГҮЙЦЭТГЭГЧЭЭР ШАЛГАРСАН КОМПАНИ ХОХИРОЛ НЭХЭМЖЛЭХ БАЙХ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/04/23     МОНГОЛ, КАЗАХСТАНЫ КОМПАНИУД 20 САЯ АМ.ДОЛЛАРЫН ГЭРЭЭ ХИЙЖЭЭ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/04/23     ЭРХТЭН, ЭД, ЭС ШИЛЖҮҮЛЭН СУУЛГАХ АСУУДАЛ ХАРИУЦСАН ҮНДЭСНИЙ ТӨВ БАЙГУУЛНА WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/04/23     ХОТ ӨНГӨРСӨН ХУГАЦААНД: НИЙСЛЭЛИЙН АЛДАГДСАН 15 БАРИЛГА, БАЙГУУЛАМЖИЙГ БУЦААЖ АВЛАА WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/04/23     Б.БАТЦЭЦЭГ: ТУУЛЫН ХУРДНЫ ЗАМТАЙ ХОЛБООТОЙ АЛБАН ТУШААЛТНУУДЫГ ХУУЛЬ ХЯНАЛТЫН БАЙГУУЛЛАГА ШАЛГАЖ ДУУСТАЛ ТӨСЛИЙГ ЗОГСООНО WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/04/22     ЗАСГИЙН ГАЗРЫН ЗОГСООСОН ТУУЛЫН ХУРДНЫ ЗАМЫН ТӨСӨЛД 500 ОРЧИМ ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ ГҮЙЦЭТГЭГЧ КОМПАНИД ОЛГОЖЭЭ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/04/22     “ДУЛААНЫ ТАВДУГААР ЦАХИЛГААН СТАНЦ” ТӨСӨЛ ХЭРЭГЖИХ ТАЛБАЙН ҮНСИЙГ ЗӨӨЖ ЭХЭЛЛЭЭ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/04/22     ЗАСГИЙН ГАЗАР "ТУУЛЫН ХУРДНЫ ЗАМ" ТӨСЛИЙГ ЗОГСООХ ШИЙДВЭР ГАРГАЛАА WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/04/22     КАЗАХСТАНТАЙ ГАЗРЫН ТОС, ЦӨМИЙН ЭНЕРГИЙН САЛБАРТ ХАМТРАХ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/04/22     "ЧИНГИС ХААН БАНК”, “КАПИТАЛ БАНК”-ААС УЧИРСАН ХОХИРЛЫГ НӨХӨН ТӨЛҮҮЛЖ БАЙНА WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/04/22    
Англи амин дэм Монгол улсад албан ёсоор бүртгэгдлээ.

Төгрөгийн ханш тогтворжих хүчин зүйлс www.news.mn

Монгол Улс 2023 онд төлөх томоохон өр төлбөрийн асуудлуудаа энэ оны эхэнд шийдсэн. Тодруулбал, “Сentury-2” төслийн хүрээнд Засгийн газар, Монголбанк хамтран хөрөнгө оруулагчдаас 650 сая ам.долларын бондыг амжилттай татан төвлөрүүлсэн билээ. Ингэснээр энэ онд төлөх “Гэрэгэ”, ирэх онд төлөх “Хуралдай” бондуудын төлбөрийг дахин санхүүжүүлэх боломжтой болсон юм. Өнгөрсөн 2022 оны туршид дэлхийн бусад улсын нэгэн адилаар ам.долларын эсрэг сулраад байсан төгрөгийн ханш 2023 онд хэрхэх вэ гэх асуудал анхаарлын төвд байна. Ямартай ч оны эхэнд хүлээгдэж буй томоохон өр, төлбөрийн асуудлаа шийдвэрлэсэн тул ам.долларын гарах урсгал дээрх томоохон дарамтаа бууруулж чадлаа. Харин цаашид орох урсгал хэрхэх вэ гэдгээс төгрөгийн ханш тогтворжих эсэх нь хамаарна. Тэгвэл ам.долларын орох урсгал дээр 2023 онд ихээхэн өөдрөг хүлээлттэй байх боломжтой байна. Хүлээлтийг өөд татаж буй шалтгаануудыг дор дурдъя.

Нүүрсний экспортын сэргэлт
Монгол Улс 2022 оны эхний 8 сард дунджаар 1.8 сая тонн нүүрс экспортолж байсан бол 9-12 дугаар сард дунджаар 4.2 сая тонн нүүрс экспортолж, экспортод гарах нүүрсний хэмжээ 2 дахин өсжээ. Гаалийн ерөнхий газрын статистик мэдээллээр 2022 онд 31.7 сая тонн нүүрс экспортолж, экспортын орлого 6.5 тэрбум ам.долларт хүрсэн нь 2021 онтой харьцуулахад 2 дахин өссөн чухал үзүүлэлт болов. Ингэснээр нүүрсний экспорт цар тахлын өмнөх түвшинд хүрсэн. Түүнчлэн БНХАУ “Тэг-Ковид” бодлогын хязгаарлалтаа сулруулж, хилээ нээснээр манай улсын нүүрсний экспорт тасалдах нөхцөл байдал буурч байна. Үүнтэй зэрэгцээд Монгол Улс нүүрсний экспортын дэд бүтцийн асуудал болох Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замыг бүрэн шийдвэрлэсэн. Энэ нь цаашдаа нүүрсний экспортыг нэмэгдүүлэх чухал хөшүүрэг болж экспортыг улам нэмэгдүүлэх хүлээлттэй байна.

Хөрөнгө оруулагчдын итгэл
Үүнийг илтгэх хамгийн гол үзүүлэлт нь манай улсын Засгийн газрын гаргасан бондын хүү болон захиалгын түвшин болж байна. Сангийн яам, Монголбанк хамтран хөрөнгө оруулагчдаас 650 сая ам.долларын бондыг 8.65 хувийн хүүтэйгээр 5 жилийн хугацаатай босгож чадсан. Хэдийгээр хүүгийн түвшин өндөр мэт харагдаж байгаа ч ам.долларын суурь хүүтэй харьцуулж үзвэл, хөрөнгө оруулагчид Монгол Улсад ихээхэн итгэл хүлээлгэж байгаагийн илрэл боллоо. Өөрөөр хэлбэл, АНУ-ын Холбооны нөөцийн сан өнгөрсөн оны туршид бодлогын хүүгээ өсгөсөөр 4.5 хувьд хүргэсэн. Энэ нь ам.долларын суурь хүү гэсэн үг. Үүн дээр нэмэх нь тухайн улсын эрсдэлийг тооцсоноор бондын хүү тодорхойлогдож байгаа. Ингэж тооцвол хөрөнгө оруулагчид Монгол Улсын эрсдэлийг 4.15 хувиар тодорхойлжээ. Монгол Улс 2012 онд “Чингис” бондыг 4.125-5.125 хувийн хүүтэйгээр 5 болон 10 жилийн хугацаатайгаар гаргаж байсан. Тухайн үед ам.долларын суурь хүү 0 хувьтай байсан гэж үзвэл, манай улсын эрсдэлийг хөрөнгө оруулагчид ийн үнэлж байсан гэсэн үг. Ам.долларын суурь хүүтэйгээ харьцуулж үзвэл өнөөдрийн гаргаж буй 650 сая ам.долларын бонд нь 2012 оны “Чингис” бондынхтой бараг ижил түвшинд байхаар харагдаж байна.

Түүхий эдийн зах зээл 2023 онд өсөх хүлээлттэй байна
2023 гарснаар алтны ханш 1920 ам.долларт хүрч, 2022 оны 5 дугаар сараас хойш анх удаа 1900 ам.долларын түвшинг давжээ. Үүнд АНУ-ын 12 дугаар сарын инфляц 0.1 хувийн бууралттай байсан нь алтны үнэ өсөх гол шалтгаан боллоо. Түүнчлэн хөдөлмөрийн зах зээлийн статистик мөн сайн гарсан нь АНУ-ын Холбооны нөөцийн сангийн нээлттэй зах зээлийн хороо 2023 оны эхний хурлаараа бодлогын хүүгээ нэмэгдүүлж буй хэмжээгээ бууруулах өндөр хүлээлтийг зах зээлд оролцогчдод төрүүлж байна. Түүнчлэн БНХАУ-ын Төв банк дахь Коммунист намын нарийн бичгийн дарга Гуо Шучин төрийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан эрх баригчид өрхүүд болон бизнес эрхлэгчдээ дэмжиж, хэвийн өсөлтөд удахгүй шилжихэд анхаарна хэмээсэн нь БНХАУ-ын эдийн засгийн сэргэлт тогтворжин түүхий эдийн эрэлт нэмэгдэх итгэлийг төрүүлж байна. Ингэснээр зэсийн үнийг дэмжих нөлөөтэй байгаа бөгөөд зэсийн үнэ 2022 оны 6 дугаар сараас хойш анх удаа ийнхүү тонн тутамдаа 9000 ам.доллароос давжээ. Мөн “Goldman Sachs”-ийн шинжээчид үзэж буйгаар 2023 оны дунд үеэс түүхий эд, тэр дундаа зэсийн үнэ өсөх талаар Дэлхийн зэсийн бага хурлын үеэр онцолжээ.

Оюутолгой далд уурхайн бүтээн байгуулалт
Энэ оны эхний хагас жилд Оюутолгойн далд уурхай ашиглалтад орох хүлээлттэй байна. Ийнхүү “Оюутолгой” ХХК-ийн далд уурхайн бүтээн байгуулалт дууссанаар импортоор дамжин гарч буй валютын хэмжээ буурч, зэсийн олборлолт нэмэгдсэнээр Монгол Улсад орж ирэх гадаад валютын урсгал нэмэгдэх боломжтой байна. Нөгөөтэйгүүр, Оюутолгойгоос экспортлох зэсийн хүдрийн агууламж нэмэгдэж, зэсийн экспортын орлого ч өсөх хүлээлт бий. Лондоны металлын бирж (LME) дээр зэсийн ханш 1 дүгээр сарын 16-ны өдрийн байдлаар оны эхнээс 8.7 хувиар өсөж, тонн тутам нь 9104.50 ам.долларт хүрээд байна. Урд хөрш хилээ нээх шийдвэр гаргасны дараа зэсийн үнэ 2022 оны 6 дугаар сараас хойш анх удаа ийнхүү тонн тутамдаа 9000 ам.доллараас давжээ. Энэхүү дэлхийн нийт зэсийн хэрэглээний 50 хувийг бүрдүүлдэг БНХАУ-ын эдийн засгийн сэргэлт нь зэсийн үнийг цаашид өндөр түвшинд хадгалагдах нөхцөлийг бүрдүүлж байгаа нь манай улсын хувьд томоохон боломж юм.



Нийтэлсэн огноо2023-01-25