1 INDIA'S SAIL TO IMPORT TRIAL COKING COAL CARGO FROM MONGOLIA, MAYBE BY AIR WWW.REUTERS.COM PUBLISHED:2025/05/07      2 UFE- IIAF “FINANCIAL ELITES 2025” INTERNATIONAL CONFERENCE & NETWORKING EVENT. THEME: THE IMPACT OF LEADERS` SUSTAINABLE DECISIONS ON BUSINESS ENTITIES MAY 09. 2025 WWW.UFE.EDU.MN PUBLISHED:2025/05/07      3 FRENCH DEVELOPMENT AGENCY TO OPEN ITS RESIDENT REPRESENTATIVE OFFICE IN MONGOLIA WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/05/07      4 PUTIN TO MEET ON MAY 7 WITH LEADERS OF CUBA, MONGOLIA AND CONGO WWW.RADIOGRITODEBAIRE.CU PUBLISHED:2025/05/07      5 TEHRAN HOSTS IRAN-MONGOLIA POLITICAL CONSULTATION MEETING WWW.EN.MEHRNEWS.COM PUBLISHED:2025/05/07      6 NORTH KOREA-LINKED RESTAURANT REOPENS IN MONGOLIA AFTER YEARSLONG CLOSURE WWW.NKNEWS.ORG  PUBLISHED:2025/05/07      7 SOUTHGOBI ANNOUNCES UPDATE ON MONGOLIA TAX AUDIT WWW.FINANCE.YAHOO.COM PUBLISHED:2025/05/07      8 DRAFT LAW ON PUBLIC PROCUREMENT TO PRIORITIZE QUALITY-BASED CRITERIA WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/05/06      9 MONGOLIA'S CENTRAL BANK PURCHASES 3.3 TONS OF GOLD IN 4 MONTHS WWW.XINHUANET.COM PUBLISHED:2025/05/06      10 KAZAKHSTAN, MONGOLIA EXPLORE NEW HORIZONS FOR TRADE AND ECONOMIC GROWTH WWW.EN.TREND.AZ  PUBLISHED:2025/05/06      "ЦАЦРАГ ИДЭВХТ БОДИСЫН НӨЛӨӨЛӨЛ ХЭМЖИХ ОЛОН УЛСЫН ЛАБОРАТОРИ БАЙГУУЛАХААР БОЛЛОО" WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2025/05/07     МОНГОЛБАНК НЭГ ТОНН ҮНЭТ МЕТАЛЛ ХУДАЛДАН АВЧЭЭ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2025/05/07     Ц.ТУВААН: 39 ОРД ДЭЭР ТУХАЙН ОРДЫГ СТРАТЕГИЙН ОРД МӨН ҮҮ, БИШ ҮҮ ГЭДГИЙГ ТОДОРХОЙЛОХОД ЦАГ ИХ ОРНО WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2025/05/07     ЭРЧИМ ХҮЧНИЙ НҮҮРСНИЙ ЭКСПОРТЫН ХАРЬЦААГ 70/30 БАЙЛГАХААР ТОГТЖЭЭ WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2025/05/07     О.АЛТАНГЭРЭЛ: МОНГОЛД БАЙГАА ДИПЛОМАТ ТӨЛӨӨЛӨГЧИЙН ГАЗАР, ОЛОН УЛСЫН БАЙГУУЛЛАГЫН ХАРУУЛ ХАМГААЛАЛТЫГ САЙЖРУУЛНА WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2025/05/07     Н.УЧРАЛ: УРАНЫ ХАЙГУУЛ, ОЛБОРЛОЛТЫГ ХЯНАХ ИРГЭДИЙН ХЯНАЛТЫН ЗӨВЛӨЛИЙГ БАЙГУУЛНА WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2025/05/07     С.ОДОНТУЯА: ЭНЭ ХАВАР АЙЛ БҮР ХАШААНДАА ТАВАН МОД ТАРИХ АЯН ЭХЛҮҮЛНЭ WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2025/05/07     ТАНИЛЦ: УЛААНБААТАРЫГ ХААГУУР, ЯАЖ 14 ХОТОД ХУВААВ. ЦААШИД ХЭРХЭХ ВЭ? WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2025/05/06     "ҮЙЛДВЭРЛЭЭД 10-ААС ДЭЭШ ЖИЛ БОЛСОН МАШИНД "У" СЕРИЙН ДУГААР ОЛГОХГҮЙ" WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2025/05/06     НИЙСЛЭЛИЙН ТӨВИЙН ЗУРГААН ДҮҮРЭГТ 1278 ТҮЦ НҮҮЛГЭВ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2025/05/06    

Монголбанк: Ирэх онд инфляцыг тогтворжуулах бодлогоо үргэлжлүүлнэ www.eagle.mn

Монголбанк Төрөөс мөнгөний бодлогын талаар 2024 онд баримтал үндсэн чиглэлийн төслөө УИХ-д өргөн барьсантай холбогдуулж, Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн дараах мэдээллийг өглөө.

Тэрбээр" Инфляц наймдугаар сарын байдлаар 10.0 хувьтай гарлаа. Жилийн инфляцыг авч үзвэл 40 орчим хувь нь мах, гурилаас үүдэлтэй байгаа бөгөөд дотоодын хүнсний 14-15 нэр төрлийн барааны үнээс мөн шалтгаалж байна. Инфляц долоодугаар сарын үзүүлэлт болох 9.2%-аас 10.0% болж өссөн гол шалтгаан нь сургалтын төлбөр 20 гаруй хувиар буюу олон жилийн дундаж өсөлтөөс хоёр дахин өссөн, мөн суурь үеийн нөлөөлөл байгааг бид тооцоолсон. Ер нь цаашид тээвэр логистик, шатахууны хангамж, дотоодын хүнсний бүтээгдэхүүний тогтвортой ханган нийлүүлэлт инфляцыг тогтворжуулахад маш чухал. Өнгөрсөн 20 жилийн хугацаанд мах, сүү, хүнсний ногоо, шатахуун гэсэн 4-5 төрлийн бүтээгдэхүүн нийт инфляцын 40-50 хувийг бүрдүүлдэг байдал шийдэгдэхгүй үргэлжилсээр байна. Энэ оны 4 дүгээр улиралд 1 орон руу буух суурь төсөөлөл хэвээр байгаа боловч төсвийн зардал, бензин, хүнс гэх мэт барааны хангамж болон үнийн эрсдэлүүд байсаар байгаа. Өнгөрсөн жилтэй харьцуулахад тээврийн саатал арилж, зардал буурч барааны хангамж сайжирч, импортын инфляц буурч байна. Шатахууны үнэ ч харьцангуй тогтвортой байна. Түүнчлэн, инфляцыг зорилтот түвшинд тогтворжуулахад чиглэсэн мөнгөний нэлээн хатуу бодлогын шийдвэрүүд үр дүнгээ өгч байна. Хатуу мөнгөний бодлогын хүчтэй нөлөө энэ оны төгсгөлөөс ирэх оны эхний улирлуудад илэрнэ. Хүлээлтийн судалгаанаас харахад инфляцын хүлээлт ч тогтворжиж байгаа нь сайн үзүүлэлт болж байна. Шинэчилсэн төсөөллөөр ирэх жилд инфляцыг тогтворжуулах бодлого үргэлжлэх бөгөөд төсөөллийг бага зэрэг нэмэгдүүлсэн нь цалингийн өсөлт болон төсвийн зардалтай холбоотой. Төсвийн бодлого тэлэх тусмаа өрийн тогтворгүй байдлыг бий болгох, урсгал дансны алдагдлыг нэмэгдүүлэх, дотоод хөрөнгө оруулалтыг хумих, инфляцыг хөөрөгдөх нөлөөллийг эдийн засагт бий болгодог. Энэ нь мөнгөний бодлогыг хатууруулах нөхцөлийг үүсгэж, макро эдийн засгийн бодлогын таатай бус хослол руу түлхэж байдаг. Инфляц, түүний хүлээлтийг тогтворжуулахын тулд өнгөрсөн оны турш мөнгөний бодлогын төлөвийг чангаруулсан шийдвэр гаргаж, энэ онд бодлогын хүүг хэвээр хадгалсаар байна. Энэ хатуу бодлого нөлөөгөө үзүүлж байгаа" гэв.



Нийтэлсэн огноо2023-10-04