1 INDIA'S SAIL TO IMPORT TRIAL COKING COAL CARGO FROM MONGOLIA, MAYBE BY AIR WWW.REUTERS.COM PUBLISHED:2025/05/07      2 UFE- IIAF “FINANCIAL ELITES 2025” INTERNATIONAL CONFERENCE & NETWORKING EVENT. THEME: THE IMPACT OF LEADERS` SUSTAINABLE DECISIONS ON BUSINESS ENTITIES MAY 09. 2025 WWW.UFE.EDU.MN PUBLISHED:2025/05/07      3 FRENCH DEVELOPMENT AGENCY TO OPEN ITS RESIDENT REPRESENTATIVE OFFICE IN MONGOLIA WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/05/07      4 PUTIN TO MEET ON MAY 7 WITH LEADERS OF CUBA, MONGOLIA AND CONGO WWW.RADIOGRITODEBAIRE.CU PUBLISHED:2025/05/07      5 TEHRAN HOSTS IRAN-MONGOLIA POLITICAL CONSULTATION MEETING WWW.EN.MEHRNEWS.COM PUBLISHED:2025/05/07      6 NORTH KOREA-LINKED RESTAURANT REOPENS IN MONGOLIA AFTER YEARSLONG CLOSURE WWW.NKNEWS.ORG  PUBLISHED:2025/05/07      7 SOUTHGOBI ANNOUNCES UPDATE ON MONGOLIA TAX AUDIT WWW.FINANCE.YAHOO.COM PUBLISHED:2025/05/07      8 DRAFT LAW ON PUBLIC PROCUREMENT TO PRIORITIZE QUALITY-BASED CRITERIA WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/05/06      9 MONGOLIA'S CENTRAL BANK PURCHASES 3.3 TONS OF GOLD IN 4 MONTHS WWW.XINHUANET.COM PUBLISHED:2025/05/06      10 KAZAKHSTAN, MONGOLIA EXPLORE NEW HORIZONS FOR TRADE AND ECONOMIC GROWTH WWW.EN.TREND.AZ  PUBLISHED:2025/05/06      "ЦАЦРАГ ИДЭВХТ БОДИСЫН НӨЛӨӨЛӨЛ ХЭМЖИХ ОЛОН УЛСЫН ЛАБОРАТОРИ БАЙГУУЛАХААР БОЛЛОО" WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2025/05/07     МОНГОЛБАНК НЭГ ТОНН ҮНЭТ МЕТАЛЛ ХУДАЛДАН АВЧЭЭ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2025/05/07     Ц.ТУВААН: 39 ОРД ДЭЭР ТУХАЙН ОРДЫГ СТРАТЕГИЙН ОРД МӨН ҮҮ, БИШ ҮҮ ГЭДГИЙГ ТОДОРХОЙЛОХОД ЦАГ ИХ ОРНО WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2025/05/07     ЭРЧИМ ХҮЧНИЙ НҮҮРСНИЙ ЭКСПОРТЫН ХАРЬЦААГ 70/30 БАЙЛГАХААР ТОГТЖЭЭ WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2025/05/07     О.АЛТАНГЭРЭЛ: МОНГОЛД БАЙГАА ДИПЛОМАТ ТӨЛӨӨЛӨГЧИЙН ГАЗАР, ОЛОН УЛСЫН БАЙГУУЛЛАГЫН ХАРУУЛ ХАМГААЛАЛТЫГ САЙЖРУУЛНА WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2025/05/07     Н.УЧРАЛ: УРАНЫ ХАЙГУУЛ, ОЛБОРЛОЛТЫГ ХЯНАХ ИРГЭДИЙН ХЯНАЛТЫН ЗӨВЛӨЛИЙГ БАЙГУУЛНА WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2025/05/07     С.ОДОНТУЯА: ЭНЭ ХАВАР АЙЛ БҮР ХАШААНДАА ТАВАН МОД ТАРИХ АЯН ЭХЛҮҮЛНЭ WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2025/05/07     ТАНИЛЦ: УЛААНБААТАРЫГ ХААГУУР, ЯАЖ 14 ХОТОД ХУВААВ. ЦААШИД ХЭРХЭХ ВЭ? WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2025/05/06     "ҮЙЛДВЭРЛЭЭД 10-ААС ДЭЭШ ЖИЛ БОЛСОН МАШИНД "У" СЕРИЙН ДУГААР ОЛГОХГҮЙ" WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2025/05/06     НИЙСЛЭЛИЙН ТӨВИЙН ЗУРГААН ДҮҮРЭГТ 1278 ТҮЦ НҮҮЛГЭВ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2025/05/06    

Валютын нөөц 1.6 тэрбум ам.доллароор нэмэгдэж 4.1 тэрбум ам.долларт хүрээд байна www.montsame.mn

Улаанбаатар, 2023 оны аравдугаар сарын 4 /МОНЦАМЭ/. Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар Гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэх чиглэлээр шийдвэр гарсныг ЭЗХ-ийн сайд Ч.Хүрэлбаатар танилцууллаа.
Тэрбээр, жилийн өмнө валютын нөөц 2.4 тэрбум ам.доллар болж, төгрөгийн ханш өдөрт 2-6 төгрөгөөр хэлбэлзэн унаж, улмаар 2022 оны аравдугаар сарын 5 буюу яг нэг жилийн өмнө Монгол Улсын валютын нөөцийг нэмэгдүүлэх талаар Засгийн газраас шийдвэр гаргаж байсныг хэллээ. Энэ чиглэлээр нэг жилийн дотор авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, үр дүнгийн талаар танилцуулья гэв. Нэгдүгээрт, Монгол Улсын валютын нөөц 4.1 тэрбум ам.долларт хүрч, 1.6 тэрбум ам.доллароор нэмэгдээд байна. Хоёр дахь үр дүн гэвэл энэ оны эхний 8 сарын байдлаар Монгол Улсын эдийн засгийн өсөлт 6.5 хувь болсон. Улмаар гуравдугаарт, төгрөгийн ханш харьцангуй тогтворжиж буйг мэдээллээ.
Төгрөгийн ханш унаж, хамгийн дээд талдаа Монголбанкны албан ёсны ханшийн мэдээллээр нэг ам.доллар 3525 төгрөгтэй тэнцээд байсан бол өнөөдрийн ханш нь 3457 төгрөг болоод байна гэв.
Дараагийн үр дүн гэвэл Монгол Улсын экспорт нэмэгдсэн. Энэ оны эхний 9 сарын байдлаар нүүрсний экспорт 47 сая тоннд хүрч, үүнийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 28 сая тонноор нэмэгдээд байна гэв.

Зэсийн баяжмалын экспорт 1 сая 154 мянган тоннд хүрч, өнгөрсөн онтой харьцуулахад 5 хувиар өсөөд байна.
Төмрийн хүдэр 4.2 сая тонныг экспортолж, өнгөрсөн онтой харьцуулахад 33 хувиар,
Газрын тосны экспорт 3 сая баррель болж, өнгөрсөн оныхоос 2 сая баррелиар тус тус өсжээ.
Энэ бүхэн нь валютын нөөцийг нэмэгдүүлэх чиглэлээр Засгийн газраас авч хэрэгжүүлсэн, жилийн дотор гарсан үр дүн юм гэдгийг тэрбээр онцоллоо. Ямар арга хэмжээ авч хэрэгжүүлсэн талаар тэрбээр тодотгон хэлэхдээ:

Ашигт малтмалыг худалдан борлуулж, тээвэрлэх гэрээг бүгдийг нь бүртгэлжүүлсэн,
Экспортыг гааль, татварын алба дээр автомат бүрдүүлэлтийн системээр дамжуулан хийж байна.
Ингэснээр Монгол Улсын авч буй татварын хэмжээ эрс нэмэгдэж, үүний үр дүнд энэ онд төсвийн тодотголыг 1.8 их наяд төгрөгөөр хийж, цалин, тэтгэврийг нэмэгдүүлэх арга хэмжээ авсан гэв.



Нийтэлсэн огноо2023-10-04