1 UPCOMING CHANGES TO MONGOLIAN DOUBLE TAX TREATIES EFFECTIVE FROM 2025 WWW.GOGO.MN PUBLISHED:2024/11/27      2 INDIA'S JSW STEEL, SAIL IN TALKS WITH MONGOLIA FOR COKING COAL SHIPMENTS, SOURCES SAY WWW.REUTERS.COM PUBLISHED:2024/11/27      3 TIGHTER FISCAL POLICY CAN HELP MONGOLIA CONTROL INFLATION WWW.IMF.ORG PUBLISHED:2024/11/27      4 CONCERNS OVER DETAINEES’ RIGHTS AND THE PROTECTION OF HUMAN RIGHTS DEFENDERS AND LGBTQ+ PERSONS WWW.OMCT.ORG  PUBLISHED:2024/11/27      5 CELEBRATING 100 YEARS OF MONGOLIA’S CONSTITUTION: AN OASIS OF DEMOCRACY AND A BRIDGE TO THE FUTURE WWW.EUREPORTER.CO  PUBLISHED:2024/11/27      6 CHINA’S SEABORNE COAL IMPORTS FALL SHARPLY AMID SHIFT TO RUSSIA, MONGOLIA SUPPLY WWW.MINING.COM PUBLISHED:2024/11/27      7 CHEMICAL POISONING CASES ROSE AMONG CHILDREN WWW.UBPOST.MN PUBLISHED:2024/11/27      8 GEOPOLITICS AND STRATEGY OF CHINA-MONGOLIA-RUSSIA ECONOMIC CORRIDOR (CMREC) WWW.SPECIALEURASIA.COM  PUBLISHED:2024/11/25      9 QATAR CHAMBER REVIEWS COOPERATION IN TOURISM WITH MONGOLIA WWW.QATARCHAMBER.COM PUBLISHED:2024/11/25      10 PARLIAMENT DEBATES PRESIDENT'S VETO OF 2025 BUDGET LAW WWW.UBPOST.MN PUBLISHED:2024/11/25      ХОНОГ ТУТАМ 300-350 ВАГОН НҮҮРС ТЭЭВЭРЛЭДЭГ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2024/11/27     НИСЛЭГИЙН ТИЙЗИЙН ҮНИЙГ 40 ХУВИАР БУУРУУЛНА WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2024/11/27     ХУДАЛДАА, АЖ ҮЙЛДВЭРИЙН ТАНХИМЫН ИХ ХУРЛААР ЕРӨНХИЙЛӨГЧИЙГ НӨХӨН СОНГОНО WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2024/11/27     ГБХНХЯ: ЗАЛУУ ГЭР БҮЛ ЗЭЭЛЭЭР ОРОН СУУЦ ХУДАЛДАН АВАХЫГ БОДЛОГЫН ТҮВШИНД ДЭМЖИНЭ WWW.BLOOMBERGTV.MN НИЙТЭЛСЭН:2024/11/27     УБТЗ-ЫН ТЭЭВРИЙН ХЭМЖЭЭ ДЭЭД АМЖИЛТ ТОГТООЖЭЭ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2024/11/27     ЭНЭТХЭГИЙН ГАНГИЙН ХОЁР ТОМ КОМПАНИ МОНГОЛООС КОКСЖИХ НҮҮРС АВАХААР ХЭЛЭЛЦЭЖ БАЙНА WWW.BLOOMBERGTV.MN НИЙТЭЛСЭН:2024/11/27     ОУВС: ТӨСВИЙН ХЯНАМГАЙ БОДЛОГО БАРИМТЛАХ НЬ ИНФЛЯЦЫГ ТОГТВОРЖУУЛАХАД ДЭМТЭЙ БАЙНА WWW.BLOOMBERGTV.MN НИЙТЭЛСЭН:2024/11/27     "ЧИНГИС ХААН" НИСЭХ БУУДАЛ 2024 ОНЫ 2 САЯ ЗОРЧИГЧОО ХҮЛЭЭН АВЛАА WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2024/11/25     ВЬЕТНАМ УЛСАД ХОНЬ, ЯМААНЫ МАХ ЭКСПОРТОЛЖ, САЙН ЧАНАРЫН ЦАГААН БУДАА ИМПОРТОЛНО WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2024/11/25     МАРГААШ ЗАХ ХУДАЛДААНЫ ТӨВҮҮД ХУВААРИЙН ДАГУУ АЖИЛЛАНА WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2024/11/25    

ГБХНХЯ: Залуу гэр бүл зээлээр орон сууц худалдан авахыг бодлогын түвшинд дэмжинэ www.bloombergtv.mn

Залуучуудын хөгжлийг дэмжих, залуу гэр бүлийг орон сууцжуулах бодлогыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэв
Орон сууцны урьдчилгаа төлбөр бүрдүүлэхэд зориулсан орон сууцны урьдчилгаа төлбөрийн хадгаламж бий болгох саналтай байгаагаа Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан Засгийн газрын ээлжит хуралдааны үеэр мэдэгдлээ.
Мөн орон сууцны зээлийн урьдчилгаа төлбөрийн 50 хувийг Зээлийн батлан даалтын сангаас санхүүжүүлж залуу гэр бүлийг орон сууцжуулахад анхаарна гэсэн байна.
Ипотекийн зээлийн хөтөлбөрийг 2013 оноос хэрэгжүүлснээс хойш нийлүүлэлтийг нэмэгдүүлэхгүйгээр, эрэлтийг огцом өдөөж зах зээл дэх байрны үнийг нэмэгдүүлсэн гэдгийг мөн онцоллоо. Ингэснээр ипотекийн зээл зорилтот бүлэгтээ чиглэхгүй, орлого өндөртэй, урьдчилгаа төлбөр төлөх чадвартай иргэдийг хамруулах болсон байна.
СЭЗИС, Монголын ипотекийн корпорацын хамтарсан "Орон сууцны санхүүжилтийн өнөөгийн байдал, боловсронгуй болгох арга зам" судалгаанд дурдсанаар ипотекийн зээлийн хүртээмж нэмэгдэх ёстой байтал эсрэгээрээ багасаж, иргэдэд ирэх үнэ, зардлын ачаалал улам нэмэгдсэн аж.
Судалгаанд онцолсноор 2013 онд хөтөлбөр анх эхлэхэд орон сууцны медиан үнэ 111.4 сая төгрөг байсан нь 2023 онд хоёр дахин өсөж, 222.3 сая төгрөг болоод байна. Харин энэ хугацаанд өрхийн дундаж орлого 2.2 дахин өсжээ.
Монголбанкны мэдээлснээр өнгөрсөн сард нийт 236.4 тэрбум төгрөгийн ипотекийн зээл шинээр олгосон байна.
Энэ нь өнгөрсөн оны мөн үеэс 0.3 хувиар өссөн үзүүлэлт боллоо. Нийт зээл олголтын 63.9 хувь нь Монголбанк өөрийн хөрөнгөөр олгосон зээл байна. Харин үлдсэн 36.1 хувийг орон сууцны ипотекийн санхүүжилтээр олгожээ.
Орон сууцны ипотекийн зээлээр олгосон шинэ зээлийн хэмжээ тайлант хугацаанд өнгөрсөн оны мөн үеэсээ 31.1 хувиар буурсан байна.


Нийтэлсэн огноо2024-11-27