1 UPCOMING CHANGES TO MONGOLIAN DOUBLE TAX TREATIES EFFECTIVE FROM 2025 WWW.GOGO.MN PUBLISHED:2024/11/27      2 INDIA'S JSW STEEL, SAIL IN TALKS WITH MONGOLIA FOR COKING COAL SHIPMENTS, SOURCES SAY WWW.REUTERS.COM PUBLISHED:2024/11/27      3 TIGHTER FISCAL POLICY CAN HELP MONGOLIA CONTROL INFLATION WWW.IMF.ORG PUBLISHED:2024/11/27      4 CONCERNS OVER DETAINEES’ RIGHTS AND THE PROTECTION OF HUMAN RIGHTS DEFENDERS AND LGBTQ+ PERSONS WWW.OMCT.ORG  PUBLISHED:2024/11/27      5 CELEBRATING 100 YEARS OF MONGOLIA’S CONSTITUTION: AN OASIS OF DEMOCRACY AND A BRIDGE TO THE FUTURE WWW.EUREPORTER.CO  PUBLISHED:2024/11/27      6 CHINA’S SEABORNE COAL IMPORTS FALL SHARPLY AMID SHIFT TO RUSSIA, MONGOLIA SUPPLY WWW.MINING.COM PUBLISHED:2024/11/27      7 CHEMICAL POISONING CASES ROSE AMONG CHILDREN WWW.UBPOST.MN PUBLISHED:2024/11/27      8 GEOPOLITICS AND STRATEGY OF CHINA-MONGOLIA-RUSSIA ECONOMIC CORRIDOR (CMREC) WWW.SPECIALEURASIA.COM  PUBLISHED:2024/11/25      9 QATAR CHAMBER REVIEWS COOPERATION IN TOURISM WITH MONGOLIA WWW.QATARCHAMBER.COM PUBLISHED:2024/11/25      10 PARLIAMENT DEBATES PRESIDENT'S VETO OF 2025 BUDGET LAW WWW.UBPOST.MN PUBLISHED:2024/11/25      ХОНОГ ТУТАМ 300-350 ВАГОН НҮҮРС ТЭЭВЭРЛЭДЭГ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2024/11/27     НИСЛЭГИЙН ТИЙЗИЙН ҮНИЙГ 40 ХУВИАР БУУРУУЛНА WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2024/11/27     ХУДАЛДАА, АЖ ҮЙЛДВЭРИЙН ТАНХИМЫН ИХ ХУРЛААР ЕРӨНХИЙЛӨГЧИЙГ НӨХӨН СОНГОНО WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2024/11/27     ГБХНХЯ: ЗАЛУУ ГЭР БҮЛ ЗЭЭЛЭЭР ОРОН СУУЦ ХУДАЛДАН АВАХЫГ БОДЛОГЫН ТҮВШИНД ДЭМЖИНЭ WWW.BLOOMBERGTV.MN НИЙТЭЛСЭН:2024/11/27     УБТЗ-ЫН ТЭЭВРИЙН ХЭМЖЭЭ ДЭЭД АМЖИЛТ ТОГТООЖЭЭ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2024/11/27     ЭНЭТХЭГИЙН ГАНГИЙН ХОЁР ТОМ КОМПАНИ МОНГОЛООС КОКСЖИХ НҮҮРС АВАХААР ХЭЛЭЛЦЭЖ БАЙНА WWW.BLOOMBERGTV.MN НИЙТЭЛСЭН:2024/11/27     ОУВС: ТӨСВИЙН ХЯНАМГАЙ БОДЛОГО БАРИМТЛАХ НЬ ИНФЛЯЦЫГ ТОГТВОРЖУУЛАХАД ДЭМТЭЙ БАЙНА WWW.BLOOMBERGTV.MN НИЙТЭЛСЭН:2024/11/27     "ЧИНГИС ХААН" НИСЭХ БУУДАЛ 2024 ОНЫ 2 САЯ ЗОРЧИГЧОО ХҮЛЭЭН АВЛАА WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2024/11/25     ВЬЕТНАМ УЛСАД ХОНЬ, ЯМААНЫ МАХ ЭКСПОРТОЛЖ, САЙН ЧАНАРЫН ЦАГААН БУДАА ИМПОРТОЛНО WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2024/11/25     МАРГААШ ЗАХ ХУДАЛДААНЫ ТӨВҮҮД ХУВААРИЙН ДАГУУ АЖИЛЛАНА WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2024/11/25    

Нислэгийн тийзийн үнийг 40 хувиар бууруулна www.eagle.mn

Жуулчдын урсгалыг нэмэгдүүлж, дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах зорилтын хүрээнд хэрэгжүүлэх арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоол гаргалаа. Тогтоолд дараах асуудлуудыг тусгажээ.
Нислэгийн тийзийн үнийг зуны улирлынхтай харьцуулан 40 хүртэл хувь хөнгөлөх асуудлыг судалж шийдвэрлэх, дотоодын нислэгийн тоо, давтамжийг жуулчдын амралтын өдрүүдийн аялалтай уялдуулж нэмэх, хуваарийг баталгаажуулах,
Ховд, Мөрөн, Чойбалсан, Даланзадгад, Дэглий цагаан, Чингис зэрэг нисэх буудлыг 3C, 4C, 4D ангиллаар ажиллуулж, Алтай Таванбогд, Буйр нуур орчмын бүсэд 4C ангиллын нисэх буудал байгуулах ажлыг эхлүүлэх,
БНСУ-аас жуулчлалаар ирэх иргэдэд үзүүлэх визийн чөлөөлөлтийн хугацааг сунгах, визгүй нэвтрэх улс орны тоог зохих журмын дагуу нэмэгдүүлэх,
Хил орчмын аялал жуулчлалын үйл ажиллагааг идэвхжүүлэх,
Цагааннуур, Боршоо, Арцсуурь, Ханх, Эрээнцав, Хавирга, Сүмбэр, Шивээхүрэн, Гашуунсухайт зэрэг боомтын үйл ажиллагааг олон улсын зэрэглэлийн түвшинд идэвхжүүлж, аяллын хөтөлбөрийг дэмжих зорилгоор ажиллах цагийг уртасгах, амралтын өдрүүдэд ажиллах боломжийг хөрш орнуудтай тохиролцон, холбогдох хэлэлцээрт тусгах асуудлыг судалж шийдвэрлэх,
Монгол Улсад хилийн боомтоор орж ирэх жуулчдад газар дээр нь богино хугацаанд виз олгох, бүлэг жуулчин нэвтрүүлэх тусгай гарц бий болгох,
Цагаан сар: Билгийн тооллын хаврын тэргүүн сарын баяр, “Хөх сувд”, “Мазаалай” цас, мөсний наадам, “Талын түмэн адуу”, “Нүүдэлчдийн өвөл” зэрэг арга хэмжээг олон улсынх болгон өндөр түвшинд зохиолн байгуулах,
Жуулчдад үйлчлэх ариун цэврийн байгууламжийг зохих байршилд стандартын дагуу байгуулах зэрэг аялал жуулчлалыг хөгжүүлэхэд тулгамдаж байгаа асуудлыг шийдвэрлэх чиглэлээр арга арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Засгийн газрын холбогдох гишүүд, албан тушаалтнуудад үүрэг болголоо.


Нийтэлсэн огноо2024-11-27