1 MONGOLIA'S LABOR PRODUCTIVITY IS 3.6 TIMES LOWER THAN THE GLOBAL AVERAGE WWW.GOGO.MN PUBLISHED:2024/12/18      2 SUCCESSFUL CONTINUATION OF PARTNERSHIP WITH MONGOLIA'S LARGEST BANK WWW.RESPONSABILITY.COM PUBLISHED:2024/12/18      3 AMBASSADOR OF MONGOLIA TO THE PEOPLE’S REPUBLIC OF CHINA ENKHBOLD NYAMAA PRESENTS LETTER OF CREDENCE WWW.MONTSAME.MN PUBLISHED:2024/12/18      4 MONGOLIA'S FOREIGN TRADE GROWS BY OVER 13 PCT IN FIRST 11 MONTHS WWW.XINHUANET.COM PUBLISHED:2024/12/17      5 COURTESY CALL ON PARLIAMENTARY VICE-MINISTER IKUINA BY MR. NYAMBAATAR, GOVERNOR OF THE CAPITAL CITY AND MAYOR OF ULAANBAATAR WWW.MOFA.GO.JP PUBLISHED:2024/12/17      6 TMK FAST-TRACKS MONGOLIA’S FIRST COAL SEAM GAS-TO-POWER GENERATION WWW.SMH.COM.AU PUBLISHED:2024/12/17      7 SAVINGS IN THE NATIONAL CURRENCY OF MONGOLIA INCREASED BY MNT 5.4 TRILLION WWW.MONTSAME.MN PUBLISHED:2024/12/17      8 MONGOLIAN AVIATION SECTOR MARKS AN UNPRECEDENTED ACCOMPLISHMENT IN ITS HISTORY WWW.MONTSAME.MN PUBLISHED:2024/12/17      9 GLOBAL SCRAMBLE FOR CRITICAL MINERALS FUELLING PROTECTIONISM WWW.MINING.COM PUBLISHED:2024/12/17      10 24 MILLION TONS OF MINING PRODUCTS TRADED SINCE THE BEGINNING OF THE YEAR WWW.GOGO.MN PUBLISHED:2024/12/17      БӨӨРӨЛЖҮҮТЭЭС ЭРЧИМ ХҮЧ НИЙЛҮҮЛЖ ЭХЛЭЭГҮЙ БАЙНА WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2024/12/18     НЭГДСЭН ТӨСВИЙН ТЭНЦЭЛ ₮1.4 ИХ НАЯДЫН АШИГТАЙ ГАРСАН Ч ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 29.5 ХУВИАР БУУРЧЭЭ WWW.BLOOMBERGTV.MN НИЙТЭЛСЭН:2024/12/18     ХОГ ХАЯГДАЛ ДАХИН БОЛОВСРУУЛАХ ЧИГЛЭЛЭЭР НОГООН БОНД ГАРГАЖЭЭ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2024/12/18     ЭКСПОРТ 5.7 ХУВИАР, ИМПОРТ 26.2 ХУВИАР ӨСЖЭЭ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2024/12/17     ҮСХ: ХЭРЭГЛЭЭНИЙ БАРАА, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ҮНЭ 8.1 ХУВИАР ӨССӨН WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2024/12/17     ШИНЭЭР ӨРГӨН БАРИХААР БОЛОВСРУУЛЖ БУЙ ГАДААДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ХУУЛИЙН ГОЛ ӨӨРЧЛӨЛТ, ОНЦЛОХ ЗААЛТУУД ЮУ БАЙХ ВЭ? WWW.BLOOMBERGTV.MN НИЙТЭЛСЭН:2024/12/17     АЖ ҮЙЛДВЭРИЙН САЛБАРЫН ҮЙЛДВЭРЛЭЛ I-XI САРД ₮29.4 ИХ НАЯД БОЛЖ, 6.6 ХУВИАР ӨСӨВ WWW.BLOOMBERGTV.MN НИЙТЭЛСЭН:2024/12/17     "2050 ОН ГЭХЭД МОНГОЛЫН МӨНХ ЦАСТАЙ УУЛСЫН ЦАС ХАЙЛЖ ДУУСНА ГЭХ ХАРАМСАЛТАЙ ТООЦООЛОЛ БИЙ" WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2024/12/17     ТАВАНТОЛГОЙ ТҮЛШ КОМПАНИ: ХЭРЭГЛЭГЧИД ХҮРЧ БАЙГАА ШАХМАЛ ТҮЛШНИЙ ЧИЙГЛЭГ 2.5 ХУВЬТАЙ БАЙГАА WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2024/12/17     МОНГОЛ УЛСЫН ХӨДӨЛМӨРИЙН БҮТЭЭМЖ ДЭЛХИЙН ДУНДЖААС 3.6 ДАХИН БАГА БАЙНА WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2024/12/17    

Монгол Улсын хөдөлмөрийн бүтээмж дэлхийн дунджаас 3.6 дахин бага байна www.montsame.mn

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Азийн бүтээмжийн байгууллага, Монголын бүтээмжийн холбоо хамтран “Бүтээмжийн хувьсал” чуулганыг өнөөдөр зохион байгууллаа.
Тус чуулган үндэсний бүтээмжийн үзэл баримтлалыг тодорхойлж, үндэсний хэмжээнд бүтээмжийн хөдөлгөөнийг эрчимжүүлэх зорилготой.
Азийн бүтээмжийн байгууллагын гишүүн орнуудын хөтөлбөрийн газрын дарга Арсёони Буено хэлэхдээ, “Монгол Улс боловсролын чанарыг дээшлүүлэхэд анхаарах хэрэгтэй. Их дээд сургууль төгсөгчид ажлын байран дээр шууд ажиллах ур чадвартай байх хэрэгтэй. Энэ бол хөдөлмөрийн зах зээлтэй холбоотой. Мөн Монгол Улс хөдөлмөрийн зах зээлийн мэдээллийн системийг бий болгох хэрэгтэй. Энэ бол хөдөлмөрийн зах зээлийн эрэлт нийлүүлэлтийг зохицуулахад чухал ач холбогдолтой” гэв.
Өнөөдрийн байдлаар Монгол Улсын хөдөлмөрийн дундаж бүтээмж дэлхийн дунджаас 3.6 дахин, БНСУ-аас 5.4 дахин бага байна.
Хөдөлмөрийн бүтээмж, цалин хөлс шууд хамааралтай. Манай улсад уул уурхай, мэдээлэл технологийн салбар хамгийн их бүтээмжтэй, цалин өндөр байна. Тиймээс бүтээмжийн хувьсгалыг өрнүүлж,төр, хувийн хэвшлийн бүх түвшинд бүтээмжийг нэмэгдүүлэх бодлого, зохицуулалт, арга хэмжээг төлөвлөж хэрэгжүүлнэ гэж ГБХНХ-ын сайд Л.Энх-Амгалан тодотгов.
ГБХНХЯ-наас оюуны хөдөлмөрийг дэмжиж, цахим болон зайнаас ажиллах ажлын байрыг нэмэгдүүлж, Монгол хүний хөдөлмөрийн бүтээмж, цалин хөлсийг жил бүр нэмэгдүүлэхээр төлөвлөжээ. Мөн хөдөлмөрийн аюулгүй байдлыг бүх түвшинд баримталсан зохистой ажлын байрыг бий болгож, бүтээмжийн экосистемийг бий болгох аж.


Нийтэлсэн огноо2024-12-17