1 MONGOLIA'S LABOR PRODUCTIVITY IS 3.6 TIMES LOWER THAN THE GLOBAL AVERAGE WWW.GOGO.MN PUBLISHED:2024/12/18      2 SUCCESSFUL CONTINUATION OF PARTNERSHIP WITH MONGOLIA'S LARGEST BANK WWW.RESPONSABILITY.COM PUBLISHED:2024/12/18      3 AMBASSADOR OF MONGOLIA TO THE PEOPLE’S REPUBLIC OF CHINA ENKHBOLD NYAMAA PRESENTS LETTER OF CREDENCE WWW.MONTSAME.MN PUBLISHED:2024/12/18      4 MONGOLIA'S FOREIGN TRADE GROWS BY OVER 13 PCT IN FIRST 11 MONTHS WWW.XINHUANET.COM PUBLISHED:2024/12/17      5 COURTESY CALL ON PARLIAMENTARY VICE-MINISTER IKUINA BY MR. NYAMBAATAR, GOVERNOR OF THE CAPITAL CITY AND MAYOR OF ULAANBAATAR WWW.MOFA.GO.JP PUBLISHED:2024/12/17      6 TMK FAST-TRACKS MONGOLIA’S FIRST COAL SEAM GAS-TO-POWER GENERATION WWW.SMH.COM.AU PUBLISHED:2024/12/17      7 SAVINGS IN THE NATIONAL CURRENCY OF MONGOLIA INCREASED BY MNT 5.4 TRILLION WWW.MONTSAME.MN PUBLISHED:2024/12/17      8 MONGOLIAN AVIATION SECTOR MARKS AN UNPRECEDENTED ACCOMPLISHMENT IN ITS HISTORY WWW.MONTSAME.MN PUBLISHED:2024/12/17      9 GLOBAL SCRAMBLE FOR CRITICAL MINERALS FUELLING PROTECTIONISM WWW.MINING.COM PUBLISHED:2024/12/17      10 24 MILLION TONS OF MINING PRODUCTS TRADED SINCE THE BEGINNING OF THE YEAR WWW.GOGO.MN PUBLISHED:2024/12/17      БӨӨРӨЛЖҮҮТЭЭС ЭРЧИМ ХҮЧ НИЙЛҮҮЛЖ ЭХЛЭЭГҮЙ БАЙНА WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2024/12/18     НЭГДСЭН ТӨСВИЙН ТЭНЦЭЛ ₮1.4 ИХ НАЯДЫН АШИГТАЙ ГАРСАН Ч ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 29.5 ХУВИАР БУУРЧЭЭ WWW.BLOOMBERGTV.MN НИЙТЭЛСЭН:2024/12/18     ХОГ ХАЯГДАЛ ДАХИН БОЛОВСРУУЛАХ ЧИГЛЭЛЭЭР НОГООН БОНД ГАРГАЖЭЭ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2024/12/18     ЭКСПОРТ 5.7 ХУВИАР, ИМПОРТ 26.2 ХУВИАР ӨСЖЭЭ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2024/12/17     ҮСХ: ХЭРЭГЛЭЭНИЙ БАРАА, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ҮНЭ 8.1 ХУВИАР ӨССӨН WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2024/12/17     ШИНЭЭР ӨРГӨН БАРИХААР БОЛОВСРУУЛЖ БУЙ ГАДААДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ХУУЛИЙН ГОЛ ӨӨРЧЛӨЛТ, ОНЦЛОХ ЗААЛТУУД ЮУ БАЙХ ВЭ? WWW.BLOOMBERGTV.MN НИЙТЭЛСЭН:2024/12/17     АЖ ҮЙЛДВЭРИЙН САЛБАРЫН ҮЙЛДВЭРЛЭЛ I-XI САРД ₮29.4 ИХ НАЯД БОЛЖ, 6.6 ХУВИАР ӨСӨВ WWW.BLOOMBERGTV.MN НИЙТЭЛСЭН:2024/12/17     "2050 ОН ГЭХЭД МОНГОЛЫН МӨНХ ЦАСТАЙ УУЛСЫН ЦАС ХАЙЛЖ ДУУСНА ГЭХ ХАРАМСАЛТАЙ ТООЦООЛОЛ БИЙ" WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2024/12/17     ТАВАНТОЛГОЙ ТҮЛШ КОМПАНИ: ХЭРЭГЛЭГЧИД ХҮРЧ БАЙГАА ШАХМАЛ ТҮЛШНИЙ ЧИЙГЛЭГ 2.5 ХУВЬТАЙ БАЙГАА WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2024/12/17     МОНГОЛ УЛСЫН ХӨДӨЛМӨРИЙН БҮТЭЭМЖ ДЭЛХИЙН ДУНДЖААС 3.6 ДАХИН БАГА БАЙНА WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2024/12/17    

Шинээр өргөн барихаар боловсруулж буй Гадаадын хөрөнгө оруулалтын хуулийн гол өөрчлөлт, онцлох заалтууд юу байх вэ? www.bloombergtv.mn

Дэлхийн банкны мэдээлснээр Монголд гурван хөрөнгө оруулагч тутмын нэг нь гэрээ зөрчигдсөнөөс болж хөрөнгө оруулалтын шийдвэрээсээ буцдаг байна
Сүүлийн 11 жилийн хугацаанд 15 удаа нэмэлт, өөрчлөлт орж, өмнөх Парламент сонгуулиас урьтаж шинэчлэн найруулах гээд бараагүй Хөрөнгө оруулалтын тухай хууль энэ удаа “Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хууль” нэрээр эргэн ирэхээр болов.
Юу нэмэгдэж, юу хасагдав?
Энэ оны эхээр УИХ дээр бүтэлгүйтсэн Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах, маргаан гомдол шийдвэрлэх асуудлыг гол зарчим болгож тусгаад байсан юм. Өдгөө УИХ-д өргөн барихаар бэлтгэж буй Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийн төсөлд дээрх ерөнхий зохицуулалтуудыг хадгалснаас гадна дэмжлэг, урамшууллын бодлогууд тусгаж өгчээ. Голлох заалтуудаас дурдвал:
Эн тэргүүнд хуулийн нэрийг “Гадаадын” гэж тодотгосноор хуулийн үзэл баримтлал тодорхой болж, зөвхөн гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжих, хөрөнгө оруулагчдын эрх, ашгийг хамгаалах үндсэн зорилтыг нь онцолж өгсөн байна.
Гадаадын хөрөнгө оруулалт, гадаад худалдааны Үндэсний зөвлөл байгуулах бөгөөд уг зөвлөл нь хөрөнгө оруулалтын хувь хэмжээ, босго, Тогтворжуулалтын гэрчилгээ, Хөрөнгө оруулалтын гэрээ, маргаантай холбоотой асуудлуудыг хариуцах юм байна.
Монгол Улсад хөрөнгө оруулалт хийх үнийн дүнгийн босго заагаагүй. Эдийн засгийн салбар бүрд хөрөнгө оруулалтын хэмжээ харилцан адилгүй учраас нэгдсэн нэг босго байх нь зохимжгүй гэж хуулийн төсөл боловсруулагчид үзсэн байна. Өмнөх шинэчилсэн найруулгын төсөлд гадаадын хөрөнгө оруулагчдад тавьдаг 100 мянган ам.долларын босгыг халах заалт орж байсан юм.
Мөн багагүй маргаан үүсгэж, улмаар хуулийн төслийг унагах шалтгаан болж байсан газар ашиглах эрх олгохтой холбоотой заалтыг энэ удаагийн төсөлд тусгалгүйгээр салбарын хуулиудаар зохицуулахаар болсон.
ААНОАТ, АМНАТ зэрэг Татварын хувь хэмжээг тогтворжуулах урамшуулал оруулжээ. Энэ хүрээнд нөхцөл, шалгуур хангасан хөрөнгө оруулагчдад 30 хүртэлх жилийн хугацаатай Тогтворжуулах гэрчилгээ олгох бөгөөд хугацааг Засгийн газар тогтоож байхаар тусгасан байна. Харин татварын бусад хөнгөлөлт, урамшуулал зэргийг Татварын тухай хуулиар зохицуулдаг байхаар үлдээжээ.
Татварын бус урамшууллын хувьд урт хугацааны виз, Монгол Улсад олон удаа орж гарах, гадаад ажилтныг ажлын байрны төлбөрөөс хөнгөлөх, чөлөөлөх зэрэг үндэслэл багтаж байна.
Урагшлах, гацахаа шийднэ
Дэлхийн банкны мэдээлснээр Монголд гурван хөрөнгө оруулагч тутмын нэг нь гэрээ зөрчигдсөнөөс болж хөрөнгө оруулалтын шийдвэрээсээ буцдаг. Хууль зүй, дотоод хэргийн яамны судалснаар хөрөнгө оруулагч маргаан гомдлоо шийдвэрлүүлэхэд дунджаар 6.2 жилийн хугацаа зарцуулдаг бол Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах зөвлөлөөс мэдээлснээр Монголд хийсэн хөрөнгө оруулалттай холбоотой гомдлын 75 хувь нь шийдвэрлэгдээгүй гээд хөрөнгө оруулалтын орчинд дүн тавих үзүүлэлтүүд хөвөрнө.
Энэ бүх асуудлын учиг зангилаа нь Монголд үйл ажиллагаа явуулдаг томоохон компаниудын байнга хэлдэг хууль эрх зүйн орчин, бодлогын тодорхойгүй, тогтворгүй байдлаар тайлбарлагдах юм.
Зарим тоо баримтаас дурдвал 1990 оноос 2024 оны III улирал хүртэлх хугацаанд Монгол Улс нийт 47 тэрбум ам.долларын гадаадын шууд хөрөнгө оруулалт татсанаас 70 гаруй хувь нь уул уурхайн салбар руу чиглэжээ. Түүнчлэн 2024 оны эхний есөн сарын байдлаар гадаадын шууд хөрөнгө оруулалтын нийт урсгал дотоодын нийт бүтээгдэхүүний 8.1 хувьд хүрч, өмнөх оны мөн үеийн 6.8 хувь байсантай харьцуулахад нэмэгджээ.


Нийтэлсэн огноо2024-12-17