Ураны төслөөс Монголын тал $5.2 тэрбумын ашиг хүртэнэ www.bloombergtv.mn
ТБХ: ТЭЗҮ-д ураны үнийг үнийг нэг фунтийг 80 ам.доллароор тооцоолсон
“Orano Mining”-тай ураны төслийн хөрөнгө оруулалтын гэрээ байгуулахдаа Төрийн эзэмшлийн 34 хувийн хувьцааг давуу эрхийн 10 хувийн хувьцаа болон АМНАТ-өөр орлуулахаар холбогдох тогтоолын төслийг байнгын хороодоор хэлэлцүүлж байна.
34 хувийн хувьцаа эзэмшсэнээр Монголын тал тухайн хувьцаанд ногдох хөрөнгө оруулалтыг хийх үүрэгтэй. Харин давуу эрхийн 10 хувийн хувьцаагаар орлуулснаар санхүүгийн хариуцлага хүлээхгүй, ногдол ашгийг тэргүүн ээлжид авна. Мөн АМНАТ-ийг суурь, тусгай, өсөн нэмэгдэх нөхцөлөөр тооцсоноор Монголын тал 15-19 хувийн ашиг хүртэхийг ЗГХЭГ-ын дарга мэдээлсэн юм.
ТЭЗҮ-д ураны үнийг нэг фунтийг 80 ам.доллароор тооцоолсон байна. Ингэснээр нийт борлуулалтын орлого 14 тэрбум ам.доллар болох тооцоолол гарснаас Монголын тал 5.2 тэрбум ам.долларыг татвар болон бусад төлбөрөөр авахаар байгааг мэдээллээ.
Үүний зэрэгцээ Үндэсний баялгийн сангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцсэн. Энэхүү хуульд Цацраг идэвхт ашигт малтмалын нөөц ашигласны тусгай төлбөр, төрийн эзэмшлийн хувь хэмжээг өөр нөхцөлөөр орлуулсан зэргээс бий болсон татварын бус орлогыг хуримтлалын санд төвлөрүүлэх тухай тусгажээ.
Нийтэлсэн огноо2025-01-08