1 PERFORMANCE MONITORING UNIT UNDER THE PRIME MINISTER TO ACCELERATE EFFORTS IN REDUCING AIR POLLUTION AND TRAFFIC CONGESTION WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/01/08      2 GOVERNANCE OF STATE-OWNED ENTERPRISES TO BE IMPROVED WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/01/08      3 NUMBER OF MONGOLIAN LIVESTOCK REACHES 57.6 MILLION AT THE END OF 2024 WWW.AKIPRESS.COM PUBLISHED:2025/01/08      4 MONGOLIA'S CENTRAL BANK ACQUIRES 16.5 TONS OF GOLD IN 2024 WWW.XINHUANET.COM PUBLISHED:2025/01/08      5 MONGOLIAN HORSES ARE CONTRACTING H5N1 UNDER THE RADAR, SAYS NEW STUDY WWW.TELEGRAPH.CO.UK  PUBLISHED:2025/01/08      6 PERIODS OF AIR POLLUTION LIKELY TO CONTINUE IN ULAANBAATAR THROUGH MARCH WWW.CRISIS24.GARDA.COM PUBLISHED:2025/01/08      7 COLORADO START-UP RAISES $5.1M TO ADVANCE CRITICAL MINERAL SEPARATION WITH BIOCHEMISTRY WWW.MINING.COM PUBLISHED:2025/01/08      8 MONGOLIA STARTS USING TRADITIONAL MONGOL SCRIPT IN PUBLIC OFFICE WWW.AKIPRESS.COM PUBLISHED:2025/01/07      9 KEY POLITICAL RISKS FACING CENTRAL ASIA & MONGOLIA IN 2025 WWW.ARETERAPA.COM  PUBLISHED:2025/01/07      10 COAL EXPORTS SURPASS 80 MILLION TONS FOR THE FIRST TIME WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/01/07      МХБ: 2024 ОНД 47 ХУВЬЦААТ КОМПАНИ НИЙТ ₮1 ИХ НАЯДЫН НОГДОЛ АШИГ ХУВААРИЛСАН WWW.BLOOMBERGTV.MN НИЙТЭЛСЭН:2025/01/08     НҮҮРСНИЙ ХЭРЭГТ УЛС ТӨРД НӨЛӨӨ БҮХИЙ 13 ХҮНИЙГ ЯЛЛАГДАГЧААР ТАТАН ШАЛГАЖЭЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2025/01/08     УУЛ УУРХАЙН ТӨК-УУДЫГ “ЭРДЭНЭС МОНГОЛ”-Д, УУЛ УУРХАЙН БУСУУДЫГ “ЭРЧЭС МОНГОЛ”-Д НЭГТГЭНЭ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2025/01/08     ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН ТОРГУУЛИА 15 ХОНОГИЙН ДОТОР ТӨЛБӨЛ 50 ХУВИАР ХӨНГӨЛҮҮЛНЭ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2025/01/08     МОНГОЛ УЛС ДЭЛХИЙН 46 УЛСЫН 155 ЦЭГ РҮҮ ШУУД НИСЛЭГ ҮЙЛДЭХ БОЛОМЖ БҮРДЭЭД БАЙНА WWW.BLOOMBERGTV.MN НИЙТЭЛСЭН:2025/01/08     УРАНЫ ТӨСЛӨӨС МОНГОЛЫН ТАЛ $5.2 ТЭРБУМЫН АШИГ ХҮРТЭНЭ WWW.BLOOMBERGTV.MN НИЙТЭЛСЭН:2025/01/08     Х.НЯМБААТАР: ШАХМАЛ ТҮЛШНИЙ ТҮҮХИЙ ЭДИЙГ ТАВАНТОЛГОЙН БАЯЖУУЛСАН НҮҮРСЭЭР СОЛИНО WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2025/01/08     ДӨРӨВДҮГЭЭР САРААС САЙН ДУРЫН ДААТГУУЛАГЧ 106920 ТӨГРӨГ ТӨЛНӨ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2025/01/07     "АЛДАГДАЛТАЙ АЖИЛЛАСАН ТӨРИЙН ӨМЧИТ КОМПАНИУДЫГ ТАТАН БУУЛГАНА" WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2025/01/07     МОНГОЛ УЛСЫГ TRIP.COM ЦАХИМ ХУУДСААР СУРТАЛЧИЛЖ ЭХЭЛЛЭЭ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2025/01/07    

Уул уурхайн ТӨК-уудыг “Эрдэнэс Монгол”-д, уул уурхайн бусуудыг “Эрчэс Монгол”-д нэгтгэнэ www.montsame.mn

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг өнөөдөр танилцууллаа.
Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар Төрийн өмчит болон орон нутгийн өмчит компанийн бүтээмж, ил тод байдал, засаглалыг сайжруулах хуулийн төслийг хэлэлцээд УИХ-д өргөн барихаар шийдвэрлэсэн байна.
ЗГХЭГ-ын дарга Н.Учрал ярихдаа “Төрийн өмчит 122 компанийн мэдээллийг таван компани л нэгтгэдэг. Нийт 51 компани нийлээд 380 тэрбум төгрөгийн орлого бүрдүүлдэг. Үлдсэн 41 компани -150 тэрбум төгрөгийн алдагдалтай ажиллаж байна. Тиймээс эдгээр компанийн статусыг тодорхой болгоно. Төрийн өмчит компани Баялгийн сан, төсөвт орлого төвлөрүүлэх үүрэгтэй. Хөрөнгийн менежмент хийдэг, засаглалыг сайжруулдаг компанитай нэгтгэнэ. Засгийн газрын дэргэд уул уурхайн компаниудын нэгдэл буюу “Эрдэнэс Монгол”, уул уурхайн бус компаниудын нэгдэл буюу “Эрчэс Монгол” гэж байгуулна. Харин яамдууд дээр байдаг улсын төсөвт үйлдвэрийн газар нэртэй, улс төрийн аж ахуйн тооцоот, төсвөөс санхүүждэг байгууллагуудыг шинээр зохион байгуулж, нийтийн үйлчилгээний байгууллага гэдэг статус руу шилжүүлнэ. Хувийн хэвшлийн хийж болох ажлыг шилжүүлнэ. Эсвэл салбарын сайд өөрийн багцаас цалинжуулаад ажиллах юм уу, татан буулгана гэсэн үг. Ингэснээр төрийн өмчит компани гэх статус дотор ашиггүй, алдагдал хүлээдэг компани байх боломжгүй болно. Энэ хүрээнд Төрийн өмчит компанийн бүтээмж, засаглалын ил тод байдлыг сайжруулах тухай хуулийг өргөн мэдүүлж байна.
Өнгөрсөн 2023 оны байдлаар 122 компани Төрийн өмчийн хороонд тайлангаа ирүүлсэн. Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар гэдэг Засгийн газрын тохируулагч агентлаг энэ хуулиар цаашдаа улсын хэмжээний төрийн болон орон нутгийн өмчийг бүртгэдэг, хянадаг, Зөрчлийн хуулийн дагуу хариуцлага ногдуулдаг статустай ажилладаг болно. Харин төрийн өмчийн компанийн засаглалд шууд оролцдог байдлыг зогсооно. Уул уурхайн бус компаниуд Төрийн өмчийн корпорацтай нийлээд эхлэхээр эрчим хүч, банк санхүү, зам тээвэр, бусад салбар гэсэн дөрвөн салбартай байна. эрчим хүчний 34 компанийг долоо болгож нэгтгэн, төсөв хэмнэнэ. Ингэснээр төрийн өмчийн 122 компани 56 болно” хэмээлээ.


Нийтэлсэн огноо2025-01-08