1 REQUEST FOR THE DELIBERATION OF THE INVESTMENT AGREEMENT WITH “ORANO MINING SAS” SUBMITTED TO THE PARLIAMENT WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/01/10      2 DRAFT RESOLUTION ON ADOPTING THE GENERAL DEVELOPMENT PLAN FOR ULAANBAATAR UNTIL 2040 SUBMITTED TO THE PARLIAMENT WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/01/10      3 GOVT TO SIGN PACT WITH MONGOLIA SOON IN AREA OF GEOLOGY AND EXPLORATION WWW.BUSINESS-STANDARD.COM PUBLISHED:2025/01/10      4 INDIA TO SIGN MINING PACT WITH MONGOLIA SOON, GOVT SOURCE SAYS WWW.REUTERS.COM PUBLISHED:2025/01/10      5 CHINESE STATE-SPONSORED REDDELTA TARGETED TAIWAN, MONGOLIA, AND SOUTHEAST ASIA WITH ADAPTED PLUGX INFECTION CHAIN WWW.RECORDEDFUTURE.COM PUBLISHED:2025/01/10      6 MONGOLIA STEPS UP ITS TIR TRANSIT GAME WWW.IRU.ORG PUBLISHED:2025/01/10      7 UNITED STATES DONATES 2000 MEDICAL DEVICES TO MONGOLIA TO HELP COMBAT FLU-LIKE ILLNESS WWW.GOGO.MN PUBLISHED:2025/01/10      8 PERFORMANCE MONITORING UNIT UNDER THE PRIME MINISTER TO ACCELERATE EFFORTS IN REDUCING AIR POLLUTION AND TRAFFIC CONGESTION WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/01/08      9 GOVERNANCE OF STATE-OWNED ENTERPRISES TO BE IMPROVED WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/01/08      10 NUMBER OF MONGOLIAN LIVESTOCK REACHES 57.6 MILLION AT THE END OF 2024 WWW.AKIPRESS.COM PUBLISHED:2025/01/08      “XANADU MINES” КОМПАНИ A$0.055-ЫН ҮНЭТЭЙ, 26.5 САЯ ХУВЬЦААГАА “JINPING MINING”-Д ЗАРЛАА WWW.BLOOMBERGTV.MN НИЙТЭЛСЭН:2025/01/10     ЭКСПОРТЫН 90 ХУВИЙГ ЭЗЭЛДЭГ УУЛ УУРХАЙН САЛБАРЫГ ДОТООДЫН ҮЙЛДВЭРЛЭГЧИД ӨСӨЛТИЙН ХӨШҮҮРГЭЭ БОЛГОХ ПОТЕНЦИАЛ БАЙНА WWW.BLOOMBERGTV.MN НИЙТЭЛСЭН:2025/01/10     Н.УЧРАЛ: УРАНЫ ТӨСЛИЙН АЖИЛЧДЫН ДУНДАЖ ЦАЛИНГ ₮7-12 САЯ БАЙХААР ХЭЛЭЛЦСЭН WWW.BLOOMBERGTV.MN НИЙТЭЛСЭН:2025/01/10     ИМПОРТ ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 25.5 ХУВИАР ӨСЖЭЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2025/01/10     “ОРАНО МАЙНИНГ САС” ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ГЭРЭЭГ ЗӨВШИЛЦӨХ САНАЛЫГ УИХ-Д ХҮРГҮҮЛЛЭЭ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2025/01/10     ЭНЭ ОНД 35 ХҮРТЭЛХ НАСНЫ ИРГЭДИЙГ ИПОТЕКИЙН ЗЭЭЛД ШУУРХАЙ ХАМРУУЛНА WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2025/01/10     УЛААНБААТАР 2040: 14 ХОТЫГ ТӨЛӨВЛӨН ХӨГЖҮҮЛЖ, ДЭД ТӨВ БАЙГУУЛНА WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2025/01/10     МХБ: 2024 ОНД 47 ХУВЬЦААТ КОМПАНИ НИЙТ ₮1 ИХ НАЯДЫН НОГДОЛ АШИГ ХУВААРИЛСАН WWW.BLOOMBERGTV.MN НИЙТЭЛСЭН:2025/01/08     НҮҮРСНИЙ ХЭРЭГТ УЛС ТӨРД НӨЛӨӨ БҮХИЙ 13 ХҮНИЙГ ЯЛЛАГДАГЧААР ТАТАН ШАЛГАЖЭЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2025/01/08     УУЛ УУРХАЙН ТӨК-УУДЫГ “ЭРДЭНЭС МОНГОЛ”-Д, УУЛ УУРХАЙН БУСУУДЫГ “ЭРЧЭС МОНГОЛ”-Д НЭГТГЭНЭ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2025/01/08    

“Орано Майнинг САС” хөрөнгө оруулалтын гэрээг зөвшилцөх саналыг УИХ-д хүргүүллээ www.montsame.mn

Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгаланд өчигдөр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Газрын тос боловсруулах үйлдвэрийн EPC-04 багц ажлын нэмэлт санхүүжилт, “Орано Майнинг САС” компанитай байгуулах Хөрөнгө оруулалтын гэрээний төсөл зэргийг зөвшилцөх саналыг хүргүүлжээ.
Сүүлийн жилүүдэд үүссэн эдийн засгийн хямрал, бараа материал, техник тоног төхөөрөмжийн үнийн өсөлт, технологийн лиценз эзэмшигчдийн зүгээс тавьсан нэмэлт шаардлагуудтай холбоотойгоор “Газрын тос боловсруулах үйлдвэр барих” төслийн EPC-04 багц ажил буюу үндсэн үйлдвэрийн барилга байгууламж, газрын тос боловсруулах ажлын үнийн дүн 2018 онд боловсруулсан ТЭЗҮ-ээр тооцоолсон зардлаас 30 орчим хувиар өссөн. Үүнтэй холбоотойгоор төслийн нэмэлт санхүүжилтийг Энэтхэгийн “Эксим” банкны зээлийн эх үүсвэрээр санхүүжүүлэх хүсэлтийг Сангийн яамнаас хүргүүлснээр нэмэлт санхүүжилтийг зөвшөөрсөн байна.Тиймээс нэмэлт санхүүжилтийн зээлийн хэлэлцээрийг зөвшилцөх саналыг УИХ-д хүргүүлж буйг Ерөнхий Л.Оюун-Эрдэнэ тодотголоо.
“Бадрах энержи” компанийн хөрөнгө оруулагч “Орано Майнинг САС”-тай байгуулах гэрээний төслийг УИХ-аас зөвшилцөж, улмаар соёрхон баталснаар гуравдагч орны хоёр дахь томоохон хөрөнгө оруулалтын гэрээ болох аж. Гадаадын шууд хөрөнгө оруулалт нэмэгдэж, улс, орон нутгийн төсөвт жилд 520 тэрбум төгрөг, төслийн нийт хугацаанд 17.1 их наяд төгрөг, Үндэсний баялгийн санд жилд 61.5 тэрбум төгрөг, төслийн нийт хугацаанд хоёр их наяд төгрөгийг төвлөрүүлж, шинэ технологи нутагшиж, 1600 ажлын байр бий болно гэж тооцоолсон байна.
 
 


Нийтэлсэн огноо2025-01-10