Х.Нямбаатар: 2025 онд 5620 айлыг орон сууцанд шилжүүлнэ www.news.mn
УИХ-аас агаарын бохирдлоор хяналтын сонсгол зохион байгуулахаар болсонтой холбогдуулж, УИХ-ын Хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооноос өнөөдөр “Зуух түлшний технологи” сэдвээр хэлэлцүүлэг зарласан нь эхлээд байна.
Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар агаарын бохирдол үүсгэж байгаа хүчин зүйл, мөн агаарын бохирдлыг бууруулах чилэлээр энэ онд хийх ажлаа танилцууллаа.
Улаанбаатар хотын агаарын бохирдлын 56 орчим хувийг гэр хорооллын 198.840 айлын яндангаас гарах утаа, 28.9 хувь буюу 804.656 тээврийн хэрэгслээс ялгарах утаа, 15.5 хувь нь бусад эх үүсвэрээс гарч буй бохирдол эзэлж байгаа аж. Энэхүү судалгааг ЖАЙКА олон улсын байгууллагаас хийжээ.
Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр 2011 оноос хойш 340 тэрбум төгрөг зарцуулсан.
Үүнээс гадна “Тавантолгой түлш” компанийн түлшний үйлдвэрт 1 их наяд 450 гаруй тэрбум төгрөгийг татаас хэлбэрээр олгосон.
Үүний 1.3 их наядыг нь “Эрдэнэс Тавантолгой” ХК-иас татаас байдлаар олгосон бол нийслэлийн төсвөөс 146,2 тэрбум төгрөгийг олгосон. Нийслэлээс олгосон татаасыг сайжруулсан түлшийг дүүргүүдэд нөөцлөх агуулахын түрээс болон гэрээт ажилчдын цалинд зарцуулжээ.
Ойролцоогоор жилд 50 орчим тэрбум төгрөг зарцуулж ирсэн.
2025 онд 5620 айлыг орон сууц руу шилжүүлжүүлнэ. 15 мянган айлыг байгалийн хийн түлшний системд холбоно. 5700 айлыг газад шилжүүлнэ.
Гуравдугаар сарын 1-нээс мидлингийг зогсооно. “Эрдэнэс Тавантолгой” компанийн баяжуулсан нүүрсээр түүхий эд хийж, нүүрс шуудайлж савлахаар төлөвлөж байна.
2026 онд элпижи 30 мянга, эленжи 22 мянга болно, 2027 онд элпижи 40 мянга, эленжи 42700, 2028 онд 50 мянга нь элпижи, 62700 нь эленжи болж, 68 мянган айл нь баяжуулсан нүүрс түлнэ.
2029 онд 40 мянган айлыг орон сууцжуулна, 60 мянган айлыг элпинжи, 82 мянган айлыг эленжи. 30 мянган айл нүүрс түлж үлдэнэ.
2030 оноос хатуу түлшний хэрэглээнээс бүр мөсөн татгалзана.
Эленжи дээр эхний үйлдвэрлэгч нартай уулзалт хийсэн. Наушик дээр Улаанбаатар хотын нөөцийг бүрдүүлэхэд бэлэн байна гэдгээ илэрхийлсэн. 2024-2032 он хүртэл шилжилтийг ингэж хийх бол энэ дунд давхар сэргээгдэх эрчим хүчний төсөл хэрэгжүүлнэ. НҮБ -ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтраад Чингэлтэй, Сонгинохайрхан дүүрэгт сэргээгдэх эрчим хүчний төсөл хэрэгжүүлээд явж байна. Төслийг цааш үргэлжлүүлэхээр төлөвлөж байна. Амралтын өдөр Ерөнхий сайд энэ төсөл хэрэгжээд хоёр жил болсон айлуудаар орж танилцсан. Цаашдаа өртгийг яаж бууруулах вэ, төвийн эрчим хүчний системээс хамаарлыг нь хэрхэн бууруулах вэ гээд ажиллаж байна.
2032 он гэхэд нийслэлд 34,987 айл уламжлалт сууц байдлаар байна, үлдсэн 60 мянга гаруй айлыг орон сууц руу шилжүүлэхээр төлөвлөж байна.
10 газар тархмал эх үүсвэр барих шаардлага байгаа.
Тавдугаар цахилгаан станцыг хамгийн хурдан хугацаанд эхлүүлэх ёстой ажил. Санхүүжилтээ яаж шийдэх вэ гэдэг дээр шийдэл гаргах шаардлага байгаа.
Улаанбаатар хотын хэмжээнд 10 газар тархмал эх үүсвэр барих шаарпдлага байгаа.
Шинэ зүйл эхлүүлэхээр ажиллаж байна. Улаанбаатар хотын хоёр байршил дээр газрын дулааны гүний хайгуулыг гурав, дөрөвдүгээр сард эхлүүлнэ. Нэг нь Сэлбэ дээр, нөгөө нь Шинэ Зуун мод хот дээр эхлэх юм.
Хайгуул амжилттай болбол Монгол Улсын эрчим хүч, тэр дундаа дулааны салбарт цоо шинэ хувьсал болно.
Том станц барина гэхээс илүүтэй геотермо нэг цооног дэлхийн дунджаар 80 мянган м2 -ыг халаах чадалтай олборлолтууд хийгдэж байна. Энэ нь ойролцоогоор 3000 м гүнээс доош байгаа халуун булгийг барьж авч геотермо гэдэг станцыг Ази, Европын орнууд нэвтрүүлж байна. Бид хайгуул дээрээ мөнгө тавиад тендер зарлахаар явж байна.
Сэлбэ орон сууцны тендерийг ирэх хоёрдугаар сард дөрвөн багц байдлаар зарлана. Энэ төслийг эхлүүлэхэд нийт 2000 айл газраа чөлөөлөхөөс 1700 нь чөлөөлсөн. 300 гаруй айл нь бичиг баримтын зөрчил болон үнэ зөвшөөрөхгүй гэж байгаа, энийг дуусгана. Баянхошуу, Шар хад дэд төвүүд дээр орон сууцжуулах төсөл дээр энэ төсөл хэрэгжээд явж байна, Ханын материал дээр энэ төслийг эхлүүлнэ.
Анхаарах бас нэг асуудал нь эх үүсвэр барьж болно, дамжуулах шугам дээд цэгтээ тулсан.
Төв аймгийн Баян сум, Баянжаргалан суманд дулааны эх үүсвэр баригдаж байна, гэтэл дамжуулах шугам тулсан. Хотыг тойрсон кольцоо 510-аар явж байгаа. Цаашдаа өсөн нэмэгдэх хэрэглээгээ хангая гэвэл 110 -ын шугамыг 510 болгоно, дэд станцуудаа өргөтгөж явна. Гэтэл энэний ТЭЗҮ урьдчилсан байдлаар 2 тэрбум ам.доллар. Бидний өнөөдрийн энэ бүх асуудал санхүү, улс орны эдийн засагтай шууд холбоотой байгаа гэлээ.
Г.ХОРОЛ
Нийтэлсэн огноо2025-01-22