Монгол Улсаас БНХАУ-д нийлүүлэх нүүрсний хэмжээ хэвээр хадгалагдах төлөвтэй байна www.bloombergtv.mn
2024 онд БНХАУ-ын ган үйлдвэрлэлд ашиглагдах коксжих нүүрсний 60 хувийг Монгол Улс дангаар хангажээ
БНХАУ-д эрэлт тааруу байгаа ч Монгол Улсаас БНХАУ-д нийлүүлэх нүүрсний хэмжээ хэвээр хадгалагдах төлөвтэй байна. Үүгээр ч зогсохгүй зах зээлд эзлэх хувь хэмжээгээ нэмэгдүүлэх боломжтой гэж үзэж байгаа аж.
Ялангуяа ОХУ-аас нийлүүлдэг нүүрс хэтэрхий өндөр үнэтэй байгаатай холбоотойгоор тус улсаас нүүрс худалдан авах БНХАУ-ын сонирхол буурч байна.
Австрали, Монгол Улсын нийлүүлэлт өндөр байсантай холбоотойгоор БНХАУ-ын нүүрсний импорт өнгөрсөн онд шинэ дээд түвшинд хүрсэн юм. Тухайлбал: Австралийн нийлүүлэлт 60 орчим хувиар нэмэгдсэн бол Монголынх 16 хувиар нэмэгдсэн үзүүлэлттэй байна. Хэдий тийм боловч БНХАУ-д нүүрсний эрэлт энэ онд тогтворжих төлөвтэй байгаа юм. Ингэснээр нүүрсний үнэ унаж, экспортлогч улсуудын ашиг харьцангуй буурах төлөв ажиглагдаж байна.
Монгол Улс нүүрсний экспортоо нэмэгдүүлэхээр төмөр замын хил холболтоо сайжруулахаар ажиллаж байгаа юм. Өнгөрсөн онд БНХАУ-ын ган үйлдвэрлэлд ашиглагдах коксжих нүүрсний 60 хувийг Монгол Улс дангаар хангажээ.
Нийтэлсэн огноо2025-01-21