Хилийн боомтууд 3 хоног амарна www.news.mn
БНХАУ-ын хаврын баяр буюу цагаан сар нэгдүгээр сарын 29-31-ний хооронд тохиож байна. Үүнтэй холбоотойгоор зарим хилийн боомтууд амрахаар болжээ.
Тухайлбал, Замын-Үүд, Гашуунсухайт, Шивээхүрэн, Ханги, Хавирга, Бичигт, Бургастай, Сүмбэр, Баянхошуу, Булган хилийн боомт тус тус гурван хоног амрах болсон талаар Хил хамгаалах ерөнхий газраас мэдээллээ.
Түүнчлэн иргэд БНХАУ-д зорчихдоо анхаарал болгоомжгүй байдлаас болж гадаад паспорт, мөнгө зэрэг зүйлсээ гээгдүүлэх, олон нийтийн унаанд мартаж буух зэрэг тохиолдол гарч байгааг БНХАУ дахь Монгол Улсын ЭСЯ-наас анхаарууллаа.
Иймд БНХАУ-д зорчих Монгол Улсын иргэн Та хувийн хариуцлагаа нэмэгдүүлж, сонор сэрэмжтэй байж, гадаад паспорт болон мөнгө, эд зүйлсээ биеэсээ салгахгүй, анхааралтай аялах, бичиг баримтаа гээгдүүлсэн тохиолдолд Элчин сайдын яамны шуурхай утас болон цахим хуудсаар холбогдоно уу.
Нийтэлсэн огноо2025-01-22