“Entrée Resources” хаалттай хүрээнд C$5.7 саяыг босгоно www.bloombertv.mn
“Entrée Resources” компани “Entrée/Oyu Tolgoi” хамтарсан компаниар дамжуулан “Оюутолгой” төсөлд олборлолтын лиценз эзэмшдэг
Канадын “Entrée Resources” компани хаалттай хүрээнд 5.7 сая канад доллар босгохоор төлөвлөж байгаагаа мэдээллээ. Нэгж нь 2.21 канад долларын үнэтэй, 2.6 сая үнэт цаас худалдахаар болсон байна.
Тус компани босгосон хөрөнгөө “Оюутолгой” төсөлтэй холбоотой яриа хэлэлцээ зэрэг стратегийн зорилтууддаа зарцуулна гэдгээ мэдэгджээ.
Зохицуулалтын шаардлагатай зөвшөөрлүүдээ хүлээн авснаар хэлцэл энэ оны эхний улиралд хаагдахаар байгаа юм байна. Хөрөнгө оруулалтын “Horizon Copper” зэрэг компани “Entrée Resources”-д эзэмшдэг хувиа хадгалж үлдэхээр 625 мянган үнэт цаас худалдан авч магадгүй байгаа аж.
Нийтэлсэн огноо2025-01-22