1 PRESIDENT KHURELSUKH DEPARTS FOR BISHKEK SCO SUMMIT WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/08/30      2 IS ULAANBAATAR WORTH VISITING? WHAT TO DO IN MONGOLIA’S CAPITAL – AND BEYOND WWW.SCMP.COM PUBLISHED:2026/08/30      3 MONGOLIA’S H1 BALANCE OF PAYMENTS SEES USD 566.6M SURPLUS WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/08/30      4 MONGOLIA ENERGY ADVANCES KHUSHUUT MINE INFRASTRUCTURE WITH NEW OFFICE PROJECT WWW.TIPRANKS.COM PUBLISHED:2026/08/30      5 CONSTRUCTION OF SECOND CHINA-MONGOLIA CROSS-BORDER RAILWAY PASSES 50% MARK, ON TRACK FOR 2027 COMPLETION WWW.MCIGROUP.MY PUBLISHED:2026/08/30      6 EGYPT TO HOST COP18 ON DESERTIFICATION IN 2028 AS MONGOLIA CONFERENCE CONCLUDES WWW.ENGLISH.AHRAM.ORG.EG PUBLISHED:2026/08/30      7 COP17 IN MONGOLIA WRAPS UP WITH 1.3 BILLION DOLLARS OF GREEN INVESTMENT PLEDGE WWW.EURONEWS.COM PUBLISHED:2026/08/30      8 PARLIAMENT CHAIRMAN BEGINS LUXEMBOURG VISIT WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/08/28      9 CHINA BAOLI ADVANCES MONGOLIA DGDB PROJECTS AND EXPLORES AFRICAN IRON ORE WWW.THEGLOBEANDMAIL.COM PUBLISHED:2026/08/28      10 COUNTRY RANKED AMONG TOP PERFORMERS WWW.UBPOST.MN PUBLISHED:2026/08/27      ШИ, ПУТИН НАР “СИБИРИЙН ХҮЧ-2” ХООЛОЙН ТӨСЛИЙГ ХЭЛЭЛЦЭНЭ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/08/30     БАГАХАНГАЙ-ХӨШИГИЙН ХӨНДИЙ, ЭМЭЭЛТ ЧИГЛЭЛИЙН ТӨМӨР ЗАМААР АНХНЫ ГАЛТ ТЭРЭГ АЯЛЛАА WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2026/08/30     КОСҮКЭ МАШИЯАМА МОНГОЛЫН ШИГШЭЭ БАГТ БАГТЖЭЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/08/30     ТОЙМ: СОР17-ГООР МОНГОЛ УЛС ЗОРИЛТОТ САНХҮҮЖИЛТЭЭ БОСГОЖ ЧАДСАНГҮЙ. АНУ ТЭРГҮҮТЭЙ ОРНУУД ГАНГИЙН ТУХАЙ ОЛОН УЛСЫН ГЭРЭЭГ ХОЙШ ТАТЛАА WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2026/08/30     МОНГОЛБАНК: ЗЭЭЛЖИХ ЗЭРЭГЛЭЛИЙН ОНООД УТАСНЫ ТӨЛБӨР, ХЭРЭГЛЭЭНИЙ ТӨЛБӨРИЙГ ХАМААРУУЛАХГҮЙ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/08/30     ГАЗАР ТАРИАЛАН ЭРХЛЭГЧДИЙГ ДЭМЖИХ БОДЛОГЫН ҮР ДҮНД УЛААНБУУДАЙН ТАРИАЛАЛТ 85.8 ХУВИАР НЭМЭГДЖЭЭ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/08/30     НАМРЫН УРГАЦ ХУРААЛТАД 10-12 МЯНГАН ТОНН ШАТАХУУН ШААРДЛАГАТАЙ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/08/30     ЭХНИЙ ХАГАС ЖИЛИЙН БАЙДЛААР ТӨЛБӨРИЙН ТЭНЦЭЛ 566.6 САЯ АМ.ДОЛЛАРЫН АШИГТАЙ ГАРЧЭЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/08/28     Б.ПҮРЭВДАГВА: УЛААНБААТАР ХОТ УСЫГ ДАХИН БОЛОВСРУУЛАХ, ХУРЫН УСЫГ ХУРИМТЛУУЛАХ, НӨӨЦЛӨХ ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛНЭ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/08/28     2027 ОНООС ЭХЛЭН МОСКВА-УЛААНБААТАР ЧИГЛЭЛД ШУУД НИСЛЭГ ҮЙЛДЭХЭЭР ТӨЛӨВЛӨЖ БАЙНА WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2026/08/27    
Англи амин дэм Монгол улсад албан ёсоор бүртгэгдлээ.

Төмөр замын хил холболтын хэлэлцээрт өнөөдөр гарын үсэг зурна www.news.mn

Засгийн газраас 14 мега төслийн нэг болох Гашуунсухайт-Ганцмод чиглэлийн төмөр замын хил холболтын хэлэлцээр байгуулахаар санаачлага гаргаж, УИХ-д холбогдох хуулийн төслийг өргөн барьсан. УИХ-аас тодорхой хүрээнд хэлэлцээр хийх чиглэлийг Засгийн газарт өгсөн бөгөөд Засгийн газраас Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ц.Туваан, Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Дэлгэрсайхан нар өнөөдөр /2025.02.14/ хэлэлцээрт гарын үсэг зурах юм. Энэхүү түүхэн үйл явдалтай холбоотойгоор Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Бүгд найрамдах Хятад Ард улсад ажлын айлчлал хийж байна. Айлчлалын хүрээнд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чян нар өнөөдөр уулзалт хийнэ. Уулзалтын дараа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр зам, нүүрсний худалдаа, Тавантолгойн нүүрсний уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх хамтын ажиллагааны тухай Монгол Улсын Засгийн газар болон БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрт талууд гарын үсэг зурна.
Энэ талаар өнгөрсөн Лхагва гаригт Зам тээвэр хөгжлийн сайд Б.Дэлгэрсайхан хэлэхдээ, УИХ-ын гишүүдээс өгсөн саналыг гэрээнд тусгаж, сайжруулсан. Тухайлбал, Ганцмод-Гашуунсухайтын төмөр замын барилгын ажил эхлэхэд бүх боомтын боомтын холболтыг давхар шийдэхээр болсон. Мөн харьяа яамд өөрт хамаарах гэрээг хийнэ. Тухайлбал, манай яам хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтыг нэг компаниар хийлгэх үү, сонгон шалгаруулалт зарлах уу гэдгийг урд хөрштэйгөө ярьж шийднэ. Хил дамнасан бүтээн байгуулалтын ажил нэг ажил учраас нэг компани хийх нь илүү ач холбогдолтой гэж үзэж байгаа. Гэсэн хэдий ч Монгол Улсын хуулийн дагуу тендер зарлаж, үнэ өртгийг хямдруулахыг нарийвчилсан гэрээнд тусгана. Хил холболтын төмөр замын санхүүжилтийг Эрдэнэс Тавантолгой бэлнээр төлнө. Өөрөөр хэлбэл, ямар нэгэн бартерын гэрээ хийхгүй. Энэ санхүүжилтийг хийлээ гээд иргэдэд оногдох ногдол ашигт нөлөөлөхгүй гэж мэдэгдсэн юм.
Мөн Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан хэлэхдээ, Хоёр улсын Засгийн газрын ажлын хэсгийн 60 удаагийн уулзалтын дүнд шийдвэрлэсэн асуудлыг хоёр улсын Ерөнхий сайд нарын уулзалтаар мөн зурна. Энэ гэрээг УИХ-аар соёрхон батална. Үүний дараа компани хоорондын гэрээг зурна. Гэрээнд гарын үсэг зурах эрхийг УИХ-ын холбогдох байнгын хороодын хуралдаанаар Б.Дэлгэрсайхан сайд бид хоёрт өгсөн. Энэ хуралдаан дээр гэрээг сайжруулах саналыг УИХ-ын гишүүдээс өгсөн. Тухайлбал, сэргээгдэх эрчим хүчний асуудлаар ойлгомжгүй заалт байна гэсэн. Үүнийг хэлэлцээр дээр сэргээгдэх эрчим хүчний салбарт хамтарч ажиллах гэж засаж оруулсан.
Түүнчлэн гурвыг цогцоор буюу нүүрс худалдах худалдан авах, уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх, төмөр замын бүтээн байгуулалт гэсэн гурван төсөл гэрээнд гарын үсэг зурмагц зэрэг хэрэгжинэ. Уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэхэд БНХАУ-ын компаниудад таатай нөхцөл олгосон байна гэдгийг залруулаад харилцан ашигтай хуулийн дагуу ажиллах өөрчлөлтүүдийг хийсэн.
Монгол Улсын Засгийн газраас Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтын хэлэлцээрийг байгуулахад баримтлах үндсэн чиглэлийг өргөн барьсан. Тодруулбал, Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хооронд Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтыг хэрэгжүүлэх хэлэлцээрийг байгуулахад баримтлах үндсэн чиглэл батлах төслийг УИХ-д албан ёсоор өргөн барьсан гэж мэдэгдсэн юм.
ЗАСГИЙН ГАЗРААС ӨРГӨН БАРЬСАН ТӨСӨЛД ЮУ ТУСГАВ
Энэхүү хэлэлцээрийг батлахдаа БНХАУ, Монгол Улсын Засгийн газар хооронд өндөр түвшинд тохирсон иж бүрэн хамтын ажиллагааны хүрээнд аливаа гуравдагч талууд оролцохгүй гэжээ. Ингэхдээ эдийн засгийн үр ашгийг хангах зорилгоор төмөр замын бүтээн байгуулалт, нүүрс худалдах, худалдан авах урт хугацааны гэрээг байгуулах, уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцаа, эзэмшиж байгаа ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг бусад этгээдэд шилжүүлэхгүй, гэрээний нөхцөл, үнийн аргачлалыг жишиг болгож, гэрээний хугацааг хэлэлцээ хийж эхэлсэн хугацаатай уялдуулан 16 хүртэл жилээр тогтоох, 2025-2029 онд 27сая тонн, 2030 оноос 20 тонноос буурахгүй байхыг бататгахыг онцолжээ. Ингэхдээ нүүрсний гэрээний үнийг тогтоохдоо хоёр улсын төрийн өмчит компаниудын хооронд өмнө нь хийгдсэн гэрээний нөхцөлийг жишиг болгон урт хугацааны тогтвортой хамтын ажиллагаа, харилцан тохиролцсон аргачлалд суурилсан байхаар төсөлд тусгасан байна.
ӨРГӨН, НАРИЙН ЦАРИГИЙН МАРГААН ДАХИН ҮҮСГЭХГҮЙ БАЙХЫГ ТАЛУУД ТОХИРОЛЦЖЭЭ
Талууд хэлэлцээрийн хүрээнд олон жил маргаан дагуулсан өргөн, нарийн царигийн маргаанд цэг тавьж, цаашид ч өргөн нарийн царигийн аливаа маргаан дахин үүсгэхгүй байхад анхаарч ажиллахаар тохиролцсон байна. Мөн Хилийн Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтад Талууд “Нэг зураг төсөлтэй, нэг гүйцэтгэгчтэй, бүтээн байгуулалтыг зэрэг эхлүүлж, зэрэг дуусгах” зарчим баримтлах бөгөөд Монголын тал нь хилийн Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр зам барих, түүнийг холбох бүтээн байгуулалтын төслийн ажлыг хятадын талын сонгон шалгаруулсан компанитай төмөр зам, түүнийг холбох барилга байгууламжийг барьж байгуулах ажлын гэрээг зохих журмын дагуу байгуулж, гүйцэтгүүлэх зэргийг талууд тохиролцсон байна. Уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх хамтын ажиллагааны хүрээнд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн эзэмшиж байгаа хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийг аливаа этгээдэд шилжүүлэхгүй, компанийн хувьцаа эзэмшлийн асуудал ямар нэгэн байдлаар хөндөгдөхгүй байхаар төсөлд тусгажээ.
ОНЦЛОХ ЗААЛТУУД:
Бүгд Найрамдах Хятад Ард Улсын хил доторх Ганцмод боомт хүртэлх баригдсан төмөр замын бүтээн байгуулалттай холбогдуулж өнгөрсөн хугацаанд хятадын талд гарсан аливаа алдагдал, хохирол болон төмөр замын хил холболтод шаардлагатай хөрөнгө оруулалтын асуудлыг ирээдүйд нэхэмжлүүлэхгүй байх
Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтыг эхлүүлснээр Монгол, Хятадын хилийн Шивээхүрэн-Сэхээ, Ханги-Мандал, Бичигт-Зүүнхатавч зэрэг боомтуудыг төмөр замаар холбох ажлыг үе шаттайгаар эхлүүлэх тохиролцоонд хүрэх
Сэргээгдэх эрчим хүчний экспорт, эрчим хүчний нүүрс экспортлох, нүүрсийг гүн боловсруулах аж үйлдвэржилт, говийг усжуулах, шар шороон шуурга, цөлжилттэй тэмцэх, хил холболт болон дэд бүтцийн бүтээн байгуулалт, орон сууцжуулалтын асуудалд харилцан ашигтай хамтран ажиллах
Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр зам барих, түүнийг холбох бүтээн байгуулалтын төслийн ажлыг хятадын талын сонгон шалгаруулсан аж ахуйн нэгжээр төмөр зам, түүнийг холбох барилга байгууламжийг гүйцэтгүүлэн хамтран ажиллах
Энэ тогтоолыг хэрэгжүүлэхдээ Засгийн газар хоорондын хэлэлцээр, Ажлын хэсгүүд хоорондын албан ёсны хэлэлцээрийн протокол, аж ахуйн нэгж хоорондын хамтын ажиллагааны гэрээнүүд болон бусад шаардлагатай эрх зүйн орчныг бүрдүүлэх чиглэлд хамтран ажиллах
Энэхүү тогтоолын төсөл батлагдсанаар Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хооронд Гашуунсухайт-Ганцмодны боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтыг хэрэгжүүлэх тухай Засгийн газар хооронд байгуулах хэлэлцээрийг хийх үедээ баримтлах чиглэл тодорхой болох боломж бүрдэх юм.


Нийтэлсэн огноо2025-02-14