1 DEPUTY PRIME MINISTER S.AMARSAIKHAN DISMISSED FOR VIOLATING ACCOUNTABILITY AGREEMENT WWW.GOGO.MN PUBLISHED:2025/10/29      2 STATE EMERGENCY COMMISSION ORDERS READINESS AMID FUEL-SHORTAGE RISKS WWW.GOGO.MN PUBLISHED:2025/10/29      3 WORLD BANK TO ASSIST MONGOLIA IN COP17 PREPARATIONS WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/10/29      4 CRIMINAL INVESTIGATION LAUNCHED AGAINST MP D.AMARBAYASGALAN WWW.GOGO.MN PUBLISHED:2025/10/28      5 MONGOLIA AND GERMANY TO HOLD NEGOTIATIONS ON DEVELOPMENT COOPERATION WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/10/28      6 MONGOLIAN HEALTH WORKERS BEGIN STRIKE AFTER EIGHT DAYS OF PROTEST WWW.ASIANEWS.NETWORK PUBLISHED:2025/10/28      7 STEPPE FIRE DESTROYS 800 HECTARES OF LAND IN EASTERN MONGOLIA WWW.XINHUANET.COM PUBLISHED:2025/10/28      8 MONGOLIA’S CORRUPTION PROBE AT OYU TOLGOI MINING OPERATIONS UNFOLDS WWW.DISCOVERYALERT.COM.AU PUBLISHED:2025/10/28      9 RIO TINTO AND SPIC QIYUAN BEGIN BATTERY-SWAP TRUCK TRIAL IN MONGOLIA WWW.MINING-TECHNOLOGY.COM PUBLISHED:2025/10/28      10 THE EUROPEAN UNION - MONGOLIA BUSINESS AND INVESTMENT FORUM LAUNCHES A NEW ERA OF ECONOMIC PARTNERSHIP WWW.EEAS.EUROPA.EU PUBLISHED:2025/10/28      "С.АМАРСАЙХАН ХАРИУЦЛАГЫН ГЭРЭЭ ЗӨРЧСӨН ТУЛ ЕРӨНХИЙ САЙД Г.ЗАНДАНШАТАР АЛБАН ТУШААЛААС НЬ ОГЦРУУЛСАН" WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2025/10/29     ЗГ: ГЭР БҮЛИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГЫГ ХЭЛЭЛЦЭНЭ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2025/10/29     ҮСХ: ДИЗЕЛИЙН ТҮЛШ ЛИТР ТУТАМДАА 74 ТӨГРӨГӨӨР ӨСӨЖ ₮3014 БОЛОВ WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2025/10/29     ЭНЭ ОНЫ ЭХНИЙ 10 САРД 14,785 ХҮҮХЭД ХҮЧИРХИЙЛЭЛД ӨРТЖЭЭ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2025/10/29     РИО ТИНТО ГРУПП ОЮУТОЛГОЙ ХХК-Д АВЛИГЫН ЭСРЭГ ШАЛГАЛТ ЭХЛҮҮЛЭВ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2025/10/28     УОК: ЭРСДЭЛД БЭЛЭН БАЙХЫГ ҮҮРЭГ БОЛГОВ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2025/10/28     ЛАГ ШАТААХ ҮЙЛДВЭР ТӨСЛИЙГ ТӨР, ХУВИЙН ХЭВШЛИЙН ТҮНШЛЭЛЭЭР ХЭРЭГЖҮҮЛНЭ WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2025/10/28     УЛААНБААТАР-СИНГАПУРЫН ЧИГЛЭЛД ШУУД НИСЛЭГ ҮЙЛДЭНЭ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2025/10/28     ЗАЙСАНГИЙН ГҮҮРИЙГ 54 ЖИЛИЙН ДАРАА БҮРЭН ШИНЭЧИЛЛЭЭ WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2025/10/28     ЦЕГ-ЫН ДАРГААР Ж.БОЛДЫГ ТОМИЛЛОО WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2025/10/28    

Энэ оны эхний 10 сард 14,785 хүүхэд хүчирхийлэлд өртжээ www.news.mn

Монгол Улсын хэмжээнд сүүлийн жилүүдэд бага насны хүүхэд бэртэж гэмтсэн, хохирогч болсон хэргүүд шил, шилээ дарааллан гарах болсон. Тэгвэл Хүүхдийн тусламжийн 108 утсанд өчигдөр/2025.10.28/ өдрийн байдлаар 67,769 дуудлага мэдээлэл ирснээс 14,785 хүүхэд хүчирхийлэлд өртсөн гэсэн мэдээлэл бүртгэгджээ. Хүүхдийн эсрэг гэмт хэргийн 70.1 хувь нь гэр бүлийн орчинд үйлдэгдэж, 35 мянган хүүхэд гэртээ бэртэж, гэмтэж, 3,269 хүүхэд гэмт хэрэгт холбогдож, 2,936 хүүхэд гэмт хэргийн хохирогч болсон нь эцэг эхийн хараа хяналт дутмаг, анхаарал болгоомжгүй байдлаар үүдэлтэй байна. Ийд нэг талаара эцэг эхчүүдийг соён гэгээрүүлэх, хөгжүүлэх, зайлшгүй хэрэгцээ шаардлагатайг харуулж байгаа юм.
2025 онд Монгол Улсын 1,2 сая гэр бүлийг хөгжүүлэхэд зарцуулахаар батлагдсан 1,0 тэрбум төгрөгийг төсвийн тодотголоор 144.7 сая төгрөг болгож, 876.8 саяар бууруулснаар нэг өрхөд 143 төгрөг ногдож байгаа аж.
Тиймээс ирэх 2026 оны төсвийн төслөөр гэр бүлийн хөгжилд 122.8 сая төгрөг төсөвлөж нэг өрхөд 123 төгрөг ногдох болж, 8.5 дахин бууруулсан талаар албаныхан мэдээлсэн юм. Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын салбар өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 1,844 хүн ажилладаг бөгөөд үүнээс 800 гаруй нь сум, хороо бүрд ажиллаж буй хүүхэд, гэр бүлийн нийгмийн ажилтан байгаа юм. Үүнээс харахад хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын талаарх бодлого, хууль, эрх зүйн орчныг шинэчилж, боловсрол, эрүүл мэнд, нийгмийн хамгааллын үйлчилгээг сайжруулах зорилт дэвшүүлсэн ч үр дүн хангалтгүй байгаа.
Харин Гэр бүр, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Аубакир багш, эмнэлгийн эмч ажилчдын цалин хөлсийг нэмэхдээ хүүхэд хамгаалах хөтөлбөрийн мөнгөнөөс авахгүй, таналт шаардлагагүй төсөв гэдгийг мэдэгдэж байсан. Мөн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газрын дарга Б.Баярсайхан хэлэхдээ "хүний хөгжлөөс улсын хөгжил эхэлнэ. Хүнээ хөгжүүлнэ гэдэг гэр бүлийг соён гэгээрүүлэх, хөгжүүлэх, хүмүүжүүлэх гэсэн үг. Иргэдэд гэр бүлийн боловсролыг бага наснаас нь олгох, нийгмийн үйлчилгээгээ сайжруулж, сэтгэлзүйн цогц үйлчилгээ үзүүлж, бие даан суралцах, хөгжих боломжоор нь хангах хэрэгтэй байна" гэсэн юм.
Тухайлбал, Сүүлийн таван жилд цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн тоон мэдээллээс авч үзэхэд 2,207 /2020 онд 248, 2021 онд 362, 2022 онд 458, 2023 онд 541, 2024 онд 598/ хүүхэд өртсөн  бөгөөд хохирсон хүүхдийн тоо өмнөх онтой харьцуулахад 2021 онд 16.7 хувь, 2022 онд 22.4 хувь, 2023 онд 9.6 хувь, 2024 онд 9 хувиар өссөн байна.
Сүүлийн таван жилийн хугацаанд насанд хүрээгүй хүнийг хүчиндэх, бэлгийн дур хүслээ ёс бусаар хангах нийт 1601 гэмт хэрэг бүртгэгдэж, 1630 хүүхэд хохирсон бөгөөд үүнээс 0-7 насны 110, 8-13 насны 685, 14-17 насны 835 хүүхэд байна.
Түүнчдлэн, Эрүүл мэндийн хөгжлийн төвөөс өгсөн мэдээллээр сүүлийн таван жилийн хугацаанд бага насны хүүхэд 98, насанд хүрээгүй 11878 хүн төрж, бага насны хүүхэд 215, насанд хүрээгүй 2950 хүн үр хөндүүлсэн ажээ. Үүнээс 2020-2024 онд 10-14 насны нийт 215 хүүхэд төрж, 98 хүүхэд үр хөндүүлсэн талаар албаныхан мэдээлж байлаа.
Иймд, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны харьяа Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газраас бага насны хүүхдийг хамгаалах алхамуудыг хэрэгжүүлэхээр төлөвлөж буй билээ. Үүнд,
Хүүхэд хамгааллын явуулын үйлчилгээг аймаг, суманд хэрэгжүүлж,
эрсдэлт нөхцөл дэх гэр бүлийн илрүүлэх,
Гэр бүлийн боловсрол олгох сургалт, үйл ажиллагааг эрчимжүүлж,
Залуучуудад гэр бүлийн болон ёс суртахууны боловсролыг түгээн дэлгэрүүлэх,
”Чанартай амьдрал-гэр бүлийн гишүүдийн оролцоо" хөтөлбөрийг хэрэгжүүлж, зорилтот өрхийн гишүүдийг дэмжих, хөдөлмөрт зуучлах хөтөлбөр хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.



Нийтэлсэн огноо2025-10-29