"С.Амарсайхан хариуцлагын гэрээ зөрчсөн тул Ерөнхий сайд Г.Занданшатар албан тушаалаас нь огцруулсан" www.eagle.mn
Шадар сайд С.Амарсайхан Засгийн газраас гарч буйгаа цахим хуудсаараа дамжуулан мэдэгдсэн.
Тэрээр "Өнөөгийн Засгийн газрын үйл ажиллагаа нь төрт ёсны уламжлал, ардчиллын үндэс, хүний эрх, нийгмийн эрх чөлөө цаашлаад төрийн тогтвортой байдал, эдийн засаг, нийгмийн хөгжил, засаглалын дархлааг сулруулж, төрийн хариуцлагыг явцуу байдалд хүргэж байна. Ийм нөхцөл, үйл ажиллагаа миний итгэл үнэмшил, үүрэг, зарчим, үнэт зүйлтэй үл нийцэж байх тул Засгийн газрын гишүүн, Монгол Улсын Шадар сайдын үүрэгт ажлаас татгалзаж, Г.Занданшатарын Засгийн газраас гарахаар шийдсэн болно" хэмээсэн юм.
Харин Засгийн газрын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас "Шадар сайд С.Амарсайхан хариуцлагын гэрээ зөрчсөн тул Ерөнхий сайд Г.Занданшатар албан тушаалаас нь огцрууллаа. Түүнийг үүрэгт ажлаас нь чөлөөлж буйгаа Засгийн газрын хуралдааны эхэнд мэдэгдлээ" гэв.
Нийтэлсэн огноо2025-10-29





