ҮСХ: Дизелийн түлш литр тутамдаа 74 төгрөгөөр өсөж ₮3014 болов www.eguur.mn
Үндэсний статистикийн хорооноос долоо хоног бүр гол нэрийн барааны үнийн мэдээллийг танилцуулдаг билээ. Тэгвэл энэ долоо хоногийн байдлаар гол нэрийн барааны үнэ өмнөх сараас 1.2 хувиар өссөн бол өмнөх долоо хоногоос 0.1 хувиар буурсан байна.
Тухайлбал,
Хонины ястай мах кг тутамдаа 32 төгрөгөөр буурч 16.684
Үхрийн ястай мах кг тутамдаа 90 төгрөгөөр буурч 20.826
Үхрийн цул мах кг тутамдаа 131 төгрөгөөр буурч 24.222
Адууны ястай мах кг тутамдаа 83 төгрөгөөр буурч 14.092
Цөцгийн тос 102 төгрөгөөр өсөж 10.533
Лууван кг тутамдаа 7 төгрөгөөр өсөж 3011
Байцаа кг тутамдаа 49 төгрөгөөр буурч 3605
Хүрэн манжин кг тутамдаа 6 төгрөгөөр бууря 3387
Дизелийн түлш литр тутамдаа 74 төгрөгөөр өсөж 3014 болсон байна.
Нийтэлсэн огноо2025-10-29





