1 MONGOLIA TO EXPORT CERTAIN GOODS TARIFF-FREE TO EURASIAN ECONOMIC UNION COUNTRIES WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/04/07      2 CH.LODOISAMBUU: A BILL WILL BE SUBMITTED TO EXEMPT EMPLOYERS FROM VAT PAID ON BEHALF OF EMPLOYEES WWW.GOGO.MN PUBLISHED:2025/04/07      3 MONGOLIA–EUROPEAN UNION JOINT COMMITTEE HOLDS ITS 23RD MEETING WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/04/07      4 TMK TURNS JETS ON IN MONGOLIA AS IT SETS NEW GAS PRODUCTION RECORD WWW.THEWEST.COM.AU  PUBLISHED:2025/04/07      5 BALANCING ACT BETWEEN THE TWO KOREAS: MONGOLIA’S HANDLING OF NORTH KOREAN REFUGEES WWW.SITES.DUKE.EDU PUBLISHED:2025/04/05      6 MONGOLIA AND CHINA TO BUILD 19.5KM CROSS-BORDER RAILWAY BY 2028 WWW.CONSTRUCTIONBRIEFING.COM PUBLISHED:2025/04/05      7 EU TO INVEST €12 BILLION IN CENTRAL ASIA WWW.MININGMAGAZINE.COM PUBLISHED:2025/04/05      8 UNDERGROUND MASS MINING INSTITUTE LAUNCHES IN MONGOLIA WWW.JKTECH.COM.AU  PUBLISHED:2025/04/04      9 THE GOVERNMENT OF MONGOLIA TO ISSUE SECURITIES ON THE DOMESTIC MARKET WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/04/04      10 YOUNG MONGOL FOOTBALL PLAYERS TO ATTEND TRAINING SESSION WITH FULHAM FC WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/04/04      ЗАСГИЙН ГАЗРЫН ДОТООД БОНДЫН АРИЛЖАА ЭНЭ САРЫН 16-НААС ЭХЭЛНЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2025/04/07     ЭНЭ ОНД НИЙСЛЭЛИЙН ХЭМЖЭЭНД 36 БАЙРШИЛД 74 КМ АВТО ЗАМЫГ ЗАСАЖ, ШИНЭЧИЛНЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2025/04/07     СКҮҮТЕР, СУРРОНЫ ШИНЭ ЖУРАМ ХЭРЭГЖИЖ ЭХЭЛЛЭЭ WWW.NEWS.MN  НИЙТЭЛСЭН:2025/04/07     2030 ОН ГЭХЭД 10 ДААТГУУЛАГЧИД НОГДОХ ТЭТГЭВЭР АВАГЧИЙН ТОО 7 БОЛОХООР БАЙНА WWW.BLOOMBERGTV.MN НИЙТЭЛСЭН:2025/04/07     “TMK ENERGY”-ИЙН ОЛБОРЛОСОН ХИЙ III САРД 10,000 М3 ДАВЖ, ДЭЭД ТҮВШНЭЭ ШИНЭЧЛЭВ WWW.BLOOMBERGTV.MN НИЙТЭЛСЭН:2025/04/07     “MONGOLIAN MINING CORPORATION” 2026 ОНД ХУГАЦАА НЬ ДУУСАХ БОНДОО ЭРГҮҮЛЭН ХУДАЛДАН АВНА WWW.BLOOMBERGTV.MN НИЙТЭЛСЭН:2025/04/05     МХБ: “ТАВАНТОЛГОЙ” ХК 2024 ОНД 2.3 САЯ ТОНН НҮҮРС ЭКСПОРТОЛСОН НЬ ӨМНӨХ ОНООС 8 ХУВИАР БУУРСАН WWW.BLOOMBERGTV.MN НИЙТЭЛСЭН:2025/04/05     МОНГОЛЫН ХӨЛБӨМБӨГИЙН ХОЛБООНЫ САНХҮҮЖИЛТИЙГ ТҮР ЗОГСООЖЭЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2025/04/05     МОНГОЛЫН ТӨР МЕНЕЖЕРҮҮДЭЭР ДҮҮРЭВ! WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2025/04/04     I/01-IV/02-НД 16.3 САЯ ТОНН ЧУЛУУН НҮҮРС ЭКСПОРТОЛСОН НЬ ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 10.5 ХУВИАР БУУРАВ WWW.BLOOMBERGTV.MN НИЙТЭЛСЭН:2025/04/04    

2030 он гэхэд 10 даатгуулагчид ногдох тэтгэвэр авагчийн тоо 7 болохоор байна www.bloombergtv.mn

Оны эхний хоёр сарын байдлаар улсын хэмжээнд 405.3 мянган хүн өндөр настны тэтгэвэр авчээ
10 даатгуулагчид ногдох тэтгэвэр авагчийн тоо 2024 онд тав байсан бол 2030 он гэхэд долоо  болох тооцоолол байгааг Дэлхийн банкны тайланд тодотгосныг Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам мэдээллээ.
Нийт хүн амд ахмад настнуудын эзлэх хувь нэмэгдэж байгаа тул тэтгэврийн тогтолцоог шинэчилж, хагас хуримтлалын тогтолцоо руу үе шаттай шилжих, мөн олон давхаргат тэтгэврийн тогтолцоог нэвтрүүлэхийг зорьж буйг салбарын сайд онцолж байна.
Оны эхний хоёр сарын байдлаар улсын хэмжээнд 405.3 мянган хүн өндөр настны тэтгэвэр авсан нь өмнөх оны мөн үеэс 3.7 хувиар өссөн үзүүлэлт болжээ. Нийт 724.5 тэрбум төгрөгийг өндөр настны тэтгэвэрт олгосон нь өмнөх оны мөн үеэс 29.7 хувиар нэмэгдсэнийг Үндэсний статистикийн хороо мэдээлж байв. Энэ онд Нийгмийн даатгалын тэтгэврийн сангаас 5.3 их наяд төгрөгийг тэтгэвэрт олгохоор тусгажээ.
7-1.JPG
Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуульд “Тэтгэвэр авагчийн тэтгэврийн хэмжээг өмнөх оны инфляцын жилийн дундаж түвшинтэй уялдуулж жил бүрийн нэгдүгээр сарын нэгний өдрөөс эхлэн нэмэгдүүлнэ” гэж заасан. Хуулийн дагуу тэтгэврийн доод хэмжээг шинэчлэн тогтоосноор 505 мянга орчим тэтгэвэр авагчийн тэтгэврийн хэмжээг зургаан хувиар нэмэгдүүлээд байна.
Нийгмийн даатгалын сангаас олгох бүрэн тэтгэврийн доод хэмжээг 689 мянган төгрөгөөр, нийгмийн даатгалын сангаас олгох хувь тэнцүүлэн тогтоосон тэтгэврийн доод хэмжээг 572 мянга 400 төгрөгөөр  шинэчлэн тогтоогоод байгаа юм. Ингэснээр дундаж тэтгэврийн хэмжээ 848 мянган төгрөг болж нэмэгдээд байна.
Мөн эхнэр, нөхрөө алдсан ахмадууд өөрийн тэтгэвэр дээрээ 20 хувийн нэмэгдэл авдаг болох тогтолцоонд шилжээд байгаа юм.

 



Нийтэлсэн огноо2025-04-07