1 MONGOLIA, LUXEMBOURG SEEK TO DEEPEN COOPERATION IN HEALTHCARE WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/05/28      2 GREEN LENDING ACCOUNTS FOR 5.7 PERCENT OF TOTAL LOANS WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/05/28      3 STRENGTHENING THE EU–MONGOLIA PARTNERSHIP WWW.EEAS.EUROPA.EU PUBLISHED:2026/05/28      4 SACRED RELICS FROM SANCHI STUPA TO BE SENT TO MONGOLIA ON PM MODI’S INITIATIVE WWW.NEWSONAIR.GOV.IN PUBLISHED:2026/05/28      5 CENTRAL BANK INTRODUCES NEW RESERVE RULE FOR FOREIGN BORROWING WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/05/27      6 CONSUMER LOAN DEFAULTS STABILIZE IN RECENT MONTHS WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/05/27      7 GOVERNMENT APPROVES MAJOR RESTRUCTURING OF ERDENES MONGOL WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/05/27      8 CAPITAL MARKETS MONGOLIA SUCCESSFULLY HOSTS INAUGURAL MONGOLIA INVESTMENT FORUM IN SHANGHAI WWW.CAPITALMARKETS.MN PUBLISHED:2026/05/27      9 NATIONAL GREEN LAB SHORTLISTS TOP PROJECTS FOR COP17 WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/05/27      10 MONGOLIA INTRODUCES IDENTIFICATION SIGNS FOR PREGNANT WOMEN WWW.XINHUANET.COM PUBLISHED:2026/05/27      ЧӨЛӨӨТ БӨХИЙН ДЭЛХИЙН ЧАНСААНЫ ОЛГОХ ТЭМЦЭЭН МОНГОЛД БОЛНО WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/05/28     Н.УЧРАЛ: ЭНЭ ОНД НИЙСЛЭЛИЙН 80 БАЙРШИЛД НОГООН ӨРТӨӨ БАЙГУУЛНА WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/05/28     Л.ЭНХ-АМГАЛАН: 300 МЯНГАН "GOOGLE CHROMEBOOK"-НИЙ ҮЙЛДВЭРИЙГ МОНГОЛД БАРИНА WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2026/05/28     Н.УЧРАЛ: НИЙСЛЭЛД АШИГЛАЛТАД ОРОХ 21 МЯНГАН АЙЛЫН ОРОН СУУЦЫН ИПОТЕКИЙН НӨХЦӨЛИЙГ УДАХГҮЙ ТАНИЛЦУУЛНА WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2026/05/28     "ЭРДЭНЭС ОЮУ ТОЛГОЙ" КОМПАНИЙГ УДИРДАХААР БОЛСОН Б.ТЭЛМҮҮН ГЭЖ ХЭН БЭ WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2026/05/28     ӨРГӨН ХЭРЭГЛЭЭНИЙ БАРАА БҮТЭЭГДЭХҮҮН ӨМНӨХ САРААС 4.8 ХУВИАР ӨССӨН БАЙНА WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2026/05/28     УИХ-ЫН ЧУУЛГАНААР ӨНӨӨДӨР ДАРААХ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЭНЭ WWW.GOGO.MN  НИЙТЭЛСЭН:2026/05/28     Б.АЛТАНГЭРЭЛ: ЗЭС ХАЙЛУУЛАХ ҮЙЛДВЭР 30 САРЫН ДАРАА АШИГЛАЛТАД ОРЖ, КАТОДЫН ЦЭВЭР ЗЭС ҮЙЛДВЭРЛЭНЭ WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2026/05/28     РУССОФОБИ: ТӨВ АЗИ ТҮҮХЭЭ ЭРГЭН ХАРЖ БАЙНА WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/05/28     "РИО ТИНТО"-ТОЙ ХЭЛЭЛЦЭЭ ХИЙХТЭЙ ЗЭРЭГЦЭН Г.ДАМДИННЯМ ЗЭСИЙН АМНАТ-ИЙГ БУУРУУЛАХ ХУУЛЬ ЗҮТГҮҮЛЛЭЭ WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2026/05/27    
Англи амин дэм Монгол улсад албан ёсоор бүртгэгдлээ.

Хөшигийн хөндийн онгоцны буудлыг анхнаас нь шатахуун цэнэглэх цогцолборгүй барьсан нь Орост давуу тал болов www.eguur.mn

Өчигдөр Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан Монголд агаарын хөлгийн түлш нийлүүлэх засгийн газар хоорондын хэлэлцээрийн төслийг Төсвийн байнгын хорооны хуралдаанд оруулж ирж хэлэлцүүлсэн.
Өнөөдрийн манай “Чингис хаан” нисэх онгоцны буудалд шатахуун хангамжийн байгууламжид агаарын хөлгийн түлштэй хамтад нь ашиглах технологийн шийдэл анхнаасаа байгаагүй гэдэг тайлбарламж хэлсэн бөгөөд 2021 онд ашиглалтад орсон Хөшигийн хөндийн онгоцны буудалд Японы талаас шатахуун цэнэглэх цогцолборын гүйцэтгэлд тусгаагүй гэсэн үг.
Ингэхдээ хуучин нисэх буудал болох "Буянт Ухаа" дээрх шатахуун цэнэглэлтийн цогцолборыг ашиглана хэмээн тооцсон бөгөөд Оросын талаас “Роснефть Аэро” болон Монголын талаас “Сод Монгол” групп хамтран энд олон жил үйл ажиллагаа явуулж ирсэн бөгөөд Роснефть дангаараа манай нисэх онгоцны түлшний 90 хүртэлх хувийг хангаж ирсэн байдаг.
Роснефть манайд 2009 оноос 16 жилийн турш онгоцны түлш борлуулан, нийлүүлж байгаа бөгөөд цаашид шинээр баригдах цогцолборт ийн үргэлжлүүлэн тус компани 75 хувийг нийлүүлж орж ирэх сонирхлоо 2022 онд манай талд анх гаргасан байна.
Дундуур нь өнөөх л зардал нь тэлж, бүтээн байгуулалт нь хумигдаж хойшилсоор байгаа дотоодын газрын тосны үйлдвэрийн асуудлыг Ц.Туваан эш татаж, 2028 он хүртэл ашиглалтад орох боломжгүй учраас өөр сонголтгүй гэх агуулга дурдсан. Хэрвээ 2028 онд дотоодын газрын тосны үйлдвэр ашиглалтад орсны дараа хэрэглээгээ хангахуйц нөхцөл үүсэх юм бол яагаад заавал Роснефть-д 20 жилийн монополь эрхийн давуу байдал үүсгэх ёстой вэ гэдэг асуулт эндээс гарна.
Хэрвээ Роснефть агаарын хөлгийн шатахууны 75 хувь дээр нь орж ирвэл үлдсэн 25 хувь дээр бусад аж ахуй нэгжүүд оруулж ирэх боломжтой гэж байгаа ч дотоодынх байх үгүй нь ч тодорхой бус байна.
Ийм эргэлзээтэй, Оросын ашиг сонирхлыг хэтрүүлэн тусгасан хэлэлцээрийг оруулж ирж байгаа намын гишүүнийхээ асуудлаас АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл ичив бололтой ажлын 3 хоногийн завсарлага авсан нь маргааш дуусгавар болох юм.
Т.БАТСҮРЭН

 



Нийтэлсэн огноо2025-04-17