1 MONGOLIA, LUXEMBOURG SEEK TO DEEPEN COOPERATION IN HEALTHCARE WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/05/28      2 GREEN LENDING ACCOUNTS FOR 5.7 PERCENT OF TOTAL LOANS WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/05/28      3 STRENGTHENING THE EU–MONGOLIA PARTNERSHIP WWW.EEAS.EUROPA.EU PUBLISHED:2026/05/28      4 SACRED RELICS FROM SANCHI STUPA TO BE SENT TO MONGOLIA ON PM MODI’S INITIATIVE WWW.NEWSONAIR.GOV.IN PUBLISHED:2026/05/28      5 CENTRAL BANK INTRODUCES NEW RESERVE RULE FOR FOREIGN BORROWING WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/05/27      6 CONSUMER LOAN DEFAULTS STABILIZE IN RECENT MONTHS WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/05/27      7 GOVERNMENT APPROVES MAJOR RESTRUCTURING OF ERDENES MONGOL WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/05/27      8 CAPITAL MARKETS MONGOLIA SUCCESSFULLY HOSTS INAUGURAL MONGOLIA INVESTMENT FORUM IN SHANGHAI WWW.CAPITALMARKETS.MN PUBLISHED:2026/05/27      9 NATIONAL GREEN LAB SHORTLISTS TOP PROJECTS FOR COP17 WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/05/27      10 MONGOLIA INTRODUCES IDENTIFICATION SIGNS FOR PREGNANT WOMEN WWW.XINHUANET.COM PUBLISHED:2026/05/27      ЧӨЛӨӨТ БӨХИЙН ДЭЛХИЙН ЧАНСААНЫ ОЛГОХ ТЭМЦЭЭН МОНГОЛД БОЛНО WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/05/28     Н.УЧРАЛ: ЭНЭ ОНД НИЙСЛЭЛИЙН 80 БАЙРШИЛД НОГООН ӨРТӨӨ БАЙГУУЛНА WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/05/28     Л.ЭНХ-АМГАЛАН: 300 МЯНГАН "GOOGLE CHROMEBOOK"-НИЙ ҮЙЛДВЭРИЙГ МОНГОЛД БАРИНА WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2026/05/28     Н.УЧРАЛ: НИЙСЛЭЛД АШИГЛАЛТАД ОРОХ 21 МЯНГАН АЙЛЫН ОРОН СУУЦЫН ИПОТЕКИЙН НӨХЦӨЛИЙГ УДАХГҮЙ ТАНИЛЦУУЛНА WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2026/05/28     "ЭРДЭНЭС ОЮУ ТОЛГОЙ" КОМПАНИЙГ УДИРДАХААР БОЛСОН Б.ТЭЛМҮҮН ГЭЖ ХЭН БЭ WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2026/05/28     ӨРГӨН ХЭРЭГЛЭЭНИЙ БАРАА БҮТЭЭГДЭХҮҮН ӨМНӨХ САРААС 4.8 ХУВИАР ӨССӨН БАЙНА WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2026/05/28     УИХ-ЫН ЧУУЛГАНААР ӨНӨӨДӨР ДАРААХ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЭНЭ WWW.GOGO.MN  НИЙТЭЛСЭН:2026/05/28     Б.АЛТАНГЭРЭЛ: ЗЭС ХАЙЛУУЛАХ ҮЙЛДВЭР 30 САРЫН ДАРАА АШИГЛАЛТАД ОРЖ, КАТОДЫН ЦЭВЭР ЗЭС ҮЙЛДВЭРЛЭНЭ WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2026/05/28     РУССОФОБИ: ТӨВ АЗИ ТҮҮХЭЭ ЭРГЭН ХАРЖ БАЙНА WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/05/28     "РИО ТИНТО"-ТОЙ ХЭЛЭЛЦЭЭ ХИЙХТЭЙ ЗЭРЭГЦЭН Г.ДАМДИННЯМ ЗЭСИЙН АМНАТ-ИЙГ БУУРУУЛАХ ХУУЛЬ ЗҮТГҮҮЛЛЭЭ WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2026/05/27    
Англи амин дэм Монгол улсад албан ёсоор бүртгэгдлээ.

Н.Учрал: Энэ онд нийслэлийн 80 байршилд ногоон өртөө байгуулна www.montsame.mn

Ерөнхий сайд Н.Учрал өнөөдөр Түлш, эрчим хүчний хараат байдлыг бууруулах “Ногоон” тогтоолын хэрэгжилтийг эрчимжүүлж, хувийн хэвшил, аж ахуйн нэгжүүдийн дэвшүүлсэн саналыг сонсож зарим асуудлыг шийдвэрлэв.

Улаанбаатар хотын худалдааны танхим цахилгаан автомашины дэд бүтцийг хөгжүүлэх хөтөлбөр танилцууллаа.  Хоёр жилийн хугацаанд Улаанбаатар хот болон орон нутагт 500 орчим цахилгаан машин цэнэглэх ногоон өртөө барих тооцоолол гаргажээ. COP17 хурлаас өмнө цэнэглэх 40 станц байгуулна. 2030 он гэхэд Монгол Улсад 50 мянган цахилгаан машины эрэлт бий болно. Таван жилд 300 сая литр шатахууны хэрэглээг халж, 200 сая ам.доллар хэмнэх тооцоолол гарчээ.

Тиймээс энэ ажлыг ганц компани биш хувийн хэвшлүүд хамтран хэрэгжүүлэх нь чухал. Сонирхсон аж ахуйн нэгж, компанид нээлттэй. Улаанбаатар хотын худалдааны танхим холбох гүүр, платформ нь болж ажиллана гэж тус танхимын гүйцэтгэх захирал Б.Хаш-Эрдэнэ хэлэв. 

Тус хөтөлбөрийн хүрээнд энэ жил Улаанбаатарт 80, орон нутагт 30 байршилд цахилгаан машины цэнэглэх станц суурилуулахаар төлөвлөжээ.  Нийслэл болон орон нутагт аль байршлуудад цэнэглэх станцаа суурилуулахаа шийдвэрлэх шаардлагатайг хэллээ. 

Цахилгаан машинтай иргэдийн 95 хувь нь гэртээ цэнэглэж байна. Хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар цэнэглэх 500 станц байгуулчихвал шөнийн цагаар цэнэглэхэд хямд үнэтэй байх ухаалаг төлбөрийн системийг нэвтрүүлэх аж. Цахилгаан машинтай жолооч нэг жилд долоон сая орчим төгрөг хэмнэнэ гэсэн тооцоо хийжээ. 

Ерөнхий сайд Н.Учрал хувийн хэвшлээ дэмжинэ, өвөлжилтийн бэлтгэлийг зундаа хангана гэдгийг онцлоод, Сангийн яам татварын нэг хувийн хөнгөлөлтөөр санхүүжилтийг шийдэх, зургаадугаар сарын 5-ны дотор гэрээ байгуулж, барилга угсралтын ажлыг эхлүүлэх, нийслэл болон Зам, тээврийн яам 80 байршлаа яаралтай тогтоож өгөхийг тус тус үүрэг болгов. 

Мөн Замын-Үүд-Улаанбаатар чиглэлд "Ногоон өртөө" буюу цахилгаан машин цэнэглэгч, кофе шоп, хоолны газар, дэлгүүр, 00 зэрэг цогц байгууламжтай байя. Хувийн хэвшлүүд хэрэгжүүлбэл татварын бодлогоор дэмжинэ. Бид газар олгоход бэлэн гэдгийг Ерөнхий сайд онцоллоо.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Улаанбаатарт 804 мянган автомашин бүртгэлтэй, 0.2 хувь нь цахилгаан машин. Бид цахилгаан машины тоог нэмэгдүүлэх шаардлагатай. Хувийн хэвшилтэй хамтран ажиллахад баяртай байна, дэмжиж ажиллана. 80 байршлыг Зам, тээврийн яамтай хамтран шуурхай тогтоохоо илэрхийллээ. 

Засгийн газраас 2026 оны дөрөвдүгээр сарын 29-нд баталсан Түлш, эрчим хүчний хараат байдлыг бууруулах Ногоон тогтоолын хүрээнд мөн таван байршилд батарей хуримтлуур, нарны станц байгуулах ажлыг гүйцэтгэх сонирхлоо 100 гаруй аж ахуйн нэгж илэрхийлжээ гэж ЗГХМОНХГ-аас мэдээллээ. 



Нийтэлсэн огноо2026-05-28