Чөлөөт бөхийн дэлхийн чансааны олгох тэмцээн Монголд болно www.eagle.mn
Энэ онд манай улсад зохион байгуулагдах олон улсын тэмцээний нэг бол чөлөөт бөхийн “Ulaanbaatar Open 2026” тэмцээн юм. Энэ тэмцээн Дэлхийн бөхийн холбооны хуваарьт өнгөрсөн жилээс эхлэн багтсан билээ. “Ulaanbaatar Open” нь дэлхийн чансааны оноо олгох дөрвөн том цуврал тэмцээний нэг болсноороо онцлог болсон. Манай улсад хоёр дахь удаагаа зохиогдох тэмцээнд Хойд Солонгос, ОХУ, БНХАУ, Япон, Энэтхэг, Иран зэрэг 30 орчим орны 400 гаруй тамирчид оролцохоор бүртгүүлжээ. Одоогоор 57 кг-ын жингийн дэлхийн чансааг тэргүүлэгч Хойд Солонгосын тамирчин Хан Чонг Сон, 2026 оны Европын аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медальт ОХУ-ын тамирчин Муса Мехтиханов нарын шилдэг тамирчид Улаанбаатарт барилдахаар мэдүүлгээ өгчээ. Мөн эдгээр бөхчүүдээс гадна олимп, дэлхийн аварга болж байсан бөхчүүд ирэх болсон талаар зохион байгуулах хорооноос мэдээллээ.
“Ulaanbaatar Open” тэмцээн нь зургаадугаар сарын 4-7-ны өдрүүдэд “Буянт-Ухаа” спортын ордонд зохион байгуулагдана.
Нийтэлсэн огноо2026-05-28





