1 THE FIRST NAADAM FESTIVAL OF THE WORLD MONGOLS TO TAKE PLACE IN BELGIUM WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/05/05      2 WARREN BUFFETT ON HIS ADVICE TO MONGOLIA: DEVELOP A REPUTATION OVER TIME FOR HAVING A SOLID CURRENCY WWW.MSN.COM PUBLISHED:2025/05/05      3 MONGOLIA AND ICELAND TO COOPERATE IN RENEWABLE ENERGY AND GREEN TECHNOLOGY WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/05/05      4 PRESIDENT OF MONGOLIA TO ATTEND THE CELEBRATION OF THE 80TH ANNIVERSARY OF THE VICTORY IN THE GREAT PATRIOTIC WAR WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/05/05      5 D.GANBOLD: NATURAL GAS PIPELINE PROJECT PROCEEDING ON SCHEDULE WWW.GOGO.MN PUBLISHED:2025/05/05      6 2,265 HECTARES BURN IN FIRE CAUSED BY DISCARDED ASH WWW.GOGO.MN PUBLISHED:2025/05/05      7 MONGOLIA FACES 60,000–70,000 CYBER ATTACKS EVERY WEEK WWW.GOGO.MN PUBLISHED:2025/05/05      8 MONGOLIA’S ‘AMBITIOUS’ PLAN COULD BOOST TOURISM TO 10% OF GDP BY 2030, SAYS MINISTER WWW.CNBC.COM  PUBLISHED:2025/05/02      9 DOES MONGOLIA NEED AN AVIATION FUEL DEAL WITH RUSSIA? WWW.THEDIPLOMAT.COM PUBLISHED:2025/05/02      10 MONGOLIA NEEDS TO ADOPT GREATER FISCAL PRUDENCE AND ENHANCE EXCHANGE RATE FLEXIBILITY TO COUNTER MOUNTING TRADE TENSIONS WWW.UBN.MN PUBLISHED:2025/05/02      849 ТЭРБУМЫН ӨРТӨГТЭЙ "ГАШУУНСУХАЙТ-ГАНЦМОД" БООМТЫН ТЭЗҮ-Д САЯХАН БҮРТГҮҮЛСЭН КОМПАНИ ШАЛГАРАВ WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2025/05/05     “УЛААНБААТАР МАРАФОН 2025”-Д ОРОЛЦОХООР 5000 ГАРУЙ ХҮН БҮРТГҮҮЛЭЭД БАЙНА WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2025/05/05     ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ ЯЛАЛТЫН БАЯРТ ОРОЛЦОНО WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2025/05/05     “JADE GAS” ӨМНӨГОВИОС УДАХГҮЙ БАЙГАЛИЙН ХИЙ ОЛБОРЛОЖ ЭХЭЛНЭ ГЭЛЭЭ WWW.EGUUR.NM НИЙТЭЛСЭН:2025/05/05     ҮҮСМЭЛ ОРДУУДАД ЕС ХОНОГ ҮЛДСЭН БОЛ “САУСГОБИ СЭНД” ХХК САНАЛАА ИРҮҮЛЭЭГҮЙ, МАК УУЛЗААГҮЙ БАЙНА WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2025/05/05     ХУШХАН БРЭНД САМРЫН МОДОО ТАРЬДАГ БОЛЛОО WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2025/05/05     НҮҮРСНИЙ СУПЕР ЦИКЛ ДУУСАЖ БАЙНА WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2025/05/05     МОД ҮРЖҮҮЛЭГ, ЦЭЦЭРЛЭГЖҮҮЛЭЛТИЙН ҮЗЭСГЭЛЭНГ МАРГААШ НЭЭНЭ WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2025/05/02     ЭНХТАЙВАНЫ ӨРГӨН ЧӨЛӨӨ ДАГУУХ АВТОБУСНЫ БУУДЛЫГ ХАЛААС ЗОГСООЛГҮЙ БОЛГОНО WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2025/05/02     ТӨВ БАНК ӨНГӨРСӨН САРД 1097.1 КГ ҮНЭТ МЕТАЛЛ ХУДАЛДАН АВЧЭЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2025/05/02    

Үүсмэл ордуудад ес хоног үлдсэн бол “Саусгоби сэнд” ХХК саналаа ирүүлээгүй, МАК уулзаагүй байна www.eguur.mn

Ашигт малтмалын тухай хуулиар стратегийн орд түүний үүсмэл ордын 34 болон 50 хүртэлх хувийг төр үнэ төлбөргүй эзэмших заалт бий. Үүсмэл орд бол стратегийн ордоо түшиглэсэн баялаг.
Төр үүсмэл ордуудынхаа 34 хувийг авахад ес хоног үлдлээ. ЗГХЭГ-ын дарга Н.Учралын мэдэгдэл хийсэн лхагва гарагаас хойш тав хоног өнгөрчихлөө.
Засгийн газраас томилогдсон БЭТ Ж.Батзандан, ЗГХЭГ-ын дарга Н.Учрал нар "Эрдэнэт үйлдвэр"-ийн үүсмэл ордыг түшиглэсэн "Ачит ихт", "Эрдмин", "Зэс эрдэнийн хувь" гэсэн компаниудын үйл ажиллагаатай танилцсан. Гурван үүсмэл ордын 34 хувийг төр авах ажил шуударч байгаа гэж ойлгогдов. Хэлэлцээрийн үр дүнг магадлан шинжилж санхүү, хуулийн багийнхны дүгнэлтийг үндэслэн Засгийн газар шийдвэрээ гаргана. Ирэх долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар эцэслэгдэхээр байна.
Үүсмэл орд дээрх гурван компанитай уулзав, очив
"Ачит ихт" ХХК 1 их наяд 756 тэрбум төгрөгийн борлуулалтын орлого олсон. Зардлаа өсгөж, "Степпе Арена" ХХК руу асар их хөрөнгө, "Талын Метал нунтаг" ХХК руу хаягдал нэрээр их хэмжээний зэс нийлүүлжээ. Тус компани 34 хувьдаа ногдох ногдол ашиг болох 144 тэрбум төгрөгийг төлөлгүй өнөөдрийн хүрсэн.
Хэвлэлээр "Төр 34 хувиа аваач ээ" гэдэг гэгээн дүртэй. Ачир дээрээ "144 тэрбумаа төлөхгүй тэглүүлнэ, эсвэл овоолго авна" гэхчлэн болзол тулгадаг. “Эрдэнэт үйлдвэр” хүлээж аваагүй нөхцлүүд өдгөө Ж.Батзандан, Н.Учрал нарын өмнө ирж байна. Ямартай ч, П.Цагаан өөрөө Сингапурт, эхнэр нь ямагт чимээгүй байж ирсэн. Төртэй тохиролцох арван хэдэн хүнтэй нүсэр ажлын хэсэг байгуулчихсан “үзэж” байгаа.
Байгал орчинд ээлгүй технологи ашиглаж, хөрсөнд хүчил нэвчсэн талаар хэд хэдэн дүгнэлт гарсан байж болзошгүй тухай мэдээлэл дуулдав. Тухайн үед ийм дүгнэлт гаргасан зөвлөх, шинжээч нар ажлаасаа халагдаж байсан түүхтэй ч гэгдлээ. П.Цагаанд хамаарах Эрүүгийн хэрэг монголд эцэслэгдэх хүртэл 34 хувь шилжих асуудал хууль, эрх зүйн хувьд хязгаарлагдмал байдалд орох уу. Түүнд хамаарах хэргийг 34 хувиар наймаалцах уу гэсэн хардах өнцөг ч бий.
"Эрдмин" ХХК Өнөөдрийг хүртэл 639 тэрбум төгрөгийн борлуулалтын орлого олоод байна.
"Эрдэнэт” үйлдвэрийн уурхайн хаягдлаас цэвэр зэс ялган авах туршилтыг Ш.Отгонбилэг агсан АНУ-аас олж ирж, “Эрдмин” компани үүсэж байсан түүхтэй. “Эрдэнэт Концерн” ХХК-иар дамжуулан улсын өмчийг шамшигдуулж, төрийн хувийг буцаан төрд зарсан ээдрээг олох асуудлууд бий. Засгийн газрын эзэмшиж байсан 26 хувь нь хулгайд алдагдсан. Энэ хувь "Эрдэнэт үйлдвэр"-ийн захирал, агсан Ш.Отгонбилэгийн эхнэр, хүүхдүүдийнх болчихсон. Тэднээс дамжуулан Ерөнхийлөгч асан Н.Багабанди эзэн суусан гэж ч бичигдэх болсон. Энэ талаао Ж.Батзандан “Эрдэнэтийн захирал агсан, Ерөнхийлөгч асны хүүхдүүд эзэг суучихсан байна” хэмээсэн удаатай. Ямартай ч Засгийн газар хувиа алдаагүй байсан бол 350-400 орчим тэрбум төгрөгийн ногдол ашиг авах байсан тухай тооцоо гарсан гэж ойлгогдлоо. Иймд мөнгөө нэхэмжлэх нөхцөл байдал үүсээд буй аж. Энэ төлбөрөөс эхлээд тохиролцох асуудал ихтэй байна.
"Зэс эрдэнийн хувь" ХХК Өнөөдрийг хүртэл 232,5 тэрбум төгрөгийн борлуулалтын орлого олоод байна. Дээрх хоёр компаниас ялгаатай нь Орхон аймгийн иргэд тус компанид хувьцаа эзэмшдэг.
Дийлэнх хувь нь УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалантай шууд хамааралтай. "Надад хамаагүй" гэдэг ч төрсөн дүү нь шууд хамаарал болох юм. Хуулиараа ийм. Тодруулбал, “Зэс эрдэнийн хувь” компанийн 70 хувь “Бльюмон металс” компанийн гарт байна. “Бльюмон металс”-ын захирал нь Баянзүрх дүүргээс сонгогдсон, УИХ-ын гишүүн, МАН-ын Э.Бат-Амгалангийн төрсөн дүү Э.Батбаяр. “Бльюмон металс”-ын дөрвөн хувьцаа эзэмшигчийн хоёр нь “Би Эй Ти девелопмент партнерс”, “Квантум электрик монголиа”  компаниуд. Хоёулаа Э.Бат-Амгалангийн дүү Э.Батбаяр, бэр Э.Энхмаа нарынх. Мөн УИХ-ын гишүүн Д.Батлут ч энэ ордод ойрхон нэр дурдагддаг. Учир нь 2015 онд Орхон аймгийн Засаг даргаар ажиллаж байх үедээ "Зэс эрдэнийн хувь" ХХК-ийн үйлдвэр байгуулах захирамжийг гаргажээ. 
Нарийн сухайт орд дээрх хоёр компанитай уулзсан/уулзаагүй
Өдгөө 540 сая тонн нүүрсний нөөцтэй тус орд дээр МАК, “Саусгоби сэнд” ХХК, “Өсөх зоос” ХХК буюу УИХ-ын гишүүн Ч.Ундрамын аав Ч.Чинбатын компани, “Хүрэн толгой коал майнинг” буюу МАК-ийн охин компани, ЕАИ, Адилцаг, Азаргын гол чонот ХХК тус тус лиценз эзэмшдэг.
МАК -ийн Б.Нямтайшир Засгийн газрын БЭТ Ж.Батзандантай одоо хүртэл уулзаагүй байна. Хэлэлцээ хийх бичгээ хүргүүлээд, нөгөө тал нь хүлээж авч уулзахаар зөвшөөрөөд удаж байгаа.
“Нарийн сухайт”-ын бүлэг ордыг МАК компани буюу УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын аав Б.Нямтайшир эзэмшдэг. Тэд олон жил Хятадын “Чинхуа МАК” компанитай хамтран олон жил татвараас бултан ухаж ирсэн хэмээн олон жил хардагдан бичигдэж байгаа.
"Саус гоби сэнд" ХХК тус компанийн төлөөллүүд Ж.Батзандантай нэг удаа уулзжээ. Гэхдээ урагшгүй байна. Эхний уулзалтаар "Компанийн ТУЗ-өөрөө хэлэлцээрт орох ажлын хэсгээ томилоод, саналын хувилбараа аваад ороод ир" гэсэн яриа өрнөсөн бололтой. Гэвч өнөөдүүл нь таг чиг алга болжээ.
“Саусгоби сэнд” ХХК буюу Жастин Капла тэргүүтэй татвараас бултагч нараараа зартай, Монголын хуулийг үл тоодог гадны хөрөнгө оруулалттай компани хэмээн бичигдэж ирсэн. Яг арван жилийн өмнө УЕП-оос 35 тэрбумын татвараас зайлсхийсэн гэж зарлаж байв. Улмаар Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн уучлалаар 35 тэрбумын татварын өрөөс чөлөөлөгдөж байсан түүхтэй. Н.Цэрэнбат /2019.08.21/-нд БОАЖ-ийн сайд байхдаа гурван тусгай зөвшөөрлийг нь цуцалсан. Гэвч давж заалдах болон, дээд шатны шүүхээр сэргээсэн билээ.



Нийтэлсэн огноо2025-05-05