Мод үржүүлэг, цэцэрлэгжүүлэлтийн үзэсгэлэнг маргааш нээнэ www.gogo.mn
Монголын мод үржүүлэг, цэцэрлэгжүүлэлтийн мэргэжлийн байгууллагуудын холбоо 5-р сарын 3-ны бямба гаргаас эхлэн 6-р сарын 30-ныг дуустал Яармаг дахь “IC Park”-т ойжуулалт, цэцэрлэгжүүлэлтийн “Модлог гарден экспо” үзэсгэлэн-худалдаа зохион байгуулна.
Энэ экспод зөвхөн Монголд ургадаг болон нутагшуулсан модны тарьц, суулгац борлуулдаг давуу талтай. Мөн хэзээ ч тарьж болох, хөрсөнд суулгамагц ургадаг бортоготой суулгац борлуулдаг. Бортогогүй суулгац тарихад амьдрах чадвар нь илүү баталгаатай, бас хурдан ургадаг онцлогтой.
Модыг хавар, намар л тарьдаг гэсэн ойлголтыг халж, монголчуудаа жилийн бүх улиралд мод тарьдаг болгохыг мэргэжлийн хүмүүс зорьж буй аж. Тиймээс үндэсний мод үржүүлгийн 25 аж ахуйн нэгж “Жилийн туршид мод тарих соёлд суралцъя” уриалга дэвшүүлж, бүх төрлийн бортоготой мод борлуулна.
Экспод 40 гаруй аж ахуйн нэгж оролцож, мод, бордоо худалдах, ландшафтын зураг төсөл, тохижилт, цэцэрлэгжүүлэлтийн үйлчилгээ үзүүлэх, цэцэрлэгийн бүх төрлийн багаж хэрэгсэл, тоног төхөөрөмжийг танилцуулах юм.
Ландшафт төлөвлөлтийн “Ландшафт гарден” ХХК уг экспог ивээн тэтгэжээ. Зүгээр л мод тарих биш, мод, цэцгээр хашаа, цэцэрлэгээ хэрхэн чимэх, загварлаг харагдуулах зөвлөгөө өгч, ландшафт төлөвлөлт гаргаж өгөх юм байна. Экспогийн нээлтэд ирсэн бүх хүнд бортоготой тарьц, суулгац бэлэглэнэ.A
Нийтэлсэн огноо2025-05-02