“Улаанбаатар марафон 2025”-д оролцохоор 5000 гаруй хүн бүртгүүлээд байна www.montsame.mn
“Улаанбаатар марафон 2025”-д хамгийн бага зай 1.5 км-т гэр бүлээрээ болон тэргэнцэртэй, хараагүй иргэд гүйх боломжтой бөгөөд энэ төрөлд 954 хүн гүйхээр бүртгүүлжээ.
Тодруулбал, 5 км-ийн зайд 2451 иргэн гүйхээр бүртгүүлсэн бол 10 км-ийн зайд 794 хүн бүртгүүлж, хагас марафон буюу 21 км-ийн гүйлтэд 18-34, 35-54, 55-аас дээш насныхан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд гэсэн ангилалд 700 хүн бүртгүүлээд байна.
Бүтэн марафон буюу 42 км-ийн зайд 18 болон түүнээс дээш насныхан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд гэсэн ангиллаар гүйх бөгөөд одоогийн байдлаар 135 хүн бүртгүүлсэн байна.
Харин бүртгэлийн хураамж нь зай тус бүрээс хамаарч 5.000-90.000 төгрөгийн хооронд байна. Тэгвэл тусгай олимп төрөл буюу 500, 800 метр зайд гүйгчдээс бүртгэлийн хураамж авахгүй юм.
Марафонд гүйх хүсэлтэй иргэдийг https://ulaanbaatar.marathon.mn/ цахим хаяг, “Hipay” аппликейшнээр бүртгэж байна.
Бүртгүүлсэн хүмүүсийн энгэрийн дугаарыг тавдугаар сарын 10-20-нд олгох ажээ.
Нийтэлсэн огноо2025-05-05